2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03531

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Б, М.М нарын нэхэмжлэлтэй, Э ХХК, С.Д нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт,

“...1. Нэхэмжлэгч нар нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан хариуцагч “* тоот хаягтай, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 54.5 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчид тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах.” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч С.Д, Э ХХК нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.З нь шүүхэд “Л.Б /РД:*, М.М /РД:*/ нарын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 3096 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00053 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа тул 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн 192/Ш32025/07689 захирамжийг хүчингүй болгуулах.” шаардлагыг гаргасан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байгаатай холбоотойгоор тус бие даасан шаардлагаасаа татгалзаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон У* тоот хаягтай, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 54.5 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч С.Д нь гуравдагч этгээд Б.З-т барьцаалсан бөгөөд тухайн барьцаагаар хангагдах үнийн дүнгийн үлдэгдэл нь 45 000 000 төгрөг байгаа болно.

5. Нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл дүн болох 22 478 000 төгрөгийг барьцаанаас чөлөөлөх дүн болох 22 522 000 төгрөгийн хамт буюу нийт 45 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Б.З-ийн Хаан банк дахь 5167448004 тоот дансанд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр шилжүүлнэ. Энэхүү үнийн дүнг гуравдагч этгээд Б.З-д шилжүүлэхийг хариуцагч нар нь хүссэн бөгөөд ийнхүү шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.

6. Гуравдагч этгээд Б.З нь энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж, 45 000 000 төгрөгийг хүлээн авмагц барьцаа хөрөнгө болох * тоот хаягтай, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 54.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлнө. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг холбогдох улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх зэрэг барьцаанаас чөлөөлөхтэй холбоотой шаардлагатай бүхий л үйлдлийг хийнэ.

7. Гуравдагч этгээд Б.З нь дээрх 45 000 000 төгрөгийг хүлээн авмагц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан * тоот хаягтай, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 54.5 м.кв 3 өрөө орон сууцтай холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 3096 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00053 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр авагчийн санаачилгаар дуусгавар болгуулах бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй болно...” гэж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б, М.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК, С.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 314 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Л.Б, М.М нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ