| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0146/Э |
| Дугаар | 291 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир
улсын яллагч Ч.Алтансүх,
иргэдийн төлөөлөгч М.Хүрэлбаатар,
шинжээч Т.Амартүвшин,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 17060 00000 0045 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засдаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, регистерийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, овогт Бын Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлт дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Гантулгын эзэмшлийн гэрт Г.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис
хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “….Миний төрсөн өдөр 2017 оны 8 дугаар сарын 26-нд болсон. Талийгаач ах архи их уудаг, ах дүү хамаатан садан нар ер нь уулздаггүй байсан. Би л өрөвдөж хааяа очиж уулздаг байсан. Хааяа архи аваачиж өгч сэтгэл санааг нь засдаг. Дуламсүрэнтэй уулзахад ах ирсэн. Манай ах “дүүгийнхээ төрсөн өдрөөр архи авч өгөхгүй, хоол хийж өгье” гэсэн. Би дэлгүүр явж архи авчирч өгсөн. 2 залуутай цуг дөрвүүлээ сууж байсан. 2 залуу гарсан. Намайг ах “ийм охинтой уулзахаар яадгийн” гэхээр нь “таньд хамаагүй” гэж буруу ярьсан. Талийгаач уурлаж “ална” гэсэн. Айгаад зугтаж гарахдаа ухаан алдсан байсан. Намайг сэргэхэд талийгаач сандалаар цохиж байсан. Босоход миний шүдийг цохисон. Анх унахад цохиж толгой хагалсан. Шүд цохиод, дахиж далайхад нь би бултаж амжаагүй. Би өөдөөс нь цохисон. Өөр зүйл санахгүй байна. Ийм зүйл болсон…Гэм буруугаа ойлгож байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: “…Талийгаачийн тархи, цээж хэвлий зэрэгт гэмтэл учирсан. Мөн цусанд 3.3 хувийн согтолт буюу хүнд зэргийн согтолт илэрсэн. Ер нь хүнд зэргийн согтолттой хүн өөрийгөө хянах чадвар муу, орчны баримжаа алдагдаж, өөрийгөө хянах чадвар нь суларна. Хөдөлгөөн хийсэн ч оновчтой хөдөлгөөн хийж чадахгүй эмх замбараагүй үйлдэл хийнэ. Дүгнэлтээс харахад энэ зэргийн гэмтлийг авсан хүн богино хугацаанд нас барах боломжтой. Хатуу мохоо зүйлд гар, хөлний үйлчлэл, сандлаар цохих зэргийг ойлгож болно.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1693 дугаартай дүгнэлт /хх-104-105/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 924 дугаартай дүгнэлт /хх-98-100/, хохирогч Г.Туяагийн өгсөн мэдүүлэг /хх-43-44/, гэрч О.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-45/, насанд хүрээгүй гэрч Б.Нэргүйгийн өгсөн /хх-55-58/, гэрч Н.Даваацэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-59-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10939 дугаартай дүгнэлт /хх-78/, шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-150/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туяагийн гаргасан хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Гантулгын эзэмшлийн гэрт Г.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Туяагийн өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын
26-ны орой 23 цаг өнгөрч байтал манай хаалгыг нэг хүн их хүчтэй нүдсэн юм. Тэгээд хаалга онгойлгож үзэхэд манай эгч Нарантуяагийн хүү Бямбаням гэх залуу зогсож байсан. Тэгээд Б.Б“аниа би хүн алчихлаа” гэж хэлээд намайг “гэрээсээ гараад ир” гэж дуудсан юм. Тэгэхээр нь би гэрээсээ гарч байрны орцонд Б.Бтай уулзахад “аниа би Г.Гантулга ахыг зодоод алчихлаа “хоёулаа хамт очиж амьд байгаа эсэхийг нь үзье” гэсэн юм. Тэгэхээр нь би гэртээ орж хувцсаа өмсөөд Б.Бтай хамт такси бариад талийгаач дүү Г.Гантулгын амьдардаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 278 тоот гэр рүү нь явсан юм. Талийгаач дүүгийнхээ гэрт очоод Б.Ббид хоёр хамт гэр рүү ороход талийгаач дүү Г.Гантулга маань баруун талын орны урд хэсгээр газарт дээшээ хараад хэвтэж байсан ба нүүр нүд нь аймаар цус болчихсон мөн гэрийн шалаар дүүрэн цус болсон байсан юм. Тэгэхээр нь би айсандаа Б.Быг гэрт орхиод өөрөө буцаж гарч яваад таксиндаа суугаад дахин 103 дугаарт залгаж яаруулчихаад мөн өөрийн утаснаас 102 дугаарт залгаж цагдаад мэдэгдсэн юм..." /хх-43-44/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанзулын өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим “Нарантуул” худалдааны төвд ажлаа дуусгаад гэртээ ирсэн юм. Ирээд унтах гээд байж байхад Б.Бын дуу нь хадаад чанга, чанга орилоод байсан.” /хх-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Нэргүйгийн өгсөн: “...Б.Бямбаа, Н.Даваацэрэн бид 3 "Гурван булаг” дэлгүүр рүү архинд явсан. Тэгээд “Хараа” архи тамхитай аваад эргэж очоод Г.Гантулга ахын гэрт орж уусан. Г.Гантулга ах адууны умс чанаад байх шиг байсан. Архиа задлаад бид хоёрт өгөхөд бид 2 эхний хундагыг уугаад дараагийн хундагыг ширээний доор байдаг хивс рүү асгасан. Удалгүй хадам ээж Ганчимэг гадаа ирж намайг дуудаад Н.Даваацэрэн бид хоёр гарч явсан...Бид хоёрыг буцаж ороход Г.Гантулга, Бямбаа хоёрын дунд маргаан болж байсан. Бямбаа Г.Гантулга ахад хандан “чи төрсөн дүүгээсээ өөрцгүй миний дүүгийн хөхийг барьж оролддог чам шиг ах байдаг юм уу” гэж хэлсэн. Б.Бямбаа Г.Гантулга ахын нүүр рүү гараараа цохиход Г.Гантулга ах сүх аваад далайхад нь манай найз бид хоёр очиж сүхийг нь авсан. Б.Бямбаа Г.Гантулга ахыг түлээний сав руу толгойг нь хийж хоолойг нь боож байсан. Г.Гантулга ах “одоо больё” гэхэд Б.Бямбаа тавьсан. Б.Бямбаа тавьчихаад ширээн дээр ирээд талх аваад байж байхад Г.Гантулга ах хутга аваад Б.Бямбаагийн зүг доороос нь дээш чиглэлтэй хутгаа дүрэх гэсэн. Б.Бямбаагийн хувцас юм уу, ямар нэг зүйл урагдах шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад зодолдож эхэлсэн. Н.Даваацэрэн бид хоёр урьд нь тийм зүйл харж байгаагүй болохоор хутга иртэй зүйлүүдийг нь зүүн талын орны доор хивсэн доор нуусан. Тэгээд Б.Бямбаа тэр хоёр зодолдож Б.Бямбаа Г.Гантулгыг зодож байсан. Г.Гантулга ах нэг их хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Г.Гантулга ахыг харахад хамар, нүүр, ам нь битүү хавдсан байсан. Тэр хоёр салаад Г.Гантулга гарч гоожуурт цусаа угаасан. Б.Бямбаа Г.Гантулга ахыг хараад дахин орж зодолдоно гээд байсан. Би “одоо болно” гэж хэлэхэд ганц цохих гэсэн юм гээд гэрт нь ороод хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиод гарсан. Б.Бямбаа гадаа цусаа угааж дуусаад бид 3 дэлгүүр явж пиво авсан. Тэгээд 1 пиво аваад ууланд гараад уух гэсэн бид хоёр дургүй байсан би нууцаар эхнэр рүүгээ залгаад бид хоёрыг ирээд аваач гэж хэлсэн. Манай эхнэр Н.Даваацэрэнгийн эхнэр хоёр ирэхэд Б.Бямбаа бид хоёроос “500-гийн унаанд суулгаад өг” би “Г.Гантулгын эгчийн гэрт очиж хамаатан саданг нь дагуулж ирээд Г.Гантулгыг өнөө орой ална” гэж хэлж байсан. Н.Даваацэрэн бид хоёр 500-гийн унаанд суулгаад явуулсан. Эхлээд нэг хар өнгийн машинд суулгахад жолоочтой нь хэрэлдээд байсан болохоор нь өөр машинд суулгаж явуулсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод хоол хийгээд байж байхад удалгүй Б.Бямбаа хаалга цохьсон. Би “ганцаараа байна та яв” гэж хэлэхэд Б.Бямбаа “ахыгаа оруулчих” гээд гуйгаад байсан. Б.Бямбаа “манайд хононо, Дуламсүрэнг хүлээнэ” гэж хэлж байсан. Тэгтэл манай ээж загнаад гаргасан...Б.Бямбаа нүцгэн гараараа цохиж байсан гартаа юм барьж зодоогүй. Хамар цээж хэсэгт хоёр гараараа цохиод байсан. Г.Гантулгыг ахын цээж рүү гараараа цохиход Г.Гантулга ахын амнаас цус гарч байсан. Г.Гантулга ах хамар нь том хавдаж, дотор нь цус хатаад битүүрсэн байдалтай, 2 нүд нь харагдахгүй болж битүү хавдсан байсан. Хивсэн дээр нь баганы хажууд маш их бөөгнөрсөн цус асгарсан байсан. Г.Гантулга ах бараг цохиж чадаагүй зодуулсан...” /хх-55-58/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Даваацэрэнгийн өгсөн: “...Тэр ах нь гэх залуугийн гэр нь Эрдэнэбаяртай нэг хашаанд байдаг гэр байсан. Б.Бямбаа ахдаа “өнөөдөр миний төрсөн өдөр” гэж хэлж байсан. Тэгээд ax нь амьдардаг гэрт Б.Бямбаа, ах нь, Б.Нэргүй бид 4 орсон. Б.Бямбаа ахыгаа “хоол хийж бай” гэж хэлээд Б.Нэргүй, Б.Бямбаа бид гурав архинд дэлгүүр явж авч ирээд ах нь Б.Бямбаатай хамт архиа уусан. Бид хоёрт өгч байсан, амсаад өгсөн. Манай найз ногоо арилгаад ах нь адууны гэдэс халуун тогоон дээр тавьсан байхад Б.Бямбаа ахыгаа зодож эхэлсэн. Б.Бямбаа “миний дүүгийн хөхнөөс барьж байсан биз дээ” гээд зодоод байсан. Мөн намайг “жоохон байхад гадагш өвөл хөөж гаргадаг байсан биз дээ” гэж орилоод зодоод байсан. Бид хоёр салгах гэхэд салахгүй байсан. Арай гэж салгахад ах нь хутга аваад Б.Бямбаа руу дайрсан. Куртикийг нь хутгаараа урахад Б.Бямбаа хутганаас нь барьсан байхад нь Б.Нэргүй бид хоёр очиж хутгыг нь авахад дараа нь ах нь сүх барьж дайрсан. Б.Нэргүй бид хоёр мөн сүхийг нь салгаж аваад шүүгээнд байсан бүх хутга үзүүртэй зүйлийг орны доогуур хивсэн доогуур нуусан. Б.Бямбааг салгаад Б.Нэргүй бид гурав гадагш гарсан. Гараад дэлгүүрт очоод Б.Бямбаа нэг пиво авч гарч ирээд дээш ууланд гараад сууж байгаад пивоноос нь Б.Бямбаад 2-3 хийж өгч байгаад эхнэрүүд ирсэн. Б.Бямбааг доош буулгаж өгөөд таксинд суулгаж өгөөд бид хоёр гэртээ очсон. Орой 00 цагийн үед Б.Бямбаа хаалга нүдээд манай найзын ээж нь яах гээд байгаа юм, яв цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд Бямбаа харамсав гэж хэлээд явсан...Зодуулсаны дараа хамарнаас нь нилээн цус гарсан байдалтай, цустай ханиалгаж цустай цэр гарч байсан.” /хх-60-61/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ууганбаярын өгсөн: “...2017 оны 8 дугаар сард бид нар ажил дээрээ хөзөр тоглоод байж байхад гаднаас ганцаараа орж ирээд гартаа пиво барьсан байдалтай, хоёр гар нь цус болсон байдалтай орж ирж байсан...”би хүн алчихлаа” гэж хэлж байсан...би “өөрөө очиж хэргээ хүлээнэ” гэж хэлж байсан..."/хх-63/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэнджавын өгсөн "...Ажил дээрээ бид нар хөзөр тоглоод байж байхад ойролцоогоор 23 цагийн үед гаднаас Б.Бнэг пиво барьсан байдалтай “би хүн алчихлаа” гэж хэлээд орж ирж байсан...гар нь хавдсан цус болсон байсан.” /хх-65/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Мөнх-Одын өгсөн "...Бид нарыг грашдаа хөзөр тоглоод сууж байхад гаднаас лаазтай пиво барьсан байдалтай, гар нь цус болсон, бугуй нь хавдчихсан, “би хүн алчихлаа” гэж хэлээд орж ирж байсан."/хх-67/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбаярын өгсөн "...2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай “Мэдрэмж”, “Турбо” гэсэн нэртэй засварын газарт орой ойролцоогоор 22 цагийн үед Б.Бямбаа ганцаараа, гар нь цус болсон байдалтай орж ирээд “юу байцгаана” гэж байсан. Тэгээд “би хүн алчихлаа” гэж хэлж байсан. Бид нар хөзөр тоглоод сууж байсан тул “яв” гээд хөөгөөд явуулсан." /хх-69/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1693 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархи, цээж, хэвлий хавсарсан гэмтэл, тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, хуйхны дотор талын тархмал цус хуралт, цээжний хэлбэр алдагдал, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12 олон шугамаархи, шууд биш хугарлууд, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы дан, үүнээс 4, 5, 6, 7 дугаарр хавирганы хоёрлосон, олон шугамаархи шууд ба шууд биш хугарлууд, гялтан булчин дахь цус хуралт, өвчүү ясны хугарал, ховч ясны хугарал, элэгний баруун дэлбэнгийн хальсан доорх цус хуралт, гэмтлийн шок, хоёр уушигны авчийлт, уушигны дэлбэнгийн шарх, цус хуралт, зүрхний булчингийн цус хуралт шарх, тархи, уушгиний хаван, дотор эрхтэний цус эргэлтийн хямрал, хурц цус багадалт, хүзүү, 2 чихний дэлбэн, 2 нүдний зовхи, дух, уруулын шарх, нуруу, баруун бугалганы зулгаралт, нүүр, толгойн хэсгийг нийтэд нь хамарсан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, 2 гарын сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйпчлэлээр үүсгэгдсэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.9, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Учирсан гэмтлүүд нь ямар ч байрлалд үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэжээ.
3. Талиигаачийн цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодонд агууламжгүй байна.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй,
5. Талийгаач нь цусны АВО системээр О 1-о бүлгийн цустай байна.
6. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. /хх-104-105/ гэх дүгнэлт,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 10939 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Бын биед дагзны хуйхны, баруун 2 дугаар хурууны шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-19-р тал/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-43, 44/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 8337 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг тамхины ишэн дээр цус илрээгүй.
2. 2, 6, 8, 10, 12, 13 дугаартай тамхины ишэн дээрх шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо Г.Гантулга гэж хаягласан цустай тохирч байна.
3. 5.9 дугаартай тамхины ишэн дээрх шүлс нь ДНХ-ын тогтоцоороо Б.Б гэж хаягласан цустай тохирч байна.
4. 4 дугаартай тамхины ишэн дээр нэг эрэгтэй хүний шүлсний ДНХ-ийн тогтоц тогтоогдож байх ба Г.Гантулга, Б.Б нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
5. 1.3 дугаартай тамхины ишэн дээрх шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо 2 хүний холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоц Г.Гантулга, Б.Б нарын гэх цусны ДНХ-ийн тогтоц тохирохгүй байх ба 4 дугаартай тамхины ишэн дээр илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
6. 7, 11 дугаартай тамхины ишэн дээрх шүлсний ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй. /хх-80-81/ гэх дүгнэлт,
-Шинжээчийн дүгнэлт ¹8337-ийн хавсралт 1 /хх-82/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 8335 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тамхины иш, хэргийн газрын хаалганы гадна талаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл толбо, хэргийн газраас угаалтуур дотор талаас цус мэт зүйлий дээж гэж хаягласан марьлд шингээсэн улаан өнгийн толбо, 4 гэж дугаарласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээж гэж хаягласан марьлд шингээсэн толбонд цус илэрсэн.
2. Хэргийн газраас авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тамхины иш, хэргийн газрын хаалганы гадна талаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл толбо хэргийн газраас угаалтуур дотор талаас цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марьлд шингээсэн улаан хүрэн өнгийн толбо, 4 гэж дугаарласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээж гэж хаягласан марьлд шингээсэн толбонд цус нь ¹8284 Г.Гантулга гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-84/ гэх дүгнэлт,
-Шинжээчийн дүгнэлт ¹8335-ийн хавсралт 1 /хх-85/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 8336 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шүд мэт зүйл дээр цус илэрсэн.
2. Илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй байна.
3. Шүд мэт зүйл дээрх цус нь ¹8284 Г.Гантулга гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-89/,
-Шинжээчийн дүгнэлт ¹8336-ийн хавсралт 1 /хх-90/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 924 дугаартай дүгнэлтэд
А. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ удамшлын болон олдмол сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх баримт нотолгоо үгүй байна.
Б. Бнь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.
В. Б.Б нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин эмгэггүй эмнэлгийн байнгын хяналтанд байдаггүй байна. Цаашид эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагагүй байна.
Г. Б.Б нь одоо сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна.
Д. Б.Б хэрэг хариуцах чадвартай байна. /хх-99-100/ гэх дүгнэлт,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-23/,
-Цогцогст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-30/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-41/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-149/,
-Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-150/,
-Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-175-176/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын өгсөн: “…Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч талийгаачийг өөрийгөө удирдах чадваргүй байсан гэж ярьсан гэж байна. Бид ийм зүйл сонсоогүй. Өөрийгөө хянах чадвартай гэх дүгнэлт гараагүй. Харин шинжээч миний асуусан асуултанд оновчтой биш гэж хариулсан. Нарийн оновчтой хөдөлгөөн хийж чадахгүй гэж хэлсэн. Хувь хүний онцлогоос хамаарч согтолтын хэмжээ өөр өөр байж болно гэж мэдүүлсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал хангалттай нотлох баримтаар нотлогдох нь чухал. Насанд хүрээгүй гэрч Б.Нэргүй болон Н.Даваацэрэн нарын мэдүүлгийг үнэн гэж үзэж байна. Ямар үйлдэл, хөдөлгөөн хийсэн талаар нь энэ 2 гэрчийн мэдүүлгээс харагддаг. Үүнээс үзэхэд өөр рүү нь хутга барьсан. Доороос дээш чиглэлтэй хутгаар дүрэхэд хувцас урагдсан гэж хэлсэн. Цусанд согтолтын хэмжээ болох 3.3 хувь бол тоо болох нь гэрчийн мэдүүлгээр тохирсон байх ёстой. Мөн Б.Бын биед учирсан гэмтлийн шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, зэргээр нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтай шийдвэрлэж, биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж амь насыг хохироосон зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх тайлбар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалын өгсөн: “…Прокурорын ярьсан зүйл болсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. 2 гэрчийн мэдүүлэгт байна. Гараад явах хугацаанд хохирогч нь шүүгдэгчийг сандлаар цохисон үйлдэл байна. Фото зургаар хэргийн тэмдэглэлээр нотлогдсон 2 гэрч хараагүй учраас мэдүүлэгтээ хэлээгүй. Анхны үйлдэл нь хохирогчоос болсон. 2 гэрч иртэй зүйлсыг нуусан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэх нөхцөл байдалд арай өөр нөхцөл байдлыг үзнэ” гэх зэрэг тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1693 дугаар шинжээчийн дүгнэлт болон мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, нарын мэдүүлгүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан татгалзал үгүйсгэгдэж байна.
Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Иймд шүүгдэгч Б.Быг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хорих ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бын согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Гантулгын эзэмшлийн гэрт Г.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилж хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллахаар эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 ширхэг тамхины иш, шүд 1 ширхэг, цус мэт үйлээр бохирлогдсон тамхины иш 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг, угаалтуур дотор байсан цус мэт хүрэн өнгийн зүйл 1 шурхэ", 4 гэж дугаарласан цус мэт улаан өнгийн зүйл 1 ширхэг, хуванцар саванд хи&ж авсан өнгөгүй шингэн зүйл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар энгийн 2 хөлтэй модон тавцантай сандал 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ундааны хуванцар сав 1 ширхэг, дотроо 2 ширхэг тамхитай "кент" нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хараа нэртэй архины бөглөө 1 ширхиг, хүрэн өнгийн иштэй, арзгар иртэй жижиг хутга 1 ширхэг, иш нь хугарсан хутга чрлэгч 1 ширхэг, хутга ирлэгчний хугарсан хүрэн өнгийн иш 1 ширхэг, хар өнгийн самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг, цус мэт хүрэн өнгиин зүйлээр бохирлогдсон шар алаг өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, талийгаач Г.Гантулгын ногоон алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн сандаал 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон caapai өнгийн богино өмд 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсок саарал өнгийн цамц 1 ширхэг, Б.Бын өмсөж явсан цус мэт хүрэн улаа.ч өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн бор өнгийн ботинк 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг цагаан даавуу 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн төмөр аралтай өмдний тэлээ 1 ширхэг, саарал алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн "Li-ning" гэсэн бичигтэй нимгэн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн пүдволк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн урт мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон хоногийг 204 эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туяа нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн нэхэмжилсэн 30.000 төгрөгийг тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоотой зардал гэж нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүгдэгч Б.Баас гаргуулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цг овгийн Бын Быг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Быг 12 жилийн хугацаагаар хорих ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 ширхэг тамхины иш, шүд 1 ширхэг, цус мэт үйлээр бохирлогдсон тамхины иш 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг, угаалтуур дотор байсан цус мэт хүрэн өнгийн зүйл 1 шурхэ", 4 гэж дугаарласан цус мэт улаан өнгийн зүйл 1 ширхэг, хуванцар саванд хи&ж авсан өнгөгүй шингэн зүйл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар энгийн 2 хөлтэй модон тавцантай сандал 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ундааны хуванцар сав 1 ширхэг, дотроо 2 ширхэг тамхитай "кент" нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хараа нэртэй архины бөглөө 1 ширхиг, хүрэн өнгийн иштэй, арзгар иртэй жижиг хутга 1 ширхэг, иш нь хугарсан хутга чрлэгч 1 ширхэг, хутга ирлэгчний хугарсан хүрэн өнгийн иш 1 ширхэг, хар өнгийн самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг, цус мэт хүрэн өнгиин зүйлээр бохирлогдсон шар алаг өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, талийгаач Г.Гантулгын ногоон алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн сандаал 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон caapai өнгийн богино өмд 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсок саарал өнгийн цамц 1 ширхэг, Б.Бын өмсөж явсан цус мэт хүрэн улаа.ч өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн бор өнгийн ботинк 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг цагаан даавуу 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн төмөр аралтай өмдний тэлээ 1 ширхэг, саарал алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн "Li-ning" гэсэн бичигтэй нимгэн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн пүдволк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн урт мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу Б.Баас 30.000 төгрөгийг гаргуулж Шүүх сэтгэц эмгэг судлалын төвд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Д.МӨНХТУЯА