Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/88

 

 

 

 

    2024           01            16                                       2024/ДШМ/88

 

Г.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШТ/1180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Мд холбогдох эрүүгийн 2302000000256 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн  М, 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............. тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: .............../.  

Г.М нь 2023 оны 6 дугаар сарын 22-ноос 26-нд шилжих хооронд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай маргалдаж, цагдаа дуудах гэлээ гэх шалтгаанаар Н.Сгийн эзэмшлийн Iphone 14 promax, Iphone 12 promax загварын утаснуудыг хууль бусаар гэмтээсний улмаас 7,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай бэлгийн харьцаанд орохдоо Н.Сд мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн гар утсаараа бичлэг хийж, хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан,

2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай бэлгийн харьцаанд орж байхдаа хийсэн бичлэгийг Н.Сд үзүүлэн миний үгээр байхгүй бол бичлэгийг сошиалаар цацна гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан заналхийлсэн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн,

2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 62-41 тоотод өөрийн найз Б.Ат, 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 43-90 УАТ улсын дугаартай, Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл дотор төрсөн дүү Г.М, түүний найз Г.Д нарт үргэлжилсэн үйлдлээр Н.Стай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг үзүүлж, хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээлэл болох нууцыг Н.Сгийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Мг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын тус тус нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Мгийн эдлэх 1 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мгийн цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 2 ширхгийг хэрэгт үлдээж, ажиллагаагүй 2 ширхэг гар утсыг Г.Мд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Мг цагдан хорьж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Ц.Б тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг шүүгдэгч Г.М нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Н.Сгийн эзэмшлийн “Iphone 14 promax” болон “note 8” гэх rap утаснуудыг эвдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг бүрэн барагдуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцад халдах” гэмт хэрэг: Шүүгдэгч Г.М нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн, 38-р хороо, Залуус хороолол 48а байрны 871 тоотод иргэн Н.Стай бэлгийн харыдаанд орохдоо Н.Сд мэдэгдэлгүй өөрийн гар утсаараа бичлэг хийсэн гэм буруутай гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг бүрэн нотлогдсон зүйл байхгүй. Хохирол хор уршиг бодитоор учраагүй. Зөвхөн хохирогч Н.Сгийн мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд ийм гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч нь тус бичлэгийг өөрийн найз Б.Ат үзүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн” харин “өөрийн төрсөн дүү Г.М болон түүний найз Г.Д нарт үзүүлээгүй” гэсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгүүд тохирч байсан. Өөрөөр хэлбэл гэрч Г.М, Г.Д нар нь “ах найз охинтойгоо үнсэлцэж байсан бичлэгийг хальт харсан, бэлгийн харнлцаанд орж байгаа бичлэг хараагүйгэсэн байдаг.

“Бичлэг задруулсан” гэдэг үгийн утга нь нийтэд тараасан, хэн ч үзэх боломжтой болгосон байхыг хэлнэ. Ингэснээрээ хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдах нөгөөтэйгүүр сэтгэл санааны гүн хямралд оруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүртэл тодорхой хэмжээний хохирол хор уршиг тарьсан гэм буруутай үйлдлийг ойлгоно. Гэмт хэргийн улмаас шууд учрах үр дагавар хохирол тооцох боломжтой. Бичлэг үзүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн,” гэх зүйл заалтад илүүтэй нийцэх байсан.

Учир нь тус гэмт хэргийн улмаас “хохирогчид учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй байсан” бөгөөд гэмт хэргийн хувьд “хэлбэрийн төдий” байсан. Нөгөөтэйгүүр тус бичлэгт шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдал, хувь хүний нууц хамааралтай бөгөөд “энэ бичлэгийг нийтэд түгээх зорилгогүй хадгалж байсан” гэдгээ шүүх хурал дээр тодорхой хэлж байсан. Үүнээс дурдвал “тэр бичлэг зөвхөн Н.Сгийн бичлэг биш. Би ч өөрөө байгаа, миний бичлэг учраас би хэзээ ч цахим орчноор тараахгүй, би өөрөө ч онигоонд орно шүү дээ” гэж байсан. Шүүх шүүгдэгчийн санаа зорилго буюу гэм буруугийн хэлбэр хувь хүнийх нь дотоод илэрхийлэлд дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан.

Шүүх “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг “Хувь хүний нууцад халдах” гэмт хэрэгтэй хамтатган дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Учир нь гэмт хэрэг тус бүр өөр өөр хариуцлагын санкцитай атал хамтатган дүгнэснээрээ тусдаа гэмт хэргүүдийг бүрэлдэхүүний шинжийг хольсон, гэм буруугийн ялгамжтай ойлголтыг бүдгэрүүлсэн бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

“Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь төгсөөгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй буюу хэлбэрийн төдий байсан. Зөрчлийн хэргээс ялгарч байгаа нийгмийн хор аюул, гэмт хэргийн шинж бүрэн тодорхойлогдоогүй, нотлох баримтгүй байгаа.

Зөрчлийн хуульд оновчтой тодорхойлсон буюу “эзний зөвшөөрөлгүй бусдад үзүүлсэн” гэсэн тодорхой ойлголт байсаар атал Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим алдагдуулж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим алдагдсан.

Өмгөөлөгчийн санал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Н.С давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие 2023 оны 3 дугаар сарын эхээр “Хайр” нэртэй УСК-ны зураг авалтын үеэр М гэх залуутай танилцсан бөгөөд энэ үеэс хойш түүнтэй дотноссон. Өнгөрсөн хугацаанд бидний дунд маргалдах, үл ойлголцох асуудал гарч байсан хэдий ч бид нэг нэгэндээ хайртай юм. Миний хувьд анх гар утасны бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар ЭЦГ-т өргөдөл гаргасан боловч шүүхээс Г.Мг 4 төрлийн гэмт хэрэгт буруутгаж, улмаар түүнд хорих ял оногдуулна гэж бодоогүй. Би шүүх  хуралдаанаас хойш Г.Мтой уулзах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч уулзалтын бичиг өгөөгүйд харамсаж байна. Би Мгоос гар утасны хохирлыг барагдуулж авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй байхад хорих ял оноосон. Тухайн хорих ял оногдуулсан хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял байсан, уг ялыг шүүхээс оногдуулах боломж байсан гэж үзэж байна. Надад манай найз залуу М, түүний ар гэрээс нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд энэхүү тайлбар, хүсэлтийг гаргаж байгаа болно. Г.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж энэ тайлбарыг гаргаж байна. Миний хувьд цаашид хамт байх, хамт амьдрах, гэр бүл зохиох хүсэл тэмүүлэлтэй байгаа учраас та бүхэн Мд минь нэг удаа боломж олгож, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байгааг минь хүлээн авна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 22 настай, эцэг, эх, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. Би Н.Стай 2023 оны 01 дүгээр сараас эхлэн уулзаж, үеэрхэж, хамт амьдарсан бөгөөд бие биедээ хайр, сэтгэлтэй гэдэгт итгэж ирсэн билээ. Би хайр сэтгэлээр учирч, дурласан бүсгүйгээ гомдоогоод, сайхан ээжийгээ уйлуулаад, хөөрхөн ганц охин дүүгээ санаад, гэмт хэрэгтэн болж хоригдож байгаадаа туйлын их харамсаж байна. Ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй, би ээж, жаахан охин дүүтэйгээ адилхан хайртай бүсгүйнхээ эсрэг гэмт үйлдэл хийсэндээ харамсаад барамгүй байна. Би өөрийн биеэр үнэлж барахгүй том сургамж авлаа. Би 2 сар хоригдохдоо элдэв буруу санаа зорилго агуулаагүй ч хууль зөрчсөн үйлдэл дахин хийхгүй байхыг ухамсарлаж ойлгосон. Би нийгмээс тусгаарлагдахгүйгээр хуулийн хариуцлага хүлээж, нийгэмд тустай ажил хийж амьдрахыг хүсэж байна. Би чадна гэдгээ Монгол улсын шударга шүүхийн өмнө илэрхийлж байна. Хохирогч Н.Сгийн хохирол, гомдолгүй гэж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримт, миний хувийн зан байдал, гэмшсэн гэмшил болон шүүхтэй маргалдахгүй байгаа зэргийг харгалзан үзэж гэр бүлтэй минь нэг хоногийн ч гэсэн өмнө уулзах боломж олгож өгөхийг гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Э.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгчид давж заалдах шүүхийн шатнаас хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн тухайд:

Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нь хохирогчийн Iphone 14 promax, Iphone 12 promax rap утаснуудыг заазуураар цохих, шидэх зэрэг идэвхитэй үйлдлээр устгаж, түүнд бага хэмжээнээс дээш буюу 7.300.000 төгрөгийн хохирол учруулснаар гэмт хэргийн шинж хангагдсан, төгссөн байна...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос эд мөрийн баримтаар хагарч, гэмтсэн Iphone 14 promax загварын ягаан өнгийн гар утсыг гарган өгснийг мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдэн хүлээн авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.М нь “...би Н.Сгийн Iphone 14 promax маркийн rap утсыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н.Стай маргалдахдаа уурандаа гар утсыг нь эвдэлсэн..." гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Харин Н.Сгийн Iphone 12 promax загварын rap утсыг Г.М нь устгасан, гэмтээсэн талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд энэ нь хохирогч Н.Сгийн надад I phone 12 promax, Iphone 14 promax rap утаснуудыг худалдаж авсан талаар баримт байхгүй...”, яллагдагч Г.Мгийн “... Н.Сд Iphone 12 promax rap утас огт байгаагүй...”, шүүгдэгч Г.Мгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Iphone 12 promax гэдэг утсыг цонхоор гаргаж шидсэн гээд яриад байгаа би амьдралдаа Iphone 12 promax гэдэг утсыг харж үзээгүй, Н.Сд ч байгаагүй, анх танилцахад ч байхгүй байсан..." гэх мэдүүлэг баримтаар үгүйсгэгддэг.

Түүнчлэн хохирогч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Залуус хороололд гэртээ байхад миний Iphone 14 promax, Iphone 12 promax маркийн rap утаснуудыг миний нүдэн дээр заазуураар цохиж эвдэлсэн.”, “... 2023 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр миний Iphone 12 promax загварын rap утсыг булааж аваад манай гэрийн цонхоор шидэж эвдэлдсэн. ...тэгээд дараа нь гараад гар утсаа хайтал олоогүй... ”, хохирогч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гар утсыг манай гэрт эвдсэн. Iphone 12 promax утсыг авах сонирхол байхгүй...” гэх зэргээр харилцан зөрүүтэй мэдүүлсэн байхад үүнд дүгнэлт хийгээгүй мөн шүүх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Хэргийн материалд хохирогч Н.Сгийн өмчлөлийн эд хөрөнгө болох Iphone 12 promax загварын rap утас байсан талаарх нотлох баримт авагдаагүй байхад шүүгдэгч Г.Мг хохирогчийн Iphone 12 promax загварын rap утсыг заазуураар цохих, шидэх зэрэг идэвхитэй үйлдлээр устгасан гэдэг нь үндэслэлгүй байна.

Хоёр. Заналхийлэх гэмт хэргийн тухайд

Шийтгэх тогтоолд “...заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь...эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснээр гэмт хэргийн шинж ханагдана хохирогч Н.С жүжигчин мэргэжилтэй бөгөөд шүүгдэгч Г.М нь түүнтэй бэлгийн харьцаанд орохдоо түүнд мэдэгдэлгүйгээр дүрс бичлэг хийж. улмаар таарамжгүй харилцаа үүссэн үедээ хохирогчийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх буюу аятайхан байгаарай, миний үгэнд ороорой гэх зэргээр эрхшээлдээ оруулах зорилгоор, хохирогчийг кино нээлтийн өмнө олон нийтэд цахимаар цацна шүү, од болгоно шүү гэж мөн кино продакшины захирал гэрч Т.Аг Н.С дургүй хүргээд байна, надад Н.Сгийн маш эвгүй бичлэг байгаа, би энэ бичлэгийг цацдаг юм билүү, тэгвэл кинонд чинь нөлөөлнө ш дээ гэж тус тус сүрдүүлснээр заналхийлэх гэмт хэргийн шинж хангагдаж, төгссөн байна...” гэсэн нь үндэслэлгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хэргийн материалд Н.Сгийн жүжигчний мэргэжил эзэмшсэн талаарх мэргэжлийн болон дипломын баримт байхгүйгээс гадна шүүх шүүгдэгч Г.Мг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болгосон нотлох баримтдаа хохирогч Н.Сгийн мэдүүлэг, гэрч Т.Агийн мэдүүлэг, Г.Мгийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т.Агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар авагдсан дүрс бичлэг бүхий диск зэргийг дурдсан.

Гэтэл гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад “...намайг ямар нэгэн үйлдэл хийхийг эсхүл хийхгүй байхыг шаардаагүй...” гэж мэдүүлснээс гадна гэрч Т.Агийн “...Г.М 2023 оны 7 дугаар сарын 14-нд би танд үзүүлэх ч гэх юмуу ярих ч гэх юмуу нэг юм байгаа юм завтай болохоор чинь хэлье гэсэн утгатай зүйл бичсэн. Тэгтэл надруу залгаад Н.С дургүй хүргээд байна, надад Н.Сгийн маш эвгүй бичлэг байгаа би энэ бичлэгийг цацдаг юм билүү гэж сүрдүүлж ярьсан. ...гэхдээ Г.М нь надруу бичсэн гол юмаа уншиж амжаагүй байхад устгасан байсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Г.М нь Н.Сгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх буюу секс бичлэг болон үүнтэй холбоотой зураг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэрч Т.Агийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Гар утасны дуудлага, гар утасны дугаар хадгалсан хэсэгт орж шалгахад хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байв... Галбадрах М гэсэн хаягнаас А Төмөрбаатар луу бичсэн чат байхгүй, А Төмөрбаатар хаягнаас З шиг л байгаарай даа дэмий юм дэмий л байдаг шүү кинотой холбоотой ямар нэгэн зураг пост стори хийхийг хохирлож байна, чамд санууллаа шүү, Галбадрах Мгоос энэ хүн ингээд байна, баахан юм бичээд ...харилцан бичсэн мессежнүүд дуусав. Г.М, Т.А нарын харилцсан чат Галбадрах Мгоос “дүү нь таньд харин үзүүлэх гэх юм уу, ярих гэх юм уу, нэг юм байгаа юм завтай болохоор чинь таньд ярьж өгье”, Г.Мгоос бичсэн зүйлүүд харагдахгүй буюу устгагдсан Н.Сгаас Г.М руу эвгүй бичлэг хийж сошиал орчинд тавьж найруулагчаас мөнгө салгана гэж заналхийлсэн, надруу битгий залга бас битгий ир гэж бичсэний хариуд Г.Мгоос ок за чи хүссэн зүйлээрээ явдаа гэж бичсэн...” мэдүүлэг, баримт болон сэжигтний “...Би уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж Н.Сд хэлээгүй. Харин хэзээ нэг өдөр цагдаад очвол энэ бичлэгийг нотлох баримт болгож үзүүлнэ гэж бодож байсан. Хэрэв Н.С намайг гүтгэвэл цагдаад өгнө гэж бодсон...” гэх, яллагдагчийн “...би тухайн үед Н.Сд хандан чамайг хүчингийн хэрэгт өгнө гэхээр чинь ийм бичлэг хийсэн байгаа шүү түүнээс биш олон нийтийн сүлжээнд цацна гэж хэлээгүй, би бичлэгийг хүнд үзүүлээгүй. ...би уг бичлэг дээр өөрөө гарч байгаа учраас нэг ч хүн рүү илгээгээгүй. Энэ бичлэг миний гар утаснаас өөр газар байхгүй, гар утсаа зарахдаа бүх зураг, бичлэгээ устгаад зарсан... миний хувьд Н.Сг заналхийлсэн асуудал байхгүй. Н.С намайг хүчиндсэн гэх юм бол өөрийгөө хамгаалъя гэж бодоод утсан дээрээ байлгаад байсан...” гэх мэдүүлэг баримтаар Г.М нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх идэвхитэй үйлдэл хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байхаас гадна нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д заасан “Заналхийлэх" гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нь тухайн бичлэгийг хохирогчийг сүрдүүлэх зорилгоор бус, түүнийг хүчиндэх гэмт хэрэгт гүтгэж болзошгүй гэх үүднээс өөрийгөө хамгаалах баримт болгож, гар утсан дээрээ бичлэг хэлбэрээр нь хадгалж байсан гэх нөхцөл байдал тогтоогддог бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь гэрч Б.Аын “...Г.М уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацах талаар надад юм хэлээгүй... Н.С хүчиндсэн гээд цагдаад өгвөл баримттай байна гэж бодоод бичлэг хийсэн гэсэн...” гэх мэдүүлгээр давхар нотлогддог ба тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр мөн гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн гэх хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Мөн Г.Мгийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийг хэрэгт авагдсан прокурорын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байтал шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай юм. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан.

Гурав.Хувь хүний нууцад халдах гэмт хэргийн тухайд

Уг үйлдэл дээр шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс маргахгүй байгаа боловч давж заалдах шатны шүүхээс үүнд хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Дөрөв.Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийн тухайд

Шийтгэх тогтоолд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэгт хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан тус тус үйлдлийг ойлгоно, шүүгдэгч Г.М хохирогч Н.Стай бэлгийн харьцаанд орохдоо түүнд мэдэгдэлгүйгээр буюу хууль бусаар дүрс бичлэг хийж, улмаар гэрч Б.А, Г.Д, Г.М нарт үзүүлж, задруулсан болох нь хангалттай тогтоогдсон, гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн шүүх Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд заасан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил нь мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авах зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласнаараа тус тус Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс ялгагддаг гэх байдлаар тайлбарласан нь үндэслэл муутай байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих” гээд 3 дахь хэсэгт “Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Үүнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй буюу уг зөрчлөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1-д заасан “Хувь хүний нууцад халдах” 13.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь ямар шинжээр, хэрхэн ялгагдах, ямар нотлох баримтаар нотлогдох, няцаагдан үгүйсгэгдэх талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1-д “Хувь хүний нууцад халдах” гэмт хэрэг, 13.11 дүгээр зүйлийн 1-д “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь ойролцоо төрлийн гэмт хэрэг бөгөөд аль аль нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг мөн тухайн гэмт хэргүүдийн объектив шинж нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан буюу задруулсан идэвхитэй үйлдэл байдаг бол хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх шинжээрээ гэмт хэргийн объектив болон субъектив шинжээрээ адил, төстэй гэмт хэргүүд юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж ...бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамруулж улмаар уг мэдээллийг хувь хүний нууцад хамааруулж хуульчилсан.

Нөгөө талаар хэрэгт авагдсан секс бүхий бичлэгт Н.Сгаас гадна Г.Мгийн дүрс буюу бэлгийн харьцаанд орж байгаа мэдээлэл агуулагдсан бөгөөд түүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээлэл байгаа учраас уг мэдээллийг бусдад задруулбал Г.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч болзошгүйг анхаарах шаардлагатай. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Сгаас цагдаагийн байгууллагад Г.М гэгч нь “Хамелон” киноны зураг авалтын үеэр надтай бэлгийн харьцаанд орохдоо бичлэг хийж улмаар уг бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн..." гэх агуулга бүхий гомдлыг бичгээр гаргасан байдаг. Гэтэл бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд задруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Б.Атай Г.М нь чатаар харилцсан гэх боловч Г.М нь түүнрүү бэлгийн харьцаанд орж буй бичлэг, дүрс, зураг бүхий мэдээллийг явуулаагүй буюу задруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Н.Сгаас гаргаж өгсөн цагаан өнгийн Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.З гэх чат зурвас байгаа гэнээ, секс зураг бичлэг, явуулъя гээд байна, ирээгүй, зүгээр бичсэн мессеж нотлох баримт болохгүй, хоол идсэн нотлох баримт болохгүй...", гэрч Г.Дий “...2023 оны 7 дугаар сарын 15,16-ны үеэр ...Г.М, Г.М бид 3 юм яриад сууж байтал Г.М өөрийнхөө гар утсан дээрээ бичлэг үзээд байхаар нь Г.М бид хоёр хажуугаас нь харсан юм. Тэр бичлэг нь Г.М өөрөө нэг эмэгтэй хүнтэй үнсэлцэж байгаа бичлэг байсан яг бэлгийн харьцаанд орж байгаа хэсгийг нь харж амжаагүй, Г.М тухайн үед ямар учиртай бичлэг болох талаар тодорхой зүйл хэлээгүй...бид хоёрт үзүүлье гэж үзүүлээгүй, бид хоёр хажуугаас нь харчихсан юм...”

насанд хүрээгүй гэрч Г.Мын “...Тэр бичлэгийг нь би хараагүй, ямар ч байсан утас руу нь хальт харахад үнцэлцэж байгаа бичлэг байсан, Н.Стай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг нь хараагүй, би бол тийм бичлэг үзээгүй...”, гэрч Б.Энхзулын “...Би Г.Мтой 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярих үед Н.С бид хоёрын унтаж, хэвтэж байгаа бичлэг байгаа чамруу явуулах уу гэж хэлсэн. Тэгээд надруу бичлэг үзүүлээгүй, явуулаагүй...”, яллагдагч Г.Мгийн “...би тухайн үед Н.Сд хандан, чамайг хүчингийн хэрэгт өгнө гэхээр чинь ийм бичлэг хийсэн байгаа шүү түүнээс биш олон нийтийн сүлжээнд цацна гэж хэлээгүй, би бичлэгийг хүнд үзүүлээгүй, машин дотор хуулж бичиж байхад төрсөн дүү Г.М, манай дүүгийн найд Г.Д нар хажуунаас хальт харчихсан. Би өөрөө уг бичлэгийг үзүүлсэн асуудал байхгүй. Би уг бичлэг дээр өөрөө гарч байгаа учраас нэг ч хүнрүү илгээгээгүй. Энэ бичлэг миний гар утаснаас өөр газар байхгүй, rap утсаа зарахдаа бүх зураг, бичлэгээ устгаад зарсан...” гэх мэдүүлэг нотлох баримтаас үзэхэд Г.М нь хувь хүний нууцаар хамгаалагдсан нууц буюу хүний эмзэг мэдээллийг олж авсан буруутай үйлдэл байгааг үгүйсгэхгүй боловч Хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Хэдийгээр Г.М нь өөрийн найз Б.Ат бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ үзүүлсэн байх боловч хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хэдий ч хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, хор уршиг учруулж болзошгүй шинжийг агуулсан эсэхээс хамаарч нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх нь
тодорхойлогдоно гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай
хэлбэрээр үйлдэгддэг ба
хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэм буруугийн
санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдийн нийгмийн хор аюулыг
ухамсарласан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго болон гэмт үйлдэлдээ
хандсан байдлыг шалгуур болгох учиртай.

Гэрч Б.Аын мэдүүлгээс үзэхэд Г.М нь түүнд бичлэг хийсэн
зорилгоо Н.С өөрийг нь хүчиндсэн гээд цагдаад өгвөл баримттай байна гэж
бодоод бичлэг хийсэн талаараа хэлсэн буюу өөрийгөө зөвтгөх, хамгаалах зорилгоор
бичлэг хийсэн түүнчлэн түүнд уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацах талаар юм
хэлээгүй байгаа нь Г.М нь санаатайгаар Н.Сгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах зорилгоор бичлэг хийгээгүй, өөр бусдад задруулах
сонирхолгүй байсан зэргээс тодорхой харагддаг. Түүнчлэн бэлгийн харьцаанд орж буй
бичлэгийг бусдад задруулснаар хохирогч Н.Сгийн эрх, хууль ёсны ашиг
сонирхол
/амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэх мэт/-д бодит хохирол, хор уршиг
учруулж болзошгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. /Мөн УДШ-ийн 2019.11.16-ны №656 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ...хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтанд хамааруулан үздэг... гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл
бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй" гэж тайлбарласан байна.

Гомдол гаргагчийн санал, хүсэлт:

 Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1180 дугаар шийтгэх тогтоолын
зарим хэсгийг /Г.М нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Сгийн

Iphone 12 promax загварын rap утсыг устгасан гэх үйлдэл, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсоныг/ хүчингүй болгох буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.М нь 2023 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай маргалдаж, цагдаа дуудах гэлээ гэх шалтгаанаар Н.Сгийн эзэмшлийн Iphone 14 promax, Iphone 12 promax загварын утаснуудыг хууль бусаар гэмтээсний улмаас 7,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай бэлгийн харьцаанд орохдоо Н.Сд мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн гар утсаараа бичлэг хийж, хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан,

2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороолол, 48А байрны 871 тоотод иргэн Н.Стай бэлгийн харьцаанд орж байхдаа хийсэн бичлэгийг Н.Сд үзүүлэн миний үгээр байхгүй бол бичлэгийг сошиалаар цацна гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан заналхийлсэн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн,

2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 62-41 тоотод өөрийн найз Б.Ат, 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 43-90 УАТ улсын дугаартай, Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл дотор төрсөн дүү Г.М, түүний найз Г.Д нарт үргэлжилсэн үйлдлээр Н.Стай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг үзүүлж, хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээлэл болох нууцыг Н.Сгийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан болох нь:

Хохирогч Г.Н.Сгийн: “... намайг жүжигчин учраас М миний олон бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараахаас айж байна. Надад энэ асуудлаас амиа хорлох талаар хүртэл бодогдсон. М амьдрах сонирхол алга амиа хорломоор байна гээд инстаграмаар гараа зүссэн зургаа явуулсан. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48А байрны 871 тоот манай гэрт хийгдсэн бичлэг байсан. Манай гэрийн унтлагын өрөөнд болсон асуудалд бичлэг хийсэн байсан. Харин хэзээ хийгдсэн бичлэг гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хувьд Г.Мтой 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд нийт 10 орчим удаа бэлгийн харьцаанд орж байсан. Энэ хугацаанд л аль нэг үед нь бичлэг хийсэн байх гэж бодож байна. Тухайн бичлэг нь надад байхгүй. Г.М нь өөрийнхөө гар утсан дээрээс уг бичлэгээ хальт харуулчихаад л буцаагаад авсан. Тэр бичлэг нь Мгийн гар утсанд байгаа байх. Уг бичлэгийг хальт харахад М бид хоёр нүцгэн байдалтай бэлгийн харьцаанд орж байсан. Би тэр үед согтуу байсан харагдсан. Г.М нь надтай танилцсанаас хойш миний “Тоёота камри” маркийн машиныг залилсан. Гэхдээ машинаа буцааж аваад зарчихсан байгаа. Мөн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Залуус хороололд гэртээ байхад миний "Iphone 12 promax", "Iphone 14 promax" маркийн rap утсуудыг миний нүдэн дээр заазуураар цохиж эвдэлсэн. Тус утаснууд шинээрээ байсан бөгөөд М эвдэлснээс болоод ашиглах боломжгүй болсон. Мөн тухайн үед гар утас эвдлэхдээ миний хүзүүнд заазуур тулгаад “энэ удаа утсыг чинь заазуурдлаа шүү, дараагийн удаа нүүрийг чинь заазуурдана шүү” гэж сүрдүүлж байсан. 2023 онд Г.М нь намайг өөртэй нь харьцахаа больё гэж хэлтэл 2023 оны 6 дугаар сараас хойш 3 удаа зодуулсан. Ямар ч байсан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Залуус хороололд гэртээ байхад намайг багалзуурдаад, унагаж байгаад миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө дэвссэн. Энэ өдрөөс өмнө нь хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг удаа үстээд, чирээд багалзуурдаж зодож байсан. Энэ өдрөөс хойш бас нэг удаа зодож байсан. Өдрийг нь нарийн санахгүй байна. Тэгээд маргалдах болгонд хутга, заазуур зэрэг үзүүртэй юм бариад зогсож байдаг. Тухайн үед бол миний биед гэмтэл учирч байсан. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зодох үед нь би 102 дугаарт өөрийн 86000088 дугаараас дуудлага өгч байсан. Тэгээд Мгоос айгаад шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний биед сүртэй гэмтэл гэх зүйл байхгүй. Гэхдээ баруун бугалга, зүүн хөл хэсэгт хөхөрсөн сорви нь байгаа. Би гомдолтой байна. Мөн маш их айдастай байна. Сэтгэл санаа үнэхээр хүнд хэцүү байна. Г.Мд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.

Би өдрийг нь сайн санахгүй байна 2023 оны наадмын өдөр байсан санагдаж байна тэр үед залуус хороололд байрлах манай гэрт ганцаараа ирэхдээ өөрийнхөө гар утсан дээрээс надтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ үзүүлж сүрдүүлсэн. Г.М нь тухайн үед надад хандан “аятайхан байгаарай, миний үгэнд ороод хэлснээр байхгүй бол хаанаас гэдэг нь тогтоогдохгүй фэйсбүүк хаягаас энэ бичлэгийг чинь тавьчихвал одоо байгаагаасаа хурдан хугацаанд од болно шүү, Хамелон киноны чинь нээлтийн үеэр цацна” гэж хэлж сүрдүүлсэн. Намайг ямар нэгэн үйлдэл хийхийг эсхүл хийхгүй байхыг шаардаагүй. Зүгээр л миний үгээр байхгүй бол бичлэгийг чинь сошиалаар цацна гэж сүрдүүлсэн. Г.М нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Залуус хороололд байрлах 48А-871 тоот манай гэрт байхдаа надтай маргалдаад намайг цохихоор нь цагдаа дуудах гээд гар утсаа автал миний “Iphone 14 ProMax” загварын ягаан өнгийн гар утсыг булааж аваад заазуураар цохиж эвдэлсэн. Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр Г.М нь надтай маргалдах үедээ миний “Iphone 12 ProMax” загварын rap утсыг бас булааж аваад манай гэрийн цонхоор шидэж эвдэлсэн. Манай гэр 11 давхарт байдаг юм. Тэгээд дараа нь гараад гар утсаа хайтал олоогүй юм. Би “Iphone 14 ProMax” загварын rap утсаа 2022 оны 10 дугаар сард Теди төвөөс 6,000,000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Харин “Iphone 12 ProMax” загварын rap утсаа 2021 онд 4,000,000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Надад гарт утас худалдаж авсан талаарх баримтууд одоо байхгүй. Би 2 ширхэг гар утсаа нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Г.М нь өөр газар миний бичлэгийг хадгалсан байх вий гэдгээс айж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ...” /1хх 41-42, 45-46/,

Гэрч Т.Агийн: “...Би Н.С, Г.М нарыг танина. Н.С нь манай жүжигчин бөгөөд хамтарч ажилладаг. Харин Г.М нь 2023 оны 01 дүгээр сард манай продакшны хийсэн “Цус сорогчийн хайр” нэртэй кинонд олны хэсэгт нэг удаа орж тоглож байсан. Тухайн үед жүжигчин Уянгаагийн дүүгийнх нь найз гэж ирж байсан. Тэр утгаараа танина. Мг нэг их сайн бол танихгүй. Мөн дараагийн “Хамелон” нэртэй кинонд М нь ажиллая гээд ирээд байдаг байсан. Тэгэхээр нь бас нэг жижиг дүрд хальт оруулсан юм. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай продакшин нь 2023 оны 01, 02 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах Дипломат хотхонд “Цус сорогчийн хайр” нэртэй кино зураг авалтаа хийсэн. Тэр үед Уянгаагийн байрыг түрээслэсэн бөгөөд М нь Уянгаагийн дүүгийн найз гэж ирж байсан. Хотхонд “Цус сорогчийн хайр" нэртэй кинонд Н.С нь гол дүрд тоглосон юм. Мөн одоогоор хийгдэж байгаа “Хамелон” нэртэй киноны гол дүрд бас тоглож байгаа юм. Хамелон киноны зураг авалтын үеэр М нь хаяа нэг ирдэг байсан. Мөн 2023 оны 6 дугаар сарын сүүлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газар дээр зураг авалттай байх үед Н.С байсан бөгөөд тэр үед М бас ирж байсан. Гэхдээ Н.С дээр ирж байгаа гэдгийг нь мэдээгүй. “Хамелон” нэртэй кино нь Цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөл авч цагдаагийн алба хаагчийн тухай кино байгаа юм. Г.М нь 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө фэйсбүүк хаягнаас миний хаяг руу залгаад байхаар нь “би айлд байна, мессеж бич” гэж хариултал “би танд үзүүлэх ч гэх юм уу, ярих ч гэх юм уу нэг юм байна, завтай болохоор чинь хэлье” гэсэн утгатай зүйл бичсэн. Тэгтэл над руу залгаад “Н.С дургүй хүргээд байна, надад Н.Сгийн маш эвгүй бичлэг байгаа, би энэ бичлэгийг цацдаг юм билүү, тэгвэл кинонд чинь нөлөөлнө ш дээ” гэж сүрдүүлж ярьсан. Тэгэхээр нь би “намайг сүрдүүлээд байгаа юм уу, Н.С та хоёрын харилцаа надад хамаагүй” гэж хэлсэн. Миний гар утсанд байгаа. Гэхдээ Г.М нь над руу бичсэн гол юмаа уншиж амжаагүй байхад устгасан байсан. ...” /1хх 51/,

Гэрч Б.Аын: “...Би Г.Мтой 2022 оны 3 дугаар сараас хойш найз нөхдийн холбоотой байх болсон. Тухайн үед Мтой найз нөхдөөрөө дамжуулан дам дамандаа танилцаж байсан. Харин Н.Сг Мгийн найз, хамтран амьдрагч гэдгээр нь мэднэ. Н.Сг сайн танихгүй бөгөөд Мтой хамт 2023 оны 7 дугаар сарын 12-ны үеэр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Залуус хороололд гэрт нь очиж нэг удаа уулзаж байсан. Тэр үед Н.С цагдаа дуудаад Г.Мг гэртээ оруулахгүй байсан. Г.М, Н.С нар хэзээнээс хойш үерхэж эхэлснийг мэдэхгүй байна. Г.М нь саяхан надтай уулзахдаа Н.Стай танилцаад 6 cap орчим болж байна гэж ярьж байсан. Г.М нь надад ярихдаа заримдаа хэрэлдчихсэн явж байна гэж ярьдаг байсан. Г.М, Н.С нар хоорондоо тогтворгүй харилцаатай юм шиг санагдсан. Манай найз Г.М нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 62-41 тоот манай гэрт надтай уулзахдаа өөрийнхөө “Iphone 8” маркийн гар утсан дээрээс Н.Стай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ үзүүлээд “нууц юм үзүүллээ шүү” гэж хэлж байсан. Н.С машинаа хулгайд алдчихлаа гэж Мг цагдаад өгсөн байсан бөгөөд Н.Стай муудалцсан шарандаа тийм бичлэг хийсэн юм шиг байсан. Өөр онц зүйл хэлээгүй. Би уг нь Мд “Н.Сгаас боль, битгий гэр оронд нь очоод бай” гэж хэлсэн. Тэр талаар надад юм хэлээгүй. Харин Н.Сгаас бичлэгээр хариугаа авна гэж хэлж байсан. ...Ямар ч байсан 2023 оны 7 дугаар сарын 15, 16-ны үеэр уулзах үед “Iphone 8” маркийн гар утас нь өөрт нь байсан. Г.М нь уг бичлэгийг өөр хүнд үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан надад тэр бичлэгийг үзүүлсэн. Г.М нь Н.Сд уг бичлэгийг үзүүлснийг бол мэдэхгүй байна. Харин Н.С 2-3 хоногийн өмнө над руу залгаад “М бичлэг задалчихвал би яах юм бэ” гэж хэлээд уйлаад залгаад байсан. Тэгээд уг бичлэг, гар утсыг нь олж устгамаар байна туслаач гэж хэлсэн. Г.М нь “Н.Сгийн гэрт уг бичлэгийг хийсэн” гэж хэлсэн. Хэзээ хийсэн талаар нь мэдээгүй. Ямар ч байсан Н.Сг цагдаад өгөөд байгаа болохоор хариугаа авах гэж бичлэг хийсэн гэж хэлсэн. Бас Н.С хүчиндсэн гээд цагдаад өгвөл баримттай байна гэж бодоод бичлэг хийсэн гэсэн. ...” /1хх 53-55/,

Гэрч Г.Дий: “...Г.М нь манай найз Г.Мын төрсөн ах нь байгаа юм. Тэр утгаараа Г.Мг танина. Н.Сг огт танихгүй. Би өдрийг нь нарийн санахгүй байна 2023 оны 7 дугаар сарын 15, 16-ны үеэр өдрийн цагаар манай найз Г.М ах Г.Мтой хамт явж байхад нь санамсаргүй тааралдсан. Тэр үед би ээжийнхээ 43-90 УАТ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн машинтай явж байсан бөгөөд бид гурав машинд юм ярьж суусан. Тухайн үед Г.М, Г.М бид гурав юм яриад сууж байтал Г.М нь өөрийнхөө гар утсан дээрээ бичлэг үзээд байхаар нь Мөнх-Оргил бид хоёр хажуугаас нь харсан юм. Тэр бичлэг нь Г.М өөрөө нэг эмэгтэйтэй үнсэлцэж байгаа бичлэг байсан. Яг бэлгийн харьцаанд орж байгаа хэсгийг нь харж амжаагүй. Г.М нь тухайн үед ямар учиртай бичлэг болох талаар тодорхой зүйл хэлээгүй. Ямар нэгэн шалтгаан байгаагүй. Бид хоёрт үзүүлье гэж үзүүлээгүй. М өөрөө бичлэг үзэж байхаар нь М бид хоёр хажуугаас нь харчихсан юм. М өөрөө нуухгүй байхаар нь хажуугаас нь үзсэн юм. ...” /1хх 59-60/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мын: “... Манай ах Г.М нь надад бичлэг үз гэж үзүүлээгүй. Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна одоогоос 14 орчим хоногийн өмнө байхаа манай ах Г.М, манай найз Г.Д бид гурав 21 дүгээр хороололд Дөлгөөний “Тоёота Сай” маркийн машинд уулзсан. Тухайн үед Г.Д жолоочийн суудалд, жолоочийн хажууд Г.М ах, би хойд суудалд суусан. Тэр үед Г.М ах өөрийн “Iphone 8” маркийн гар утсан дээрээс бичлэг зураг үзээд байсан. Тухайн үед би хажуугаас нь хальт харахад Н.Стай үнсэлцэж байгаа бичлэгээ Дөлгөөнтэй хамт үзээд байсан. Мөн зураг, бичлэгээ гүйлгэж үзүүлээд байсан. Би хойно сууж байсан болохоор хальт л харсан. Тэр бичлэгийг нь би хараагүй. Ямар ч байсан утас руу нь хальт харахад үнсэлцэж байгаа бичлэг байсан. Н.Стай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг нь хараагүй. Би бол тийм бичлэг үзээгүй. Г.Дийг тэр бичлэгийг харсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар би мэдэхгүй байна. Би Г.М ахтай байнга уулзаад байдаггүй. Г.М ах хаяа хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог юм. Г.М ах Н.Стай утсаар ярьж байгааг нь сонсоход заримдаа их аятайхан ааштай хайраа гээд яриад байдаг, заримдаа болохоор маргалдаж, хэрэлддэг. Утсаар ярьж байхыг нь сонссон. Түүнээс биш Н.С тэр хоёр хэр таарамжтай харилцаатай талаар Г.М ах юм ярьж байгаагүй. Г.М ах манай найз охин байгаа юм гээд зургийг нь л үзүүлдэг байсан. ...” /1хх 63-65/,

Гэрч Б.Э-ын: “... Би Г.Мтой найз нөхдийн холбоотой бөгөөд 2020 оноос хойш танина. Харин Н.Сг сайн танихгүй, Мгоос найз охин нь гэж сонсож байсан. Би Г.Мтой 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярьж мөнгөө нэхэх үед Н.Сгийн машиныг янзлуулсан байгаа, тийм болохоор чи Н.Сгаас мөнгөө ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Г.Мд хандан “чи Н.Стай үерхдэггүй юм биш үү” гэж хэлтэл Г.М хариуд нь “Н.С бид хоёрын унтаж, хэвтэж байгаа бичлэг байгаа, чам руу явуулах уу” гэж хэлсэн. Тэгээд над руу бичлэг үзүүлээгүй, явуулаагүй бөгөөд зүгээр Н.Стай хамт авахуулсан зургаа явуулсан. Би Г.Мд 1,830,000 төгрөг, зээлүүлчихээд мөнгөө авч чадахгүй байгаа юм. Дараа нь Н.Стай холбогдож асуухад Г.Мгоор машинаа янзлуулсан асуудал байхгүй гэж хэлсэн. ...” /1хх 68-69/,

Г.Мгийн биед үзлэг хийсэн “Самсунг А-51” маркийн 1 ширхэг гар утас хураан авсан тэмдэглэл /1хх 9-11/,

Г.Мгийн эзэмшлийн “Самсунг А-51” маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 12-18/,

Гэрч Т.Агийн “Iphone 7 plus” маркийн rap утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 7-8/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 576 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 77-79/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Мг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын тус тус нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэснийг өөрчлөх шаардлагагүй байна.

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш нараас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү, мөн ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Г.М нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны Залуус хороололд байрлах 48А-871 тоотод Н.Стай маргалдаад, түүнийг цохихоор нь цагдаа дуудах гэхэд “Iphone 14 ProMax” загварын ягаан өнгийн гар утсыг булааж аваад заазуураар цохиж эвдэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр Г.М нь Н.Стай маргалдах үедээ “Iphone 12 ProMax” загварын rap утсыг нь мөн булааж аваад 11 давхарын цонхоор шидэж эвдэлсэн талаар хохирогч Н.С тогтвортой мэдүүлсэн байна.

Хохирогч Н.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог субъект бөгөөд тэрээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг, эрх, үүргийг нь тайлбарлан өгч хууль сануулдаг тул түүний мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Сгаас шүүгдэгч Г.Мгийн заазуураар цохиж, дахин ашиглах боломжгүй болсон “Iphone 14 ProMax” загварын ягаан өнгийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцуулахаар гаргаж өгсөн байх ба харин шүүгдэгчийн цонхоор шидэж, устгасан “Iphone 12 ProMax” загварын rap утсыг олоогүй талаараа удаа дараагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч Г.Мгийн  хувьд хохирогч Н.Сгийн 2 гар утсыг устгаж, зориулалтын дагуу ашиглах, эзэмших, сэргээн засварлах боломжгүй болгож, түүнд 7.300.000 төгрөгийн /“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 1хх 77-79/ буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.М нь иргэн Н.Стай бэлгийн харьцаанд орохдоо Н.Сд мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн гар утсаараа бичлэг хийж, хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг хууль бусаар олж авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд заасан хувь хүний нууцад халдах гэмт хэргийг үйлдсэн, тухайн хууль бусаар олж авсан хувь хүний хуулиар хаммгаалагдсан нууц мэдээллийг цахим хэрэгслээр цацна гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан заналхийлсэн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн, улмаар тухайн нууцад халдаж, бичсэн бичлэгээ найз Б.А, дүү Г.М, дүүгийнхээ найз Г.Д нарт үзүүлсэн болох нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш нарын гаргасан Г.Мд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцад халдах” гэмт хэрэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг бүрт хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг Г.Мгийн үйлдэл хэрхэн хангаж байгаа талаар үндэслэлтэй тайлбарласан байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл боллоо.

Мөн шүүхээс Г.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, тухайн зүйл, хэсэгт заасан ижил төрлийн ялыг, ижил хэмжээгээр оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг нэмж нэгтгэхдээ ойлгомжгүй байдлаар нэгтгэж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс дурьдаж, энэ талаар өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй гэж үзэж, энэ талаар тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШТ/1180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Мгийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШТ/1180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон 103 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ