| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01722/И |
| Дугаар | 192/ШШ2025/03305 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03305
| 2025 оны өдөр | 04 сар 24р 192/ШШ2025/03305 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Е**
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 13,398,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч ***, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ***р ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр автомашин худалдан авахтай холбогдуулан зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ***л нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа тул зээлдэгч ** 13,398,675 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч **н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний бие **л нь тухайн банк бусаас 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор 15,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан нь үнэн. *** миний бие эхээс гурвуулаа бөгөөд дүү маань нас барсан. Дүүгийн маань 4 охин миний асрамжид байдаг. Би дүүгийнхээ 4 охин, хорт хавдартай ээжтэйгээ хамт байдаг. Би зээлж авсан 15,000,000 төгрөгөөс 11,105,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,969,781 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Надад туслах дэмжих хүн байхгүй, ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг тул миний энэ байдлыг харгалзан үзнэ үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1206130112000698 дугаар зээлийн гэрээ, **н гар бичмэл, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шаардах хуудас, 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн шаардах хуудас, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шаардах хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 192/ШШ2025/00931 дугаар шүүхийн шийдвэр, зээл төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,398,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч А*** ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 1206130112000698 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар T***А улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалах /автомашиныг нэхэмжлэгч ***-ийн өмчлөлд шилжүүлсэн/-аар тохиролцсон байна. /хх-ийн 6, 7/
Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч 11,105,000 төгрөгийг эргүүлэн төлсөн үйл баримтын тухайд маргахгүй байна.
Нэхэмжлэгч шаардлагаа зээлийн гэрээний үндсэн төлбөр 8,969,781 төгрөг, хүү 5,74,781 төгрөг, алданги 1,426,195 төгрөг, нийт 13,328,475 төгрөг тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4, 3.5 дахь хэсгүүдэд алданги тооцох, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах аргын тухайд торхиролцсон байх бөгөөд тухайн заалтаас үзэхэд гэрээний хугацаа дууссанаас хойш 106 хоногийн алданги тооцсон нь үндэслэл муутай бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт /2022 оны 11 дүгээр срын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ заасантай нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулжээ.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,969,781 төгрөг, хүү 2, 938,498, нийт, 11,908,279 төгрөг байхаар тогтоож, алданги тооцсон хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч *** 11,908,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлэээс 1,420,198 төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
115 115.2.2, 116, 118 :
1. 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч***11,908,279 /арван нэгэн сая есөн зуун найман мянга хоёр зуун далан ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлэээс 1,420,198 /нэг сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун ерэн найм/ төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан 224,944 төгрөгийг ж, хариуцагчаас 205,482 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн .
د .ѯ