2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/03342

 

 

 

 

 

 

2025

 

 

 

 

 

04 25 192/ШШ2025/03342

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03-р сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03-р сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*** миний бие *** ХХК-тай 2021 оны 5-р сарын 10-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулж, тус гэрээгээ Хан***т хаягт байрлах 82.64м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 156,280,000 төгрөгөөр захиалсан. Тухайн орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлсөн. Гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2021 оны 12-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг миний бие төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. *** миний бие уг орон сууцандаа 2021 оны 5-р сарын 10-ны өдөр орж байраа хүлээн авч өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. Гэтэл *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг удаа дараа өнөөдрийг хүртэл тайлбарласаар байна. Уг байгууллагын маргаан нэхэмжлэгч надад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Үүнээс үүдэн нэхэмжлэгч миний эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болж, өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд ***в талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***р нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** тоот хаягт байрлах 82.64м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ***нэр дээр шилжүүлэх баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***хариуцагч *** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ***ХХК-д холбогдох **-р хороо, *** тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,054,550 төгрөгөөс 527,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 527,275 төгрөгийг хариуцагчаас, 527,275 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ