| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01071/И |
| Дугаар | 192/ШШ2025/03304 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03304
| 2025 04 24 | 192/ШШ2025/03304 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох хамтын амьдралтай байснаа болон хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тогтоолгож, хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгөнөөс өөрт болон охин *** ногдох хэсэг болох 600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *** нь хамтын амьдралын явцад буй болсон дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон охин *** ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах буюу 600,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч ***тоот дансанд, 1,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож, *** нэр дээр нээсэн хадгаламжийн дансанд шилжүүлэх, ** холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх бөгөөд шүүхээс мөнгөн төлбөр гаргуулах эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд 3 хуваасны 1-ийг *** гарган өгөх, **** зориулан тохижуулсан байх-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар ***э нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол г эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,286,704 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,643,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ