Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 68

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Ат

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ат холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг эцэг Б.Бд олгох эрхийг шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1.110.000 төгрөг гаргуулах, тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Э.Аийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 21*******ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие Э.Атэй 2005 онд танилцан гэр бүл болж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд том охин Б.Г, 2009 онд бага охин Б.Л тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Г, Б.Л нарыг өөрийн асрамжинд авч, эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Э.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд  гаргасан хариу тайлбартаа:

Б.Б нь 2005 оноос хойш Э.Атэй гэр бүл болж амьдрах хугацаандаа 6 удаа абортод орж, 2 охин төрүүлсэн. 2017 оноос хойш энэ хоёрын гэр бүлийн амьдрал дунд 1 хүн булиулж байгаа. Гэр бүлийн батлах салгах шаардлага байхгүй. Э.Аийг абортод ороод удаагүй байхад нөхөр нь согтуу ирж зодоод хэвтэрт 7 хоносон байсан. Тухайн үед би ажилтай, хүүхдүүд бага энэ хоёр тусдаа байдаг учир мэдээгүй. Энэ мэтээр яривал асуудал маш их байгаа учир охиныхоо 2 үрийг амар амгалан байхыг ерөөж зөвхөн төрөөс бидэнд боломж баталгаа болгож өгсөн гэр бүлийн батлахыг салгахгүй байхыг хүсэж товч тайлбар бичлээ. Э.А гэр бүлийн батлахаа салгахгүй, зөвхөн би 2 үрийнхээ ээж хууль ёсны гэр бүлтэйгээ явсаар байх болно. Би нөхөртөө салах зүйл хэзээ ч гаргаж байгаагүй гэж 2 охиноо санаад уйлж сууна. Сүүлийн 2 жил хүүхэдтэй уулзуулахгүй, ээжтэйгээ уулзах хүүхдийн эрх зөрчигдөж байгааг би дурдаж байна. Иймд төрийн минь хуульч та бүхэн минь зөвөөр тунгаан шүүж шийдвэрээ гаргана уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Э.А нь Б.Бтай 2005 онд танилцаж хамт амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын 04*******ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 04 дүгээр сарын 16*******ны өдөр том охин Б овогтой Г, 2009 оны 04 дүгээр сарын 28*******ны өдөр бага охин Б овогтой Л нар төрсөн. 2004 онд ЕБС*******ыг төгсөөд Сутай дээд сургуульд хууль зүйн судлалаар суралцаж байхдаа Б.Бтай танилцсан. Том охиноо төрүүлж сургуулиа орхисон. Өөрийн сурах эрмэлзэлдээ хөтлөгдөн хүүхдээ төрүүлсэн ч дахин элсэлтийн шалгалт өгч 2007 онд Монгол Улсын Их сургуулийн аялал жуулчлалын менежментийн ангид элсэн суралцсан. Хүүхдийн мөнгөө оролцуулан сургалтын төлбөрөө төлж суралцаж байгаад 2009 оны 03 дугаар сарын 18*******ны өдөр буюу 2 дугаар курстээ жилийн чөлөө авсан. Б.Бтай хамт амьдарч байхдаа зодуулж, сэтгэл санааны дарамтанд байдаг байсан.

Энэ байдлаа ээж, дүү, ах, дүү, хамаатан садан, найз нөхдөдөө огт хэлж байгаагүй. Хүүхдүүдээ өнчрүүлэхгүй элэг бүтэн сайхан амьдрахын тулд Б.Бгийн ааш араншинг тэвчиж, гайгүй болох байх гэж найдан итгэж хүлээсэн. Миний энэ сэтгэлийг Б.Б огт ойлгодоггүй. Зодож, дарамтлах нь улам ихэссэн. Өвөл айлын хажуу өрөө түрээслэн дулааны улиралд Орхон аймаг, Баян*******Өндөр сумын Их залуу баг 3*******9 тоотод гэртээ амьдардаг байсан. Уг хашаагаа зарж миний хөгшин аавын хурдан удмын хул азарга, бид 2 малаа зарж мөнгө нэмж Орхон аймаг, Баян*******Өндөр сум, Шанд баг 20*******4 тоот хашаа байшинг худалдаж авсан. Б.Б нь надтай хамт амьдарч байхдаа одоо амьдарч байгаа эмэгтэйтэйгээ дотно харилцаа байсан. Намайг өөр шигээ бодож хардаж сэрддэг байгаад 2014 оноос одоо болтол тусдаа амьдарч байна. 2012 онд жирэмсэн болоод зулбачихсан байхад хэвтэрт ортол зодсон. Сэтгэл санааны дарамт биеийн зовууриас болоод сав хөөснөөс болж сэтгэцэд өөрчлөлт орсон. Б.Б энэ байдлыг мэдсээр байж эмчлүүлэх арга талыг огт боддоггүй. Намайг хүн шиг үздэггүй. Зодож нүдэн уур бухимдлаа гаргах хэрэгсэл мэт үздэг. Ээж минь миний өвчнийг эмчлүүлэх гэж хөөцөлддөг. Б.Б намайг хайрлаж хүндэлдэг байсан бол сургуулиа төгсөөд ажил төрөл хийж, гэр бүлдээ нэмэр болох байсан. Гэтэл одоо ээжээрээ асруулан 2 охинтойгоо уулзаж чадахгүй амьдарч байна. Охидыг минь Б.Б хүмүүстэй ирж хүчээр авч явсан. Тэрнээс хойш охидтой минь огт уулзуулаагүй. Өвчтэй ч гэсэн би эх хүн. Охидоо санаад өвчин минь сэдэрдэг. Б Б гэрлэлтээ цуцлуулан, хүүхдээ авах нэхэмжлэл гаргасан байна. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл нэгэнт ирсэн учраас шийдвэрлэх нь ойлгомжтой. Б.Бтай танилцахдаа эрүүл саруул байсан. Эрүүл саруул болгож үр хүүхэдтэйгээ тав тухтай уулзаж, элгээ дэвтээмээр байна. Эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа боловч эрүүл болохгүй байгаа болохоор 2012 оны 07 дугаар сарын 04*******ний өдөр эмч нарын зөвлөгөөнөөр орж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтайгаар группт орсон. Одоо би байнгын эмчилгээ хийлгэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхэд 1 удаа эргэж ирдэггүй. Эмчилгээний эм тарианы зардлыг ээж гаргадаг. Мөн группийн мөнгөөрөө зохицуулдаг. Мөнхийн үйлс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.110.000 төгрөг, ажил хийх боломжгүй учраас Б.Бгаас тэтгэмж тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Б.Б миний бие Э.Аээс тусдаа амьдраад олон жил болж байна. Бага охин Б.Лг 1 нас 4 сартай байхаас нь буюу 2010 оны намраас хойш тусдаа амьдрах болсон. Учир нь Алтанцэцэгийн сэтгэцийн байдлаас болсон. Өөрөөр хэлбэл намайг элдвээр хэлж, хутга барьж дайрах гэх мэт олон асуудал болдог байсан нэг удаа хөл рүү сэрээ зоож байсан, ер нь гэр дэх эд зүйлийг хагалж, бүтэн эд хогшил байлгадаггүй. Энэ байдлаас болж 2 охиныг айх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээр хүүхдийн эрх ашиг зөрчигдөх болсон. Ер нь хамт амьдрах ямар ч боломжгүй байлгадаг байсан. Мөн 2 охиныг дараалан ийш тийш авч явдаг байсан. Хамгийн сүүлд бага охин Б.Лг Улаанбаатар хот руу авч яван баригдаж байгаа барилгын үл таних манаач дээр орхисон байсныг очиж авч ирэн үүнээс хойш ер 2 охиноо уулзуулж байгаагүй. Хааяа том охины сургууль дээр очиж уулздаг байсан. Би энэ хүнийг олон удаа эмчлүүлж, хувийн эмнэлэгт 200.000*******250.000 төгрөгөөр олон удаа хэвтүүлсэн, өөрийн эд хөрөнгө болон мал адууг зарж сүүлд Улаанбаатар хотын сэтгэцийн эмнэлэгт хүртэл үзүүлж байсан. Ер нь удамших хандлагатай сэтгэцийн өвчтэй гэдгийг нь нууж ээж нь надтай гэрлүүлсэн. Би энэ хүнийг нэг ч удаа зодож байгаагүй, надаас болж өвчтэй болоогүй. Би өөрөө өнчин өссөн болохоор 2 охиноо өнчрүүлэхгүй гэж их хичээсэн. Гэвч аргагүйн эрхэнд тусдаа амьдрах болсон надаас тусдаа амьдраад Э.А нь нөхөртэй болж, хүүтэй болсон гэсэн. Э.Аийн гаргаж буй тэтгэмж тогтоолгох болон эмчилгээний зардал 1 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Эрдэнэчимэгийг гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь Э.Аээс тусдаа амьдраад олон жил болж байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, 2 охин Б.Г, Б.Л нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэл гаргасан. Цаашид миний бие Б.Б нь 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, мөн өдийг хүртэл авч хэрэглэж буй хүүхдийн мөнгийг цаашид 2 охиндоо зориулах хүсэлтэй байх тул хүүхдийн мөнгө олгодог банканд асрамжилж буй эцэг Б.Бд олгож байхыг даалгах шийдвэр гаргуулах, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд охин Б.Г, Б.Л нарт тэтгэлэг тогтоож, төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг эцэг Б.Б надад олгох эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүүхдүүдийн төрөөс олгож байгаа мөнгийг нэхэмжлэхгүй, харин тэтгэлэг гаргуулах шаардлагаа дэмжиж, мөн би Э.Аийг тэжээн тэтгэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Охид өсөж том болж байгаа тэр хэрээр зардал өсөн нэмэгдэж байна. Сургуульд соёлд сургаж ээжийнх нь мөрөөдлийг биелүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Аээс нэхэмжлэгч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн төрөөс олгож буй мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, охидоо өөрийн асрамжинд авах хүсэлтэй бөгөөд гэр бүл болсноос хойш үүссэн дундын эд хөрөнгийн оногдох хэсэг гаргуулах, хурдан удмын азаргаа авах хүсэлтэй. Б.Б газраа дур мэдэн захиран зарцуулсан тул Э.Ат оногдох хэсгийг олгох ёстой гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00448 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3*******д зааснаар Чой овогт Баярбаатарын Б /РД:ГЖ80021612/, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Алтанцэцэг /РД:МВ86011122/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6*******д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 16*******ны өдөр төрсөн охин Б.Г /РД:ФД06241609/, 2009 оны 04 дүгээр сарын 28*******ны өдөр төрсөн охин Б.Л /РД:ФД09242843/ нарыг эцэг Б.Бгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, Хүүхдэд төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийн эрх шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Б.Б татгалзсан болохыг баталж, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2*******т зааснаар хариуцагч Э.Аээс хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1*******д зааснаар хариуцагч Э.Аийг 2021 оны 08 дугаар сарын 25*******ны өдрийг хүртэл сар бүр 25.800 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч Б.Бгаар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1*******д зааснаар Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Их залуу баг Баруун задгай 3*******9а тоотод байрлах 540 м.кв талбайтай газрын Э.Ат ногдох хувь болох 375.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бгаас гаргуулан хариуцагч Э.Ат олгож, хурдан удмын азарга гаргуулах, эмчилгээний төлбөрт 1.110.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгаас 16.450 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.18*******ны өдрийн 448 дугаартай шийдвэрийг2021.06.02*******ны өдөр гардаж аваад гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Э.А нь гэрлэлт цуцлуулахыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. 2 охины хамт нөхөртэйгөө элэг бүтэн амьдрах гэж өнөөдрийг хүртэл эсэргүүцэж ирсэн. Нөхөр Б.Б гэр бүлийн нандин сайхан харилцаагаа авч үлдэх талаар огт бодоогүй. Эхнэрээ үл тоож, зодож нүдсэнээс болж сэтгэцэд өөрчлөлт орж өвчтэй болсон.Э.А Б.Бтай бага залуудаа танилцан үерхэж нэг гэрт орсон. Б.Бд үнэн сэтгэлээсээ хайртай. Эхнэр нь өөрийгөө аваад явах чадваргүй байхад өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэн, хүүхдүүдээ авч явсан. Эх хүний хувьд Э.А нь эрүүл саруул байхдаа 2 хөөрхөн охин төрүүлсэн. 2 охин одоо эрүүл саруул, сургуульд явж, нийгмийн харилцаанд ямар ч саадгүй оролцох чадвартай хүүхдүүд байгаа. Эх үрийг салгаж, уулзуулаагүйгээс Э.А нь хүүхдүүдээ санаж сэтгэл санаагаар унадаг. Хүүхэд рүүгээ залгахаар утсаа авчхаад дуугардаггүй. Хүүхдүүдэд бас их хэцүү байгаа бололтой. Энэ байдал нь мэдрэгддэг. Үүнийг Б.Б огт мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Шийдвэрийн 3*******т “...Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай...” гэсэн хэсэгт Э.Аийг эх хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байх, хүүхдүүдийг сар бүр уулзуулж байхыг Б.Бд даалгахаар, /нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр хүүхдүүдийг Э.Атэй уулзуулахыг зөвшөөрсөн боловч шүүх хуралдааны дараа утсаа авахгүй, уулзуулаагүй. Уулзуулах санаа зорилго огт байхгүй байна. Э.А нь хүүхдүүдтэйгээ уулзах чинь хүсэлтэй бөгөөд Б.Б уулзуулах хүсэлгүй юм. Хүүхдүүдийг авч яваад огт уулзаагүй, том охинтой сургууль дээр нь нууцаар хааяа 1 уулздаг байсан. Карантин болж сургууль орохгүй болсноос хойш нэг удаа ч уулзаагүй. Шүүх хуралдааны дараа ч уулзаагүй байгаа болно. Мөн шийдвэрт заагдсаны дагуу гүйцэтгэх хуудас бичигдэх боломжгүй юм. Үүнийг анхаарч үзнэ үү/ 6*******т“...Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1*******д зааснаар хариуцагч Э.Аийг 2021 оны 08 дугаар сарын 25*******ны өдрийг хүртэл сар бүр 25.800 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч Б.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй..." гэсэн хэсэгт Э.Аийг сар бүр тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн доод хэмжээтэй уялдуулан тэтгэмжийн зөрүүгээр нэхэмжлэгч Б.Бгаар тэжээн тэтгүүлэхээр гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. /Хариуцагч Э.Аийн өвчин хэзээ илаарьшиж эрүүл болох нь тодорхойгүй. Тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй учраас тууштай эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалтыг эмч нарын зөвлөгөөнөөр жил бүр орж хэлэлцдэг. Э.Аийн өвчний байдал хэвэндээ байгаа учраас жил бүр эмч нарын зөвлөгөөнөөр орж сунгалт хийгдсээр байгаа. Шийдвэрт 2021.08.25*******н хүртэл тэжээн тэтгүүлэхээр хугацаа зааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй/ байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Аээс гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн мөнгийг хүүхдээ асрамжилж буй эцэг Б.Бд олгож байхыг даалгах, 2 хүүхдэд тэтгэмж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч Э.А нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, байнгын эмчилгээ хийлгэдэг, “Мөнхийн үйлс” эмнэлэгт эмчлүүлсэн зардал 1.110.000 төгрөгийг гаргуулах, Б.Бгаар тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах, хурдан удмын азаргаа буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Зохигчид 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэсэн. Тэдний дундаас охин Г 2006 оны 04 дүгээр сарын 16*******ны өдөр, охин Л 2009 оны 04 дүгээр 28*******ны өдөр тус тус төрсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.А нар нь 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Г, Л нар эцэг Б.Бгийн асрамжинд амьдардаг, хариуцагч Э.А нь “паранойд шизофрение” өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоолгож группд байдаг, нийгмийн халамжийн тэтгэврээс өөр орлогогүй, ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй байнгын эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтанд байдаг, эцэг Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг тогтвортой орлоготой, 2011 оноос хойш хүүхдүүдээ асрамжилж өсгөн хүмүүжүүлж байгаа зэрэг байдал болон шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эцэг Б.Бгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байна.

Хариуцагч Э.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар “Мөнхийн үйлс” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 1.110.000 төгрөг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох худалдсан газраас оногдох хэсгээ гаргуулах, хурдан удмын азаргаа гаргуулах, халамжийн тэтгэмж авдаг ажил хийх боломжгүй учраас Б.Бгаар тэжээн тэтгүүлэх тухай шаардсан бөгөөд шүүх Э.Аийг Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6.*******д заасан удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсан гэж дүгнэх үндэслэлгүй, гэрлэгчдийн дундын хөрөнгө болох Орхон аймаг Баян*******Өндөр сум Их залуу баг Баруун задгай 3*******9а тоотод байрлах 540м2 талбай бүхий газрыг 2019 оны 06 дугаар сарын 12*******ны өдөр Т.Мөнхбаяр гэх хүнд 1.500.000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул Э.Ат оногдох хэсэг болох 375.000 төгрөгийг Б.Бгаас гаргуулж Э.Ат олгох, “Мөнхийн үйлс” эмнэлэг ямар чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болох, хариуцагч нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авдаг эсэх, хэвтэн эмчлүүлсэн ор хоног хичнээн төгрөгийн эм тариа хэрэглэж 1.110.000 төгрөг гаргуулах гэсэн нь тодорхойгүй гэсэн дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин Э.А нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа байдлыг харгалзаж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 25*******ны өдрийг хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээтэй  уялдуулан тэтгэмжийн зөрүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлд нийцээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.*******д “Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 35 дугаар зүйлийн 35.1.*******д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 36 дугаар зүйлд 36.1.*******д “Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Аийг тэжээн тэтгэх үүрэгтэй.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.*******д зааснаар хариуцагч Э.А нь гэрлэлтээ цуцлуулахаас өмнө сэтгэцийн өөрчлөлттэй болж, “паранойд шизофрение” өвчний учир хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон нь  гэрлэлт цуцлалтын өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Э.Аийн хөдөлмөрийн чадвар алдалтын бүх хугацаанд нэхэмжлэгч Б.Бгаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр буюу 213.800 /хангайн бүсийн/ төгрөгөөр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00448 дугаар шийдвэрийн 6 дахь заалтанд “...Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1*******д зааснаар хариуцагч Э.Аийг 2021 оны 08 дугаар сарын 25*******ны өдрийг хүртэл сар бүр 25.800 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч Б.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй...” гэснийг “...Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.*******д зааснаар хариуцагч Э.Аийг хөдөлмөрийн чадвар алдалтын /группын/ хугацаанд сар бүр амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр 213.800 /хангайн бүсийн/ төгрөгөөр Б.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй гэж,

Шийдвэрийн 9 дэх заалтанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгаас 16.450 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгаас 7.064 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Э.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ