Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 305/ШШ2025/00197

 

                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Н газрын нэхэмжлэлтэй

хариуцагч: “Х” ХХК-д холбогдох

“Х” ХХК-аас дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3,189,599.2 төгрөгийн төлбөрийг гаргуулж Н даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-аас дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3,189,599.2 төгрөгийн төлбөрийг гаргуулж Н даатгалын санд төлүүлэх тухай.

2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Н газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь Н даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, Н даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, Н даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Н даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. “Х” ХХК-аас дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3,189,599.2 төгрөгийн төлбөрийг гаргуулж Н даатгалын санд төлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Н даатгалын газрын дарга Л.Э шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагаас “Х” ХХК-аас дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3.189.599,2 (гурван сая нэг зуун наян есөн мянга таван зуун ерэн есөн төгрөг хоёр) мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. “Х” ХХК нь хуримтлагдсан шимтгэлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн Н даатгалын газрын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3,189,599.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Н даатгалын газрын дарга Л.Э-ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 145 дугаартай “Тус байгууллагаас “Х” ХХК-аас дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3.189.599,2 (гурван сая нэг зуун наян есөн мянга таван зуун ерэн есөн төгрөг хоёр) мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. “Х” ХХК нь хуримтлагдсан шимтгэлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно…” гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Н даатгалын газрын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох дутуу төлсөн Н даатгалын шимтгэл 3,189,599.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                            

ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА