| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03587/И |
| Дугаар | 192/ШШ2025/03378 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/03378
2025 04 25 192/ШШ2025/03378
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: Х***
Хариуцагч: ***т
Зээлийн гэрээний үүрэгт 20,626,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Ч***нар нь *** Цамбагарав тооцооны төвтэй 2017 оны 11-р сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 4-р сарын 25-ны өдөр 6,400,000 төгрөг дээр 3,900,000 төгрөгийг нэмэлтээр авч 10,300,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан.
2025 оны 3-р сарын 26-ны өдрийн байдлаар 2018 оны 4-р сарын 25-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,565,684 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,075,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,876 төгрөг, нийт 5,644,932 төгрөг төлсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 8,334,361 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,988,222 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,257,356 төгрөг, нотариатын зардал 47,000 төгрөг, нийт 20,626,894 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 20,626,894 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,718,907.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,626,894 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 20,626,894 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,718,907.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, ***г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,626,894 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 20,626,894 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,718,907.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 130,545 төгрөгийг хариуцагчаас, 130,545 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ