Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

 

 

 

    2024            01           04                                       2024/ДШМ/43

 

М.Д, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч С.О, Ю.Б,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б, П.Г,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч С.О, Ю.Б, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Д, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1810024190063  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Д, 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 474 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 98 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ........./;

2. О овгийн  Б, 1985 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

М.Д нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгч Д.Бийн үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж:

Насанд хүрээгүй хохирогч С.Бын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Насанд хүрээгүй хохирогч А.Нийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Хохирогч А.Гийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Хохирогч П.Уын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 10 дугаар сараас 2018 олны 3 дугаар сар хүртэл, мөн 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 Хохирогч С.Ан биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж, хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан,

М.Д нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Зүүн ард аюуш” хорооллын 1 дүгээр гудамж, 47 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Л.Н-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүний аманд өөрийн бэлэг эрхтнээ оруулж, харгис хэрцгий аргаар, хохирогчийн тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, улмаар хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Л.Н-н толгойн ар хэсэгт буюу дагзанд сэрээгээр хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн “Оргил” төвд өөрийн төрсөн дүү болох Мижидийн О-ын нэрээр үндэсний энгийн гадаад паспортыг захиалж, Е2406915 дугаартай паспорт гаргуулан авч, улмаар Е2406915 дугаартай паспортыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Улаанбаатар хот Буянт Ухаа хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Замын-Үүд хилийн боомт болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг хилийн боомтуудаар нийт 10 удаагийн үйлдлээр хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт;

Д.Б нь шүүгдэгч М.Дын зохион байгуулснаар түүнтэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж:

 Насанд хүрээгүй хохирогч С.Бын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Насанд хүрээгүй хохирогч А.Нийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

 Насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Хохирогч А.Гийн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Хохирогч П.Уын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 10 дугаар сараас 2018 олны 3 дугаар сар хүртэл, мөн 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

 Хохирогч С.Ан биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж, хүүхэд, жирэмсэн болохыг нь мэдсээр байж хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Дыг бүлэглэж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэргийн зохион байгуулан, гүйцэтгэгчээр хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд, Урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Үргэлжилсэн үйлдлээр гадаад паспортыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Бийг бүлэглэж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйл анги тус бүрт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 18 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дын цагдан хоригдсон 618 хоногийг, шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 199 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт 04-42 УНО улсын дугаартай “Тоёота Королла-Руммион” маркийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хүчингүй болгон эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Доос гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн “...2008 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн хүү Н.Т, 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.О, 2016 оны 7 дугаар сарын 10-нд төрсөн охин Б.Н, 2020 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн охин Б.С, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Т нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч М.Д, Д.Бт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад заасан зүзйлчлэлээр шийтгэгдсэнд гомдол гаргаж байна. Учир нь би тус гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн гэж гэрчилж байгаа гэрч Н нь ...Н-р Д эрхтнээ хөхүүлэхийг харсан. Харахдаа би өөр өрөөний 00-д байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Энхцэцэгийн надад хүн утсаар тэгж хэлсэн гэсэн мэдүүлэг нь учир дутагдалтай юм. Мөн уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж  байгаа бол 2018 оны 6 дугаар сард үйлдэгдсэн гээд байгаа гэмт хэргийг 2020 оны 4 дүгээр сард эрүү үүсгэж 2020 оны 1 дүгээр сард өөрчлөгдсөн Эрүүгийн хуулиар шийдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэдэг зүйл нь гэмт хэргийн бүх шинжээрээ адил байдаг, ялгаатай шинж нь зорчих эрхийг хязгаарлах л гэж байгаа юм. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг нь миний ойлгож байгаагаар ар гэр, цагдаа, өөрийгөө хамгаалах эрх бүхий байгууллагад мэдэгдэх боломж бүрэн хязгаарлагдмал байхыг хэлнэ гэж ойлгож байгаа. Иймд миний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл заалтаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэргийн оролцогчдыг буруу тогтоож, зарим хүнд ял завших боломж олгосон гэж үзэж байна. Иймд гомдолтой байх тул хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр шүүн хэлэлцэж өгөхийг хүсье. Би хэргийн хохирогчоор тогтоогдсон зарим хүний адилаар, өөрийн хүсэл зоригоор биеэ үнэлэх замыг сонгож хамтдаа амьдралын энэ замаар бэдэрч явсан гэмтэй. Түүнээс хохирогч, гэрчээр тогтоогдсон Ц, У нарын ярьж байгаа шиг охидыг бэлгийн мөлжлөгөд хүчээр оруулж, олсон орлогыг нь хүчээр хураан авсан удаагүй. Хүн худалдаалах гэмт  хэрэг гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, дарамтлах, айлган сүрдүүлэх, байдлаар эрхшээлдээ оруулж, хүсээгүй үйлдлийг хүчээр хийлгэсэн бол гэж заасан байдаг. Гэтэл миний хувьд эдгээр охид бүсгүйчүүдэд дарамт заналхийлэл, хүч хэрэглэж байсан удаагүй. Харин ч тэдний нэгэн адил Дын дарамтнаас айж явсан гэдгийг хэлмээр байна. Цагийн эрхээр би шахагдаж гарахад утсаар яриад өгөөч, нэр дээр чинь фэйсбүүк нээгээд зар тавъя, тэгээд залгахаар нь аваад яриад өгөөч, нэгжний мөнгө өгнө гэж өөрсдөө хэлдэг байсан. Санаатайгаар бодит байдлыг нуун гуйвуулж байгааг олон мэдүүлгээс харж болно. Ц, У нар өөрсдөө эдгээр хохирогчдод санал тавьж уруу татаж, санаа сэдэл өгч тэднийг зуучлан зарсан талаар мэдүүлгүүдэд тодорхой дурдсан байх атал чухам юуны учир тэдэнд ял завших боломж олгож байгааг гайхаж үүнийг эрхэм шүүгчид бодитоор харж үнэний мэлмийгээ нээнэ гэж итгэж байна. Мөн миний хувийн байдлын тухайд бичиг үсэггүй гэдгийг дахин онцолмоор байна. Шүүхийн тогтоолыг хүртэл хамт хоригдож байгаа хүмүүсээр дуудуулж, өргөдлөө мөн хэлж гуйж бичүүлснээ  нуух юун. Миний хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бичиг үсэггүй хүн байцаалт өгөхдөө эрхээ хэрхэн хамгаалахаа мэдэхгүй учраас эрхээ чамгүй зөрчүүлснийг мөн харгалзан үзнэ үү. Надад санаатай гэмт хэрэг үйлдэж, хамжсан удаа байхгүй. Өөрөө мэдэхгүй гэмт хэрэг үйлдэхэд оролцсон, бусдын эрхшээлд байхдаа дарамт шахалтын доор үйлдсэн үйлдлийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг миний байдалтай таарна гэж би сэтгэнэ. Үүнийг онцгойлон анхаарч үзээч. Би өрх толгойлсон, бие давхар эх хүн. Насанд хүрээгүй таван хүүхэд, удахгүй мэндлэх ураг хэвлийд бүрэлдэж буй. Надад уг хэрэгт холбогдсоноос хойш гэмшил, харамсал, ухаарал, засал хүмүүжил, өөрөөр амьдрах хүсэл их төрсөн. Их зүйл ухаарсан. Миний олж мэдээгүй, харанхуй, мэдээлэлгүйн улмаас учирсан олон болчимгүй зүйлийг хууль ухааруулсан. Маш их ичиж, гэмшиж, цаашид үр хүүхдийнхээ сайн ээж байж, зөв амьдарч, эх орондоо хэрэгтэй иргэдийг өсгөхийн тулд хичээнэ. Иймд надад нэг удаа боломж олгооч. Төрийн хуулийн эрх тэгш, бүгдэд ижил, ялгаваргүй ханддаг зарчмаар бүгдийг надад санаатай тохоод гэмт үйлдлээ булзан бултагсдад ял завших боломж бүү олгооч. Хууль зөөлөн нүүрээ үзүүлж энэрч хандаач. Надад оногдуулсан ял шийтгэлийг зөөллөн нэг удаа боломж олгож, зургаан хүүхдэд ээжтэйгээ байх боломж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйя. Үлдсэн амьдралаа зөв алхаж, алдаагаа давтахгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ю.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие дараах үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023\ШЦТ\914 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дэхь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 cap, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10-т зааснаар 5 жил, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар 6 сарын хугацаагаар хорих ял, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар 1000 нэгжээр торгох ял тус тус нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоосугай гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд ... Хохирогч А.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2016 оны 5 дугаар сард Цгийн дуудлагаар ирсэн энэ үед биеэ үнэлдэг талаараа хэлсэн ... Гэртээ байж байхад Цэндээ Улаанбаатар хотоос ярьсан Энгүүнээ бид хоёр Цоогий гэж хүний дор биеэ үнэлдэг болсон. ...” /1хх 93-13/, хохирогч А.Гийн "... 2018 оны 6 дугаар сард найз нарын хамт Д гэдэг хүний дор биеэ үнэлсэн. ... Анх Г.Ц надад мөнгө олох ажил байга гэж хэлээд биеэ үнэлэхийг санал болгосон. Би зргэлзээд Нээс лавлаж асууна гэж хэлтэл Г.Ц надад байрны түрээс дөхсөн өгсөн мөнгө хэрэгтэй байхад хялбар аргаар их хэмжээний мөнгө олох арга байхгүй шүү дээ гэж хэлсэн 1 орой бид 3 тай гараад үз айх юм байхгүй ээ гэсэн...” /1хх 121-133/, хохирогч Г.Цгийн “...Хотод очоод гадуур явж байгаад Дтой таарсан Б.Энхцэцэг бид хоёрыг М.Д өөрийнхөө дор биеэ үнэл өдөрт 1 хүний 50.000 төгрөг өгөөд яв гэсэн. Бид 2 зөвшөөрсөн Д бид 2-ыг айлгаж сүрдүүлж зохиж цохиогүй...” /1хх 149-154/, хохирогч П.Уын “... Би 2017 оны 10 сараас 2018 оны 3 cap хүртэл мөн 2019 оны 2 сараас 2019 оны 11 cap хүртэл биеэ үнэлж байсан...” /1хх 170-173/, хохирогч С.Ан “... Намайг 2012 оноос 2013 оны үед Саппоро дээр зогсдог байх үед Б биеэ үнэлдэг байсан тэрнээс хойш мэддэг болсон. 2009 онд багшийн дээд дээр биеэ үнэлдэг байхад Д гэдэг хүний нэрийг сонсож байсан. ... Би 2020 оноос Дыг таньдаг болсон. ... 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар cap хүртэл М.Дын дор биеэ үнэлж эхэлсэн. Тэгэхдээ би зөвхөн биеэ үнэлж байгаад даруулсан /гадуур биеэ үнэлж байгаа охидыг зодож дарамталдаг, дээрэмддэг хүмүүс/ тохиолдолд М.Дын нэрийг ашигладаг байсан. Би 2018 оны 9 дүгээр сард буурлаар яваад байхад хэцүү байсан болохоор байр түрээслэж амьдрахаар байрны түрээсийн мөнгө гэж Доос 1.000.000 төгрөгийг 1.100.000 төгрөг болгож өгөхөөр 15 хоногийн хугацаатай зээлсэн /1хх 177-185/, гэрч С.Оюунсувдын “... 2017 оны сүүлчээр Аюулүй шоронд ороод гарч ирээд намайг Дтой танилцуулсан гадуур гарч биеэ үнэлэх болохоор Д руу яриад гардаг байсан /1хх 211-216/, гэрч Б.Золжаргалын “... 2018 оны 12 дугаар сарын дундуур Дын дор биеэ үнэлж байсан. Дын дор биеэ үнэлэхээр өөрөө очсон намайг Дын дор биеэ үнэлж байхад нэг ч удаа дараа хийдэг хүмүүст баригдаж байгаагүй би өөрөө хүссэн үедээ гарч биеэ үнэлдэг байсан Д хүчээр биеийг үнэлүүлж хэн нэгэнтэй хүчээр бэлгийн харьцаанд оруулж байгаагүй. ...” /1хх 220-222/, гэрч С.А-ын “... Намайг хүмүүс Х гэж дууддаг. 2014 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр орчим байрлах Саппоро орчмоор биеэ үнэлдэг байсан. Тэгээд би Дтой 2017 оноос эхлэн хамтран амьдарсан. ...” /1хх 223-224/ гэсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, мөн хуулийн 1.7 дахь хэсэгт заасны дагуу эргэлзээгүй нотлох баримтуудаар нотлогдож чадаагүй гэж үзэж байна. Эдгээр гэрчүүд охидууд нь Дтой уулзахаас өмнө өөрсдийн дур зоргоороо биеэ үнэлдэг байсан нь хохирогчдийн өөрсдийн буруутай үйл харагдаж байна. Хүн худалдаалах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл нь, зорчих эрхийг хязгаарлаагүй харин биеэ үнэлэгч нар нь өөрийн дураар биеэ үнэлэн хаа дуртай газраа явж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан Бэлгийн мөлжлөг гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй яллах, цагаатгах талын баримтыг тал талаас нь бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэгт үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байна. Шүүгдэгч М.Д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, гэм буруу дээрээ огт маргаагүй гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 12 жил 6 cap оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч М..Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12 жил 6 cap хорих ял оноосныг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.6-т зааснаар зүйлчилж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч М.Д нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргасан гэж үзэхгүй байна. М.Д нь давахын шатны гомдолдоо гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байгаа илэрхийлж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж эрх зүйн байдлыг дээрдүүлж, 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 12 жил 6 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь, шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй. Бэлгийн мөлжлөг болон хүн худалдаалах гэмт хэргүүдийн хоорондын ялгаа нь хүний зорчих эрхийн халдашгүй чөлөөтэй эрхэнд халдсан байдаг. Хэрэгт авагдсан А.Н, А.Г, Урантөгс, Г.Ц, С.Ан нарын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд бүгд урьд нь биеэ үнэлдэг байсан бөгөөд “М.Доос бидний А байдлыг хангаж өгөөч гэж өдөрт 50.000 төгрөг өгдөг байсан” гэж мэдүүлсэн байдаг. Насанд хүрээгүй хохирогч А.Н “намайг айлган сүрдүүлж дарамталж байгаагүй” гэж, хохирогч А.Г “Г.Ц надад мөнгө олно гэж биеэ үнэлэх талаар ярьсан. Би урьд нь биеэ үнэлдэг байсан. Бид байр, буудлаа өөрсдөө олж мөнгө, төгрөгөө өөрсдөө төлдөг байсан. Иймд надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж, хохирогч Г.Ц “би 2016 оноос хойш Мандаа, Даашка нарын доор биеэ үнэлдэг байсан. Харин Цоогий ах /М.Д/ биднийг зодож, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, дарамталсан зүйлгүй” гэж, Урантөгс “надад мөнгөний хэрэгцээ гарсан үед би М.Д ах руу залгадаг байсан. Намайг зодож, цохисон зүйл огт байхгүй. Би сайн дураараа мөнгөний хэрэгцээ гарсан үед биеэ үнэлдэг байсан. Намайг хорьж цагдаж байсан зүйл огт байхгүй” гэж, хохирогч С.Ан “би 2010 оноос хойш биеэ үнэлсэн. Надад ямар нэгэн дарамт, шахалт ирж байсан удаа байхгүй. Харин намайг жирэмсэн байхад М.Д ах “чи жирэмсэн байж биеэ бодохгүй яагаад биеэ үнэлээд байгаа юм бэ” гэж хүртэл хэлж байсан.” гэж тус тус мэдүүлсэн. Эдгээр хүмүүст хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлэхийг шаардаж, ямар нэгэн орон байранд хорьж цагдаж байгаагүй болох нь тогтоогдсон. Мөн гэрч Энхцэцэг “Биднийг хамгаалдаг гол хүн нь М.Д байсан. Бид байр, буудлынхаа мөнгийг өөрсдөө олдог байсан” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч М.Д нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдээгүй болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрч Бын мэдүүлгийг бүхэлд нь бичиж, дурдсан байсан. Гэтэд гэрч Золжаргал “Б надад биеэ үнэлэх нь зүгээр гэж хэлэхээр нь очсон. М.Д ах надад “ах нь чамаас мөнгө төгрөг авахгүй. Дүүгээ хамгаалж өгье” гэж байсан. Би биеэ хүчээр үнэлээгүй. Хэн нэгэнтэй намайг хүчээр бэлгийн харьцаанд оруулсан асуудал байхгүй” гэж мэдүүлсэн. М.Д нь хохирогчдын ар гэрийн амьдрал ахуй ямар байдалтай эсэхийг мэдэхгүй. Тэдний хэнийхэн ч гэрт орж, гарч байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс “шүүгдэгч М.Дыг хохирогчдын эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг ашигласан” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч М.Дыг хохирогчдыг айлган сүрдүүлж, тулган шаардсан гэж үзэж байгаа бол эдгээр нь заавал ямар нэгэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдох ёстой. Хэрэв нотлогдохгүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой. Мөн хохирогчид нь сайн дураар биеэ үнэлдэг байсан болох нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгч М.Дын эзэмшилд байсан гэх 04-42 УНО улсын дугаартай “Тоёота Королла-Руммион” маркийн банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгон эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Доос гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, зөвхөн хохирогч С.Б “намайг 2018 оны 6 дугаар сард дүү гадаа хүн дуудаж байна гэхэд нь гарахад Золжаргал нь М.Дын хамт улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан. Биеэ үнэлэхгүй бол гэрийнхэнд чинь биеэ үнэлдэг талаар чинь хэлнэ шүү гэж хэлж намайг биеэ үнэлэхийг шаардсан” гэсэн мэдүүлэгт үндэслэж банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж, улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл 2018 оны 6 дугаар сард Монгол Улсад орж ирээгүй байсан. Гэрч Одгэрэл “улаан хүрэн өнгийн автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 30 хувийн урьдчилгаа өгч, сард 670.000 гаруй төгрөг төлж байхаар гэрээ байгуулж авсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл 2018 оны 6, 7 дугаар сард М.Дын эзэмшилд байсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт тухайн автомашин нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад орж ирсэн талаар нотлох баримт авагдсан. Автомашины техникийн баримтад ““Тоёота Королла-Руммион” маркийн автомашин нь 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр худалдаалагдсан” гэж байгаа. Тухайн тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж байсан талаар зөвхөн хохирогч С.Б мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор хохирогч С.Бын мэдүүлгийг үгүйсгэсэн баримтууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудаар миний үйлчлүүлэгч М.Д нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдож байгаа тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 04-42 УНО улсын дугаартай “Тоёота Королла-Руммион” маркийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хүчингүй болгон эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Доос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль хэрэглээний үндэслэл, Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 1-д “Бэлгийн мөлжлөг” гэмт хэргийн үндсэн шинжийг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд “Хүн худалдаалах” гэмт үйдлийг “...Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан: дамжуулсан; хүлээн авсан үйлдлийг тус тус нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож хүлээлгэх эрүүгийн хариуцлага, оногдуулах зрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ.

Дээрх нийгэмд аюултай гэмт хэргүүдийг эрүүгийн хуульд хуульчилсан байдал, гэмт хэргийн үндсэн шинжүүдээс үзэхэд бэлгийн мөлжлөг хийх гэмт хэрэг нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй обьектив талын үндсэн шинжүүдээрээ төсөөтэй хуульчлагдсан байх боловч “Бэлгийн мөлжлөг” гэмт хэрэг нь “Хүн худалдах” гэмт хэргээс обьектив талын шинж болох “зорчих эрхийг хязгаарлахгүй” үйлдлийн шинжээр хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бусадтай албадан бэлгийн харилцаанд оруулсан шинжээрээ ялгагдан зүйлчлэгдэхээр хуульчилсан байна.

Харин “хүн худалдах” гэмт хэрэг нь хохирогчийн зорчих эрхийг хязгаарласан шинжээрээ ‘"бэлгийн мөлжлөг” гэмт хэргээс ялган зүйлчлэгдэх нь хуульд заасан шинж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик, Улсын дээд шүүхээс тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар гаргаж буй зөвлөмж, хэрэг хянан шийдвэрлэсэн жишиг зэргээс тодорхой харагдаж байдаг. Хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн шинжийн нэг болох “хохирогчийн зорчих эрхийг хязгаарласан гэдэгт: Хохирогч өөрийн хүсэл зоригийн дагуу чөлөөтэй зорчих, эрх хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж хуулийн байгууллагад мэдэгдэх, бусдаас тусламж авах боломжгүй болгож хохирогчийг бүрэн эрхшээлдээ оруулсан идэвхтэй үйлдэл” байх нь хуулийн хэрэглээний үндэслэл болох талаар Улсын Дээд Шүүхээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, тогтоолд удаа дараа дурджээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын нийтээр дагаж мөрдөх олон улсын хэм хэмжээ болох “Палермогийн протоколд хүн худалдах гэмт хэргийг үйлдсэн этгээд болон худалдан авсан этгээдийн эрхшээлд хохирогч бүрэн орсон байх үндсэн шинжийг заан тодорхойлсон байна. Энэ үзэл баримтлалын дагуу өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах төсөөтөй гэмт хэргүүдийг ялгагдах шинжийг обьектив талын "зорчих эрхийг хязгаарлахгүй байх” шинжээр ялгагдахаар хуульчлан заажээ. Иймээс анхан шатны шүүхээс төсөөтэй гэмт хэргийг ялган зүйлчлэх, эрүүгийн хуулийг хэрэглэсэн хэрэглээний үндэслэл, эрх зүйн дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Гурав: Өмгөөлөгчийн дүгнэлт: Миний үйлчлүүлэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүн худалдах гэмт хэргийн заалтаар зүйлчлэх эрх зүйн болон хуулийн хэрэглээний үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөв: Өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд дурдсан хууль хэрэглээний үндэслэлийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шалгаж байна. Үүнд:

Хохирогч А.Б “... гэртээ байж байхад Цэндээ утсаар ярьсан, 2017 оны 9 сараас 2018 оны 8 cap хүртэл биеэ үнэлсэн. С.Ариунжаргал М.Д хоёр хоорондоо муудалцаад намайг 32 тойргийн ард Шонхор худалдааны төвийн манаач айлд очиход надад тухайн үед карт байгаагүй учир ээжээсээ карт гуйж авсан, байрны түрээсийн мөнгөө тэнд байсан охидууд нийлж төлдөг байсан. /1хх 93-103/,

Хохирогч А.Гийн “... Анх Ц надад биеэ үнэлэхийг санал болгосон. Тэгээд тэр орой гарсан... Дод өгөх 50000 төгрөгийг Нийн ээжийнх нь дансаар шилжүүлсэн... Дод хэлэхгүй явсан. Аймагт ирээд 3-4 хонож байтал Н надруу залгасан. /1хх 121-123/,

Хохирогч Г.Цгийн “... Байранд амьдарч байгаа охидууд нийлээд түрээсийн мөнгөө төлдөг... хөдөө гэр лүүгээ явахад тэнд байсан хоногийн мөнгөө нөхөж өгдөг байсан энэ нь надад дарамттай санагдсан /1xx 149-154/,

Хохирогч П.Уын “... Миний төрсөн өдөр 2019 оны 4 сарын 23-нд болох байсан болохоор зээлсэн. Тэгээд энэ мөнгөнөөсөө ээждээ 400.000 төгрөг өгсөн. Д.Б утсаар ярьж үйлчүүлэгч олж өгдөг байсан өөр ямар ч асуудалгүй /1xx 170- 173/,

Хохирогч С.А “... биеэ үнэлж байгаад бусдад даруулсан тохиолдолд М.Дын нэрийг барьдаг байсан. Буудлуудаар яваад байх хэцүү байсан учир ойр байр түрээслэж амьдарч байсан /1xx 177-185/ гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг харьцуулан судлаж нэгтгэн дүгнэхэд хохирогчоос чөлөөтэй зорчих, хууль сахиулах байгууллагад хандах, эрх ашгаа хамгаалах, тусламж авах зэрэг байдал хязгаарлагдаагүй түүнчлэн худалдан авсан этгээдийн эрхшээлд ороогүй худалдсан этгээд шилжүүлэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Санал: Миний үйлчлүүлэгч Д.Бийн үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас эхлэн ажиллаж байна. Өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Б нь өчигдөр орой 6 дахь хүүхдээ төрүүлсэн. Түүний сэтгэцийн байдлыг ажиглахад түүнийг эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай эсэхэд эргэлзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Б нь бичиг, үсгийн чадваргүй. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулна гэж хуулиар зохицуулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй байдаг. Тухайлбал, би үйлчлүүлэгчтэйгээ уулзаад түүнээс яллах дүгнэлт нь байгаа эсэхийг тодруулахад “М.Д аваад явчихсан. Би ямар учиртай бичиг болохыг нь мэдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Мөн хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгч Д.Б  нь “хоол худалдан явж байгаад биеэ үнэлдэг хүмүүстэй танилцсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Учир нь, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд хохирогчдыг оруулах хүсэлтэй байдаг. Гэвч шүүх хуралдаанд хохирогч нараас нэг ч хүн ирдэггүй. Мөн уг хэргийн хохирогчоор тогтоогдсон Г.Ц надтай ирж уулзаж байсан. Тэрээр өөрөө хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

М.Д нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгч Д.Бийн үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж:

насанд хүрээгүй хохирогч С.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

насанд хүрээгүй хохирогч А.Нт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

насанд хүрээгүй хохирогч Г.Цд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч А.Гт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч П.Ут хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 10 дугаар сараас 2018 олны 3 дугаар сар хүртэл, мөн 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч С.Ад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч нарын биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн,

М.Д нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Зүүн ард аюуш” хорооллын 1 дүгээр гудамж, 47 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Л.Н-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүний аманд өөрийн бэлэг эрхтнээ оруулж, харгис хэрцгий аргаар, хохирогчийн тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, улмаар хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Л.Н-н толгойн ар хэсэгт буюу дагзанд сэрээгээр хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн “Оргил” төвд өөрийн төрсөн дүү болох Мижидийн О-ын нэрээр үндэсний энгийн гадаад паспортыг захиалж, Е2406915 дугаартай паспорт гаргуулан авч, улмаар Е2406915 дугаартай паспортыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Улаанбаатар хот Буянт Ухаа хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Замын-Үүд хилийн боомт болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг хилийн боомтуудаар нийт 10 удаагийн үйлдлээр хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт;

Д.Б нь шүүгдэгч М.Дын зохион байгуулснаар түүнтэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж:

 насанд хүрээгүй хохирогч С.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

насанд хүрээгүй хохирогч А.Нт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

насанд хүрээгүй хохирогч Г.Цд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч А.Гт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч П.Ут хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 10 дугаар сараас 2018 олны 3 дугаар сар хүртэл, мөн 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт,

хохирогч С.Ад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч нарын биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн болох нь:

хохирогч С.Бын: “... Би Дыг өмнө А, У хоёртой уулзаж байхыг нь харж байсан. Тэр хоёрын ярианаас сонсоход их аймар хүн гэж санагдсан. Тэгээд Д намайг гэрийнхэнд чинь янхан гэж хэлнэ, гэрийнхэнтэй чинь цуг булна гэх мэтээр айлгаж сүрдүүлж байгаад биеийг минь үнэлүүлэхээр авч яваад намайг Төмөр замын Модон буудалд аваачсан. Тэгээд “одооноос миний дор биеэ үнэлнэ” гэж хэлсэн. Модон буудалд намайг очиход Б, О хоёр байсан. Би энэ хоёртой хамт 14 хоног орчим Модон буудалд байрлаж, биеэ үнэлсэн. Миний биеэ үнэлж олсон бүх мөнгийг Б аваад миний хажууд Дтой яриад Богд ар хорооллын экспресс банкаар Дод шилжүүлдэг байсан. Надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй. Идэж уух юмыг Б гараад авчихдаг байсан. ...Д миний биеийг 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар cap хүртэл үнэлүүлсэн. Би өдөрт багадаа 150.000-200.000 мянган төгрөг Дод олж өгдөг байсан. Энэ мөнгөнөөсөө би нэг ч төгрөг авч байгаагүй. Бүх мөнгөө Дод өгдөг байсан. Би 2018 оны 8 дугаар сарын эхээр Бтэй “Хос чавхдас” эмнэлэгт эход харуулахад 2 cap гаран бараг 3 сартай жирэмсэн байсан. Тэгээд эмч намайг маш их тонустай байна, зулбахад бэлэн байна гэж хэлсэн. Тэр эмнэлгээс бид хоёрыг Д ирж авсан. Энэ тухай Дод хэлэхэд эцэггүй хүүхдээр яах гээд байгаа юм, наад хүүхдээ Бтэй цуг явж авахуул гэж машин дотроо хэлсэн. Б хажууд сонсоод дуугай явж байсан. Тэгэхээр нь би авахуулахгүй, гаргана гэж хэлээд машинаас нь бууж Модон буудал руу орсон. Би Н, Г хоёрын өрөөнд орсон. Тэгтэл араас Д орж ирээд яасан зөрүүд муу гичий вэ гэж хэлээд харааж зүхээд, толгой руу гараараа цохиж унагаагаад гэдэс, хэвлий рүү өшиглөж, дэвссэн. Тухайн үед хавирга гэдэс аймар өвдөж байсан. Бараг тэр оройноос нь доороос жаахан цус гарч эхэлсэн. Би эхэндээ тоогоогүй байтал 2-3 хоногоос их хэмжээгээр цус гарсан. Тэгэхээр нь би Д, Б нарт би зулбаж байх шиг байна гэхэд намайг ерөөсөө тоогоогүй. Н надад буудлын үйлчлэгчээр мөөгтэй шөл, юмдүүжин эм зэрэг өгсөн. Намайг зодож зулбуулж байхад Н, Г байсан. Тэгээд намайг зулбаад цус алдаад хэвтэж байхад гарч биеэ үнэл, сальфеткаар аргалаад ч болтугай гарч хүнтэй унт гэж хэлээд гаргаж байсан. Би зодуулсан учраас үнэхээр их айсан байсан. Дуугай л гараад биеэ үнэлсэн. Б хүмүүстэй утсаар ярьж цагийн болон хоногоор авах эсэх, аль буудалд орох, хэдэн охин авах зэргийг асууж бидний өмнөөс ярьдаг байсан. Ингэж ярихдаа өөрийнхөө хоолойг засаж, нарийхан жаахан хүүхдийнх шиг болгож ярьдаг байсан. Бас гадуур ТҮЦ-нд зарагддаг, бүртгэлгүй дугааруудаас олныг аваад тусгай дугаар луу “20-той дажгүй охидууд байна, санхүү авна” гэх утгатай мессеж явуулдаг байсан. Тэгээд бүр өөрт нь байдаг бүртгэлгүй дугааруудаа цагдаад мэдэгдсэн, мэдэгдээгүй гээд ангилчихдаг байсан. Бид тухайн үед Д.Бт ингэсний хөлс болгож 1 өдөрт 20.000 төгрөг, мөн утсанд нэгж гэж өдөр бүр нэг охин 5.000-­10.000 төгрөг өгдөг байсан. Б намайг болон бид нарыг гарахгүй, хүнтэй унтахгүй гэхээр Дод хэлнэ шүү гэж айлгадаг байсан. Тэгэхээр нь бид айгаад гардаг байсан. ...” /1хх 76-88/,

хохирогч А.Нийн: “... Би 2016 оны 5 дугаар сард Цгийн дуудлагаар ирсэн. Энэ үед Цэндээ бие үнэлдэг талаараа хэлсэн. ...Гэртээ байж байхад Ц Улаанбаатар хотоос ярьсан. Энгүүнээ бид хоёр Цоогий гэж хүний дор бие үнэлдэг болсон. ...М.Дод өдөрт 1 охин 50.000 төгрөг өгдөг байсан. Бусад мөнгөө өөрсдөө авдаг байсан. Би 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар cap хүртэл М.Дын дор биеэ үнэлсэн. Тэгээд бид гурав яг ийм байдлаар Дын дор биеэ үнэлж байгаад 2017 оны 10 дугаар сард би Б.Энхцэцэг, Г.Ц хоёртой муудалцаад тэр хоёроос тусдаа, тэгэхдээ М.Дын дор, С.Ариунжаргалын хяналтад биеэ үнэлж эхэлсэн. С.Ариунжаргал /Хулан/ нь М.Дын нууц амраг байсан. Би С.Ариунжаргалын хяналтад биеэ үнэлж байхдаа өдөрт 100.000-150.000 төгрөгийг С.Ариунжаргал, М.Д хоёрт ээлжилж өгдөг байсан. Энэ мөнгөнд М.Дод бидний хамгаалсан 50.000 төгрөг, тэгээд машинаараа зөөсөн 20.000 төгрөг, үйлчлүүлэгчтэй зуучилж утсаар ярьсан 20.000 төгрөг, тэгээд байрны түрээсэнд 50.000 төгрөг ордог байсан. Энэ байдлаараа 2017 оны 12 дугаар cap хүртэл явсан. Тэгээд С.А, М.Д хоёр хоорондоо муудалцаад намайг М.Д 32-ын тойргийн ард Шонхор худалдааны захын манаачаар буусан айлд очиход Бажу буюу Б, А, Оюунсувд нар байсан. Бид тэндээсээ шууд хорооллын Бичилд 247 гэдэг нэртэй буудалд орсон. Б эгч бид нартай буудалд цуг амьдарч Фэйсбүүк групп дээр “санхүү авна, 19 настай цэвэрхэн 2 охин байна” гэсэн утгатай зарыг тавьж, өөрөө хоолойгоо жаахан хүүхдийнх шиг болгож ярьдаг байсан. Ийм ажил хийж өгсний хөлс гэж бид нараас өдөрт нэг хүний 20.000 төгрөг авдаг байсан. Тэгээд би Д.Бт 20.000 төгрөг, Дод Хаан банкны дансаар нь 50.000 төгрөг, буудлын мөнгөө Оюунсувд, А бид гурав хувааж төлдөг байсан. Би тухайн үед иргэний үнэмлэхээ аваагүй байсан болохоор банкинд данс байхгүй, М.Дод ээжийнхээ данснаас гүйлгээ хийдэг байсан. Ээжээсээ Хаан банкны картыг нь гуйж авсан байсан. ...Би 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар cap хүртэл М.Дын дор биеэ үнэлсэн. Намайг айлгаж сүрдүүлдэг байсан. Биеийн юм ирсэн үед хүртэл биеэ үнэлж мөнгө олж ир гэж загнаж, толгой тархи руу цохидог байсан. Архи дарс уусан үедээ эмэгтэй хүнийг аймар зоддог. Би М.Дыг С.Ариунжаргалыг согтуу байхдаа зодож байхыг нь харсан. Үнэхээр аймар зодож байсан. М.Д бас машиндаа байнга том хутгатай явдаг. Би ер нь тэгээд их айдаг байсан. ...Байрны түрээсийн мөнгөө тэнд амьдарч байгаа охидууд нийлээд төлдөг байсан. Д төлж байгаагүй. ...Д С.Быг жирэмсэн болсныг мэдээд эцэггүй хүүхдээр яах гээд байгаа юм, авахуул гэж байхад яагаад үгнээс зөрөөд байгаа юм гэж хэлээд цохиж унагаагаад дэвсэж зодсон. Үүнээс удалгүй 4-5 хоногийн дараа С.Баас цус гараад хүүхэд нь зулбасан. Б С.Быг жирэмсэн гэдгийг мэдсээр байж Доос хамгаалаагүй. А.Г бид хоёр юм хэлэхээсээ айгаад юу ч хийж чадаагүй. Тэгээд хүүхэд нь зулбаад доороос нь цус гараад байхад хүртэл биеийг нь үнэлүүлсэн. Доороо юм чихээд гар гэж хэлээд гаргадаг байсан. 2018 оны 8 сард би дэлгүүр гараад орж ирж байтал бөөн шуугиан болоод байхаар нь би өөр өрөөний нойлын өрөөнд нуугдсан. Намайг нойлын өрөөнд нуугдаж байхад Л.Н М.Д ахад зодуулаад орилоод байсан. Д Л.Н-р эрхтнээ хөхүүлсэн, “та нарын найз чинь миний эрхтэнг ичихгүй хөхсөн, муу банди” гэж орилж байсан. Тэгээд эзэнгүй өрөөнүүдээр намайг хайж байгаад олоод зодсон. Намайг Д хайгаад өрөөнүүдээр явж байх хооронд Л.Н зугтсан байсан. ..." /1хх 93-103/,

хохирогч А.Гийн: “...2018 оны 6 дугаар сард найз нарын хамт Д гэдэг хүний дор биеэ үнэлсэн. ...Анх Г.Ц надад мөнгө олох ажил байна гэж хэлээд биеэ үнэлэхийг санал болгосон. Би эргэлзээд Нээс лавлаж асууя гэж хэлтэл Г.Ц надад байрны түрээс дөхсөн, мөнгө хэрэгтэй байхад хялбар аргаар их хэмжээний мөнгө олох арга байхгүй шүү дээ гэж хэлсэн. Нэг орой бид гуравтай гараад үзээ, айх юм байхгүй гэсэн. Өдөрт бараг 400.000-500.000 төгрөг олдог. Чи эхлээд нэг хүнтэй орж уулзаад 10-20 минут болсны дараа бид араас чинь ороод “Цаг чинь болсон” гэж хэлээд, хэрэлдээд чамайг аваад гарчихна гэж хэлсэн. Тэгээд би итгээд гарсан. Тэр орой Н бид хоёр нэг эрэгтэй хүн дээр хамт орсон. Тэр хүн бид хоёртой зэрэг бэлгийн харьцаанд орсон. Тэгээд миний авах ёстой 80.000 төгрөгийг Г.Ц авсан. Надад хэлэхдээ байрны түрээс, хоол ундны мөнгө чинь гэж хэлсэн. Надад дахиад нэг хүн дээр орчих, бид нарыг хамгаалдаг хүнд 50.000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. Тэр хүн нь Д байсан. Тэгэхээр нь би ганцаараа гарч биеэ үнэлж чадахгүй гэсэн. Тэгээд Нтэй хамт дахиад хоёр эрэгтэй хүн дээр ороод 80.000 төгрөг олсон. Энэ мөнгөө Г.Цд өгсөн. Г.Ц энэ мөнгөнөөс 50.000 төгрөгийг Дод өгөөд, үлдэгдэл 30.000 төгрөгийг нүүрний будаг нийлүүлж авна гэж хэлээд авсан. Тэгээд би тэр оройноо машины ард суугаад унтаад өгсөн. Маргааш нь намайг дахиж гаръя гэхээр нь би үгүй, байрны түрээсийн мөнгө хангалттай болсон гэхэд Г.Ц намайг ядаж өөртөө хувцас хунар ав л даа, эхэндээ Нтэй хамт гараад бай, сүүлдээ сурчихна гэж хэлсэн. Тэгээд Н намайг орой нь хамт гаръя гээд би цуг гарсан. Г.Ц намайг чи нэг гараад Д ахад 50.000 төгрөг өгчихөөд дахиж гарахгүй бол болохгүй. Гараагүй ч гэсэн хамаагүй 50.000 төгрөгөө авдаг юмаа гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь гарсан. Дод 50.000 төгрөгийг Нийн ээжийнх нь дансаар шилжүүлсэн. Ийм байдалтай 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр cap хүртэл явсан. 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд өдөр бүр 50.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд Д, Д.Б нар миний биеэ үнэлж олсон бүх мөнгийг маань авчихдаг болсон. 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд М.Дын дор биеэ үнэлсэн. Эхэндээ буюу 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд Г.Цэндээ, А.Н бид гурав гадуур байр түрээслээд амьдарч байхдаа өөрсдийнхөө хүссэн үедээ гарч биеэ үнэлдэг байсан. Тэгэхдээ гараагүй өдрийнхөө 50.000 төгрөгөө М.Дод нөхөж өгдөг байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр cap хүртэл бид нарыг буудлуудад сэлгэж байрлуулдаг байсан. Д.Б бид нарыг хянаад үйлчлүүлэгч нартай бидний өмнөөс утсаар ярьж уулзах газар, үнэ хөлс зэргийг тохирдог байсан. Д.Б бид нарыг хөдөө гадаа 2-3 хоногоор явъя гэхээр уурладаг байсан. Тэгээд бид нарыг Дод хэлээд дарамтлуулдаг байсан. Д “та нар хөдөө гадаа явсан, биеэ үнэлээгүй өдрийнхөө 50.000 төгрөгөө нөхөж өгнө шүү” гэдэг байсан. Энэ нь бид нарт дарамттай санагддаг байсан. Энэ хугацаанд бид нарын биеэ үнэлж олсон мөнгийг бүгдийг нь М.Д, Д.Б нар авдаг байсан. Бид нар хоол идэх мөнгө болон зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх мөнгөө л авдаг байсан... С.Б тухай үед жирэмсэн болсон гээд М.Д, Б нарт хэлсэн байсан. Д мэдээд уурлаад наадахаа авахуул, эцэггүй хүүхэд гаргаж яах гээд байгаан гэсэн. С.Б авахуулахгүй, гаргана гэж хэлэхэд Д уурлаад унагаагаад гэдэс, хэвлий рүү дэвсэж, өшиглөсөн. Тэгэхэд А.Н, Б, би хараад сууж байсан. Н бид 2 айгаад юу ч хийж чадаагүй. Би тэгээд маргааш нь Өмнөговь руу Дод хэлэлгүй явсан. Аймагт ирээд 3-4 хоноод байж байтал А.Н над руу залгаад С.Б зулбасан гэж хэлсэн. Тэгээд би хотод очиход С.Бын доороос нь цус гарсан байдалтай байсан. С.Баас цус гарч байхад хүртэл Д биеийг нь үнэлүүлсэн... 2018 оны 8 дугаар сард бичлийн гэр хорооллын дундах нийтийн байранд Г.Ц, Н бид 3 нэг өрөөнд унтаж байсан. Тэгтэл гаднаас Д согтуу орж ирээд Н-г шууд зодоод эхэлсэн. Өрөөнд байсан ус буцалгагчийг эвдэртэл толгойг нь цохисон, индүүний залгуураар ороолгосон, хоолны сэрээгээр шилэн хүзүү рүү, толгой гар луу нь зоогоод байсан. Толгойгоо гараараа хамгаалахад гар луу нь зоогдсон. Д өөрийн бэлэг эрхтнээ Н-н амруу нь хийгээд хөхүүлсэн. Тэгээд хамт явсан найзынхаа эрхтэнг бас хөх гэж хэлээд зодсон. Тэгээд тэр хавиар “эрхтэн хөхсөн банди” гэж орилоод зодсон... Д хутга аваад ир, чихийг нь огтолно гэж орилоод байсан. Тэгээд хутга олдоогүй учраас ширээн дээр байсан сэрээг аваад толгой нуруу хүзүү гар луу нь цохисон. Хүзүүнээс нь их хэмжээний цус гарч байсан. Тэгээд Н гараад Доос зугтаагаад явсан. ..." /1хх 121-133/,

хохирогч Г.Цгийн: “...Хотод очоод гадуур явж байгаад Дтой таарсан. Б.Энхцэцэг бид 2-ыг М.Д одоо өөрийнхөө дор биеэ үнэл гэж хэлсэн. Өдөрт 1 хүний 50.000 төгрөг өгөөд яв гэсэн. Бид 2 зөвшөөрсөн, Д бид 2-ыг айлгаж сүрдүүлж, зодож цохиогүй. Тэгээд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар cap хүртэл биеэ үнэлсэн. Энэ хугацаанд Дод өдөр бүр 50.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгдөг байсан. Тухайн үед надад банкны данс байхгүй байсан болохоор хүний дансаар хийлгэдэг байсан. Д.Бийн дансаар М.Дод мөнгө шилжүүлүүлдэг байсан. С.Ариунжаргал, Д.Б нарт утсаар үйлчлүүлэгчтэй ярьж өгсөн гэж 1 охин 20.000 төгрөг өгдөг байсан. Д.Б бас машинтай хүмүүстэй тохирч бид нарыг буудлуудад хүргэж өгдөг байсан. Ингэхдээ Д.Б машины урд нь суугаад хамт явдаг байсан. Заримдаа Д.Б гадуур халтуур хийж байгаа машинтай хүмүүстэй тохирч биднийг худалдаж авсан хүмүүст хүргэж өгдөг байсан... Би 2018 оны 5 дугаар сард өөрийгөө 14 хоногтой жирэмсэн гэдгээ мэдсэн. М.Дын найз А.Б-ээс жирэмсэн болсон байсан. Энэ тухайгаа Дод дөнгөж мэдэнгүүтээ хэлэхэд авахуул гэсэн. Тэгээд мөнгөө цуглуулаад авахуулахаар болоод эмнэлэгт очиход 4 сартай болсон байсан тул авахуулж болохгүй гэсэн. Тэгээд хүүхдээ гаргасан. Одоо миний охин Ц.А 1 настай... Хүүхдээ авахуулах мөнгө олох гэж биеэ үнэлээд, хажуугаар нь М.Д, Д.Б нарт өгдөг мөнгөнүүдээ өгөөд явж байсан. Мөнгөө цуглуулаад хүүхдээ авахуулах гэтэл 4 сартай болсон байна, одоо авхуулах боломжгүй гэж хэлсэн... Бид нарыг сарын тэмдэг ирсэн, бие муу байх зэрэг үед гар, явж мөнгө олж ир эсвэл нөхөж өгөөрэй гээд загнадаг, дарамталдаг байсан. Бид нар яаж нөхөж өгдөг юм гээд гардаг байсан. Нөхөж өгөхгүй бол бид нарыг зодно, дарамтална гэж бодоод айгаад гардаг байсан... Байранд амьдарч байгаа охидууд нийлээд төлдөг байсан. Бид нарыг гарч ороход хорьж байгаагүй. Хэрэв явахын бол явсан хоногийнхоо тоогоор мөнгөө нөхөж өгөөрэй гэдэг байсан. Энэ нь бид нарт дарамттай санагддаг байсан. Биеэ үнэлэхгүй хөдөө гэр лүүгээ явахын бол тэнд байсан хоногийн 50.000 төгрөгөө нөхөж өгдөг байсан... Би С.Быг жирэмсэн болсон гэдгийг мэдэж байсан. Хүүхэд нь зулбахад би хажууд нь байсан... 2018 оны 8 дугаар сард М.Д Л.Н-р эрхтнээ хөхүүлсэн гэх үйлдлийг нь харсан. Би тухайн үед яг хажууд нь байсан. Л.Н, би, А.Г бид 3 унтаж байхад Д гаднаас согтуу орж ирээд Л.Н-г ус буцалгагчийн савыг эвдэртэл толгой руу цохисон, тогооны залгуураар нурууг нь ороолгосон, шилэн хүзүүнд нь сэрээ зоосон, тэгээд өөрийнхөө эрхтнийг хөхүүлсэн. Л.Н эрхтнийг хөхөөд уйлаад гараад гүйсэн. А.Н, Л.Н-г зодож байх үед өрөөнд байхгүй байсан. Нийг нуугдсан байхад нь олоод А.Нийг тогооны залгуураар нуруу руу нь цохисон. ..." /1хх 149-154/,

хохирогч П.Уын: “...Би 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар cap хүртэл, мөн 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 11 дүгээр cap хүртэл биеэ үнэлж байсан. Энэ хугацаанд би жирэмсэн байсан. Миний том хүү 2017 оны 8 дугаар сарын 12-нд төрсөн, бага хүү маань 2017 оны 12 дугаар сард гэдсэнд олдсон байсан. Би тэгээд 2018 оны 3 cap хүртэл жирэмсэн байхдаа М.Дын дор биеэ үнэлсэн. Энэ хугацаанд Дод өдөр бүр 50.000 төгрөгийг биеэ үнэлсний татвар гэж, машинаараа зөөж, тээвэрлэсний хөлс гэж 20.000 төгрөгийг зөвхөн гарч биеэ үнэлсэн үедээ, Д.Бт 20.000 төгрөгийг утсаар ярьж үйлчлүүлэгч олсны хөлс гэж тухайн гарсан өдрөө өгдөг байсан. Биеэ үнэлээгүй өдрөө ч гэсэн М.Дод 50.000 төгрөгөө нөхөж өгдөг байсан. Энэ 50.000 төгрөгийг М.Дод өдөр бүр өгдөг байсан. Би Доос айдаг байсан, Д намайг зодож, дарамталж байгаагүй ч, би тэр хүнийг шорон оронгоор явсан, өөр хүмүүсийг дарамталж, айлгаж, зодож байхыг харсан учраас айгаад гараагүй өдрөө ч гэсэн 50.000 төгрөгөө нөхөж өгдөг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 20-нд би Д ахаас 1.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 1.400.000 төгрөг болгож өгөхөөр тохирч зээлсэн. Миний төрсөн өдөр 2019 оны 4 дүгээр сарын 23-нд болох байсан болохоор зээлсэн. Тэгээд энэ мөнгөнөөсөө ээждээ 600.000 төгрөгийг өгөөд өөрөө 400.000 төгрөгөөр нь төрсөн өдрөө хийсэн. Би энэ мөнгийг нь бараг 1 cap орчим биеэ үнэлж олсон мөнгөөрөө төлж дуусгасан. Энэ хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны үед би өөрийгөө 1 сартай жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сард 3 сартай байхад эмчид үзүүлэхэд ургийн өсөлт байхгүй байсан учир 1 дүгээр эмнэлэгт очиж авахуулсан... Д.Б утсаар ярьж үйлчлүүлэгч олж өгдөг байсан. Өөр ямар ч асуудал байхгүй. Утсаар ярьсны 5 хоногоор бөөнд нь 100.000 төгрөг авдаг байсан. ...” /1хх 170-173/,

хохирогч С.Ан: “...Намайг 2012-2013 ны орчим Саппоро дээр зогсдог байх үед Б биеэ үнэлдэг байсан. Тэрнээс хойш мэддэг болсон. ...2009 онд Багшийн дээд дээр биеэ үнэлдэг байхад Д гэдэг хүний нэрийг сонсож байсан. ...би 2010 оноос Дыг таньдаг болсон. ...2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар cap хүртэл М.Дын дор биеэ үнэлж эхэлсэн. Тэгэхдээ би зөвхөн биеэ үнэлж байгаад даруулсан /гадуур биеэ үнэлж байгаа охидыг зодож, дарамталдаг, дээрэмддэг хүмүүс/ тохиолдолд М.Дын нэрийг ашигладаг байсан. М.Дын дор биеэ үнэлдэг охидтой хамт нэг дор байрлаж байгаагүй. Би 2018 оны 9 дүгээр сард буудлуудаар яваад байх хэцүү байсан болохоор байр түрээсэлж амьдрахаар байрны түрээсийн мөнгө гэж Доос 1.000.000 төгрөгийг 1.100.000 төгрөг болгож өгөхөөр 15 хоногийн хугацаатай зээлсэн. ... Өдөрт Дод биеэ үнэлж олсон мөнгөнөөс 200.000-300.000 төгрөгийг Д.Бийн дансаар шилжүүлдэг байсан. Би жирэмсэн том гэдэстэй байсан учраас хааяадаа гарч биеэ үнэлж байсан. ..." /1хх 177-185/,

хохирогч Л.Н-н: “...Бичилд нийтийн байр түрээсэлдэг байхад намайг зодож ёс бусаар хүчирхийлсэн. Тухайн өдөр Ганхүү, Түвшинбаяр бид 3 Ц, Н, Г нартай тэдний өрөөнд 1 шил ...архи уусан. ...би тасраад Ц, Г хоёртой өрөөнд үлдсэн байсан. ...Д эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй орж ирээд толгой руу ганц нэг удаа цохисон. Тэгээд янхан гичий гээд намайг зодсон. Тэгээд намайг өвдгөн дээрээ сөхөрч суу гээд хутга бариад миний чихэнд хүргээд зүсэх гэж байсан. Тэгээд хамт явж байсан эмэгтэй нь болиулсан. Тэгтэл Д ширээн дээрээс сэрээ аваад ишийг нь алчуураар ороогоод гартаа барьж байгаад ...толгойны дагзны хэсэгт нэг удаа зоосон. ...миний дагзны хэсгээс цус гарч байсан. ...Тэгээд Д өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаж ирээд пязда минь наадахаа хөх, ална шүү би чамайг гэж хэлсэн. Би тухайн үед маш их айсан. Хөх гээд миний аманд хийсэн. ...Тэгээд 2-3 удаа миний аманд эрхтээ оруулж гаргаж байгаад намайг түлхэж унагаад хамт ирсэн өндөр ахад хандан “...чи бас хөхүүлээч...” гэж хэлсэн. Тэгээд тэр ах үгүй юу яриад байгаан гэж хэлсэн. ...Д эрхтнээ хөхүүлж байх үед өрөөнд Ц, Г, Дтой хамт байсан эрэгтэй, эмэгтэй хүн байсан. ...Н бид хоёрыг шавхуурдаж зодсон. ...эмчид үзүүлээд дагзандаа 2 оёдол тавиулсан. ...” /1хх 67-70/,

гэрч Э.А-ийн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д тэр өрөөнд байсан Цг, хамт байсан охинтой нь цуг зодсон, бас залгуураар ороолгосон асуудал болсон. Тэгээд нөгөө залууг бас алгадаж унагаасан. Тэр залуугийн хамраас нь их хэмжээний цус гарч байсан. Тэр залуу зодуулж байхдаа болъё ахаа гээд сөгдөж суугаад нүүрээ гараараа дараад уйлаад байсан. Хамраас нь гарсан цус нүүрээр нь битүү наалдсан байсан. Д тэр залууг харааж зүхэж, охидуудыг янхан гичийнүүд гэж есөн бусаар хэлж зодож байсан. С.Ариунжаргал энэ үед миний хажууд зогсож байсан. Тэгтэл тэр байрны жижүүр хийдэг бололтой нэг ах орж ирээд машинаа холдуул гэж хэлсэн. Тэгээд би машин холдуулах гээд гараад явсан. 5 орчим минут болоод эргэж нөгөө өрөө рүү ороход нөгөө залуу Дын өмнө сөгдөж суугаад уйлсан байдалтай байсан. Д намайг хараад “чи энэ бандиар боовоо хөхүүлээч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би үгүй ээ гэж хэлсэн... Д тэр нийтийн байраар боов хөхдөг банди гэж орилоод байсан. ...” /1хх 200-202/,

гэрч Б.Э-ийн: “...Дод гараагүй өдрийн 50.000 төгрөгийг нөхөж өгдөг байсан. Энэ нь дарамттай байсан. ...Бт 2-3 удаа 20.000 төгрөг өгдөг байсан. ...Д намайг насанд хүрээгүй гэдгийг мэддэг. ...Ц надад Н Дын эрхтэнг хөхсөн сэрээ зоолгуулж зодуулсан гэж энэ явдал болсны маргааш нь ярьж байсан. ...” /1хх 207-210/,

гэрч О.О-ын: “...2017 оны сүүлээр А шоронд ороод гарч ирээд намайг Дтой танилцуулсан. Тэгээд гадуур гарч биеэ үнэлэхээр бол Д руу ярьж хэлээд гардаг байсан. Гарсан өдрөө Дын данс руу болон Бт 50.000 төгрөг өгдөг байсан. Би нэг жилийн хугацаанд биеэ үнэлсэн. ...Н гэх охин нь Дын дор биеэ үнэлж байхдаа жирэмсэн болсон тэгээд зулбаад эмнэлэгт хэвтсэн гэж байсан. ...” /1хх 211-216/,

гэрч Б.З-ын: “...2018 оны 12 дугаар сарын дундуур Дын дор биеэ үнэлж байсан. Гэхдээ би өдөр бүр гардаггүй байсан. Хэрвээ дараа хийдэг хүмүүс таарвал Д ахруу яриулаад гайгүй өнгөрч чадна гэж бодож байсан болохоор Дын дор биеэ үнэлэхээр өөрөө очсон. Намайг Дын доор биеэ үнэлж байх хугацаанд нэг ч удаа дараа хийдэг хүмүүст баригдаж байгаагүй... Би өөрөө хүссэн үедээ гарч биеэ үнэлдэг байсан... Дын доор биеэ нэг орчим үнэлж байгаад Д.Б эгчтэй танилцсан. Тэр эгч утсаар ярьж бид нарт үйлчлүүлэгч олж өгдөг байсан. 20.000 төгрөгийн хөлс авдаг байсан. ...Д хүчээр биеийг үнэлүүлж, хэн нэгэнтэй хүчээр бэлгийн харьцаанд оруулж байгаагүй. ...” /1хх 220-222/,

гэрч С.А-ын: “...Намайг хүмүүс Х гэж дууддаг. Би 2014 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппоро орчмоор явж өөрөө биеэ үнэлдэг байсан. Би Дтой 2017 оноос эхлэн хамтран амьдарч байсан. Одоо ямар нэгэн харилцаа байхгүй. ...тус өрөөн ороход 2 охин, 1 залуу байсан. Тэгээд Д тэр залууг хүүхдүүдэд юу хэрэглүүлээд байгаа юм бэ гэж хэлээд нүүрлүү нь нэг удаа гараараа алгадахад тэр залуу газарт унасан. ...” /1хх 223-­224/,

гэрч Б.А-ын: “... 2017 оны 3 дугаар сард миний таньдаг 3 охидыг Д дарсан байсан. Би очиж охидыг авахдаа анх танилцаж байсан. Тэр өдрөөс хойш Дыг гадуур явж охидыг дарж биеийг нь үнэлүүлдэг юм байна гэдгийг нь мэдсэн. Цоогий гадуур гарахдаа Бажу гэх эмэгтэйтэй хамт гарч охидуудыг дардаг. Бас гадуур үйл ажиллагаа явуулдаг саун массажны газар болон бусдын биеийг нь үнэлүүлдэг хүмүүсээс татвар авдаг гэж сонссон. ...Насанд хүрэгүй Золжаргал, Н, Ц, Э нарыг Ц ах дарж, доор биеийг нь үнэлүүлдэг байсан. Эдгээр охидыг насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. ...” /2хх 1-2/,

гэрч Б.О-: “...Миний хүү М.О 2010 оны 11 сарын 03-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотруу нэг удаа явж байсан. Өөрөөр бол гадагшаа явж байгаагүй. Гадаад паспорт ганц удаа л авч байсан. Дахиж паспорт авч байгаагүй. ...” /1хх 232-235/,

гэрч Т.О-ын: “...Би 2018 онд Оргил Нийслэлийн үйлчилгээний төвд улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр О гэж хүний гадаад паспортны бүртгэлийн хуудсанд Д гэж хүний зураг хэвлэгдсэн. Яагаад ийм алдаа гарсныг мэдэхгүй байна. ...” /1хх 244-245/,

шүүгдэгч М.Дын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 12 дугаар сард миний гадаад паспортын хугацаа дууссан байсан тул ...ээж О-аас өөрийн иргэний үнэмлэхээ авахаар очиход андуураад миний төрсөн дүү болох О-ын иргэний үнэмлэхийг өгсөн. Анзааралгүй ...улсын бүртгэлд аваачиж өгсөн. ...тэгээд дүүрсэн хэрэг гээд 3 хоногийн дараа гадаа паспорт анх өгсөн газраа очиход миний зурагтай, Оюунболдын нэр мэдээлэлтэй гадаад паспорт гарсан байсан. ...яллагдагчаар татагдсан байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 23-нд Буянт-Ухаа боомтоор хил гарч Турк улсруу ганцаараа явсан. ...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол ирсэн. Би тухайн ашиглаж байсан гадаад паспортаа шатаасан. ...” /4хх 8-14/,

шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Дын дор бие үнэлдэг охидууд болох А, У , О  нар өөрсдөө надруу залгаад намайг хамт гараад өгөөч гэж гуйдаг байсан. Би машин барьж буудлуудаар хүргэж өгдөг, миний утаар интернэтэд зар тавиад залгасан хүмүүстэй нь ярьж өгдөг байсан. Үнэ хөлсөө өөрсдөө тохироод биеэ үнэлдэг байсан. Надад ингэсний хөлсөнд нэг охин 20.000 төгрөг өгдөг байсан. Д охидуудын өмнөөс утсаар яриад өг гэдэг байсан. Би охидын өмнөөс утсаар ярьж үйлчлүүлэгч олж өгдөг байсан. Дын 2017 оны 5 дугаар сараас хойш таньдаг болсон. Би өөрөө Доос айдаг байсан. ...” /5хх 112-116/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14338 дугаартай шинжээчийн: “...П.Уын биед гэмтэл тогтоогдсонгүй. П.У нь урьд нь бэлгийн харьцаанд орж байсан байна. Уын үтрээ, анусны арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. У нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчин илэрсэн...” /2хх 249/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14339 дугаартай шинжээчийн: “...С.Ан биед гэмтэл тогтоогдсонгүй. С.Ан урьд нь бэлгийн харьцаанд орж байсан байна. С.Ан үтрээ, анусны арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. С.Ан бэлгийн замын халдварт тэмбүү өвчин илэрсэн...” /Зхх 6/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 414 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...М.Д нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Д нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. М.Д нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан ба өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна. М.Д нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /Зхх 17-18/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн №963 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...мэдүүлэг өгөх чадвартай байна, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. ...Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..." /6хх 215-217/ гэсэн дүгнэлтүүд,

хохирогч нарын нас тоолсон тэмдэглэл /1хх 89, 108- 109/,

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/07 дугаартай “Хос Чавхдас” эмнэлгийн “хохирогч С.Б тус эмнэлэгт үзүүлсэн талаарх” лавлагаа баримт /2хх 235-236/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 111-118, 137-146/,

М.Дын эзэмшлийн 04-42 УНО улсын дугаартай “Короло Руммион” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ /1хх 52, 53-56, Зхх 9-12/,

М.Дын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /2хх 109-116, 118-124, 125/, Д.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /2хх 126-146/,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2-5а/5750 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын “Б.Дашдорж, Г.Гантигцэцэг нар нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан” /2хх 93/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/135242 дугаартай “М.О, М.Д хилээр нэвтэрсэн тухай лавлагаа” /2хх 186-187, 232-233/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11/9930 дугаартай “...О, Д нарын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх...” мэдүүлгийн лавлагаа /2хх 213/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дын дээрх үйлдлийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Дыг урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцааны шинжтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр гадаад паспортыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Түүнчлэн шүүхээс шүүгдэгч М.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйл анги тус бүрт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,

2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, 04-42 УНО улсын дугаартай “Тоёота Королла-Руммион” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Доос гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Д, Д.Б нарыг хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан бусдад худалдаалсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Д, Д.Б нар нь хохирогч нарын насанд хүрээгүй, амьдралын боломжгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, өөрсдийнх нь ивээл доор биеэ үнэлж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго болон бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж байсан хэргийн үйл баримт тогтоогдож байх тул тэдний дээрх үйлдлийг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч нарын зорчих эрхийг хязгаарлахгүйгээр харьцангуй чөлөөтэй байлгаж, ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлж олсон мөнгөнөөс нь өөрсддөө тодорхой хувийг авч байсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хуульчилсан бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шинжтэй байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох үйлдлийн арга, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэр, мөлжлөгийн зорилгоороо төстэй боловч обьект, обьектив талын шинж болох гэмт үйлдлээрээ ялгагддаг. Тухайлбал, хүн худалдаалах гэмт хэргийн тухайд хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан үйлдэл хийсэн байдаг бол бэлгийн мөлжлөг гэмт хэргийн тухайд хүнийг бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, хүнийг худалдаалах гэмт үйлдэл нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хууран мэхлэх, итгэл эвдэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдах аргаар хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан идэвхтэй үйлдэл байдаг ба эдгээр үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин бэлгийн мөлжлөг гэмт хэргийг хуульд заасан арга хэрэглэж зорчих эрхийг хязгаарлахгүйгээр үйлдсэн байхаар хуульчилсан. Иймд хохирогчийн зорчих эрхийг хязгаарлаж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол хүн худалдаалах гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.

 Шүүгдэгч М.Д, Д.Б нарын үйлдлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн гол шинж болох хохирогч нарын зорчих эрхийг хязгаарласан үйл баримт хэргийн нөхцөл байдлаас харагдахгүй байх бөгөөд хохирогч нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд тэрээр амьдрах байр, очих газар, хаашаа зорчихоо чөлөөтэй байдлаар сонгож байсан болох нь “...М.Дод биеэ үнэлсний татвар гэж 50.000 төгрөг, машинаараа зөөж, тээвэрлэсний хөлс гэж 20.000 төгрөг, Д.Бт утсаар ярьж үйлчлүүлэгч олсны хөлс гэж 20.000 төгрөгийг өгдөг байсан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлдэг үйлдлээс нь айсандаа биеэ үнэлсэн үнэлээгүй М.Дод мөнгөө шилжүүлдэг, хөдөө гадаа явсан, хаана байгаа нь хамаагүй шилжүүлээрэй гэж дарамталдаг байсан зэрэг, мөн гадуур биеэ үнэлж байгаа охидыг зодож, дарамталдаг, дээрэмддэг хүмүүс таардаг тул М.Дын нэрийг ашигладаг, түүний нэрийг ашигласнаар уг нөхцөл байдлаас гардаг тул М.Дын доор биеэ үнэлдэг нэрийдлээр түүнд татвар төлдөг байсан...” талаараа хэлсэн байдаг.

Харин шүүгдэгч М.Д, Д.Б нар нь хохирогч нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй, хоёр, түүний олон хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн болох нь тогтоогдож байх тулд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тэдэнд тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Д, түүний өмгөөлөгч С.О, Ю.Б, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан “хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Д, Д.Б нарын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 115 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Дод холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 1 дэх заалтад “Шүүгдэгч М.Дыг бүлэглэж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэргийн зохион байгуулан, гүйцэтгэгчээр хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд, ..., шүүгдэгч Д.Бийг бүлэглэж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

Шүүгдэгч М.Дыг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд, ..., шүүгдэгч Д.Бийг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “Шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял, ...”, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

Шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, ...”, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 18 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 13 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Д.Б нарын цагдан хоригдсон 115 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ