2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03466

 

 

 

 

 

2025 04 29 192/ШШ2025/03466

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 18,127,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***н нар нь 2023 оны 10-р сарын 16-ны өдөр тус банктай 1700094196 дугаартай зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 11,200,887 төгрөг, зээлийн хүү 4,257,929 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,049 төгрөг төлсөн. Хариуцагч нар 2024 оны 11-р сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн байдлаар 155 хоногийн хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 16,799,113 төгрөг, зээлийн хүү 1,284,553 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,895 төгрөг, нийт 18,127,562 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,510,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 1,517,562 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХК нь ***нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,127,562 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,510,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 1,517,562 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***к ХК-ийн нэхэмжлэлтэй, *** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,127,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,510,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 1,517,562 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,588 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 124,294 төгрөгийг хариуцагчаас, 124,294 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ