| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00479/и |
| Дугаар | 69 |
| Огноо | 2021-07-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 69
Я.Мын нэхэмжлэлтэй
хариуцагч ОА дахь ЦГт
холбогдох иргэний хэргийн тухай
ОА Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00463 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Я.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:ОА дахь ЦГт нарт холбогдох,
“2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацааны 8.023.558 төгрөгийн цалингийн зөрүүнд оногдох сар бүрийн 320.942 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч ОА дахь Ц газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамчаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон нар /Улаанбаатар хотоос онлайнаар/ нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Нэхэмжлэгч Я.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ОА Баян*******Өндөр сумын Уртбулаг багийн 5*******18*******50 тоот оршин суух Б овгийн Яын М би Ц байгууллагад 1992 оны 03 дугаар сарын 01*******ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07*******ны өдөр хүртэл 26 жил ажиллаж Монгол улсын “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"*******ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх үүсэж 2018 оны 03 дугаар сарын ... өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл намайг Ц байгууллагад ажиллаж байх үед буюу цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учир байгаа тул хууль заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28*******ны өдрийн 99 дүгээр “Ц байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсэгт Ц алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно” гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заажээ. Энэ үед Я.М би Ц байгууллагад 22 жил ажилласан учир дээрх заалтанд хамрагдаж, цалин нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн Ц ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/*******ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20*******45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох “ гэж заажээ. Гэтэл орон нутгийн Ц байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй атлаа Ц ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчдадаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. Я.М миний тухайд Ц нягтлан бодогчоор бодуулахад 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 8.023.558 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 167,157 төгрөгийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь Я.М миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 167.157 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлд 320,942 төгрөгийг төлүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамчаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Я.Мын ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Ц албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Ц байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь Ц байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Ц байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны “Ц байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4*******д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017*******2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01*******ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01*******ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Ц байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан. Ц албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Ц алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны;”, “албан ажлын онцгой нөхцөлийн;”, “Ц мэргэжлийн зэргийн;”, “эрдмийн зэрэг, цолны;”, “хуульд заасан бусад.” гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2*******т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2*******т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00463 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА дахь Ц газраас 320.942 төгрөг гаргуулан ОА Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлж, Я.Мын 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ОА дахь ЦГт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.327 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ОА дахь Ц газраас 10.278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ОА Ц газрын төлөөлөгч Б.Цэрэнсамбуу давж заалдсан гомдолдоо:
ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 142/ШШ2021/00463 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Засгийн газрын 2014 оны “Ц байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Я.М нь өөрийн ажиллаж байх хугацаанд энэхүү нэмэгдлийг тооцож олгох ёстой байсан, аймгийн Ц газраас энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өөрийн цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр зөрүү 320.942 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Ц албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Ц байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь Ц байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсны дагуу Ц ерөнхий газраас өөрийн газарт оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тус газрын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4*******д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017*******2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг Ц төв байгууллагаас үе шаттайгаар зохион байгуулсан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно.”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:” гээд 1 дэх заалтад “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” гэж тус тус зохицуулсан байгаагаас үзвэл Ц байгууллагад ажиллаж байх хугацаандаа авч байгаагүй цалин хөлснөөс зөвхөн шимтгэл тооцон олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн үед Ц байгууллагаас санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан олгоогүй байхад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан. Ц албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Ц алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны;”, “албан ажлын онцгой нөхцөлийн;”, “Ц мэргэжлийн зэргийн;”, “эрдмийн зэрэг, цолны;”, “хуульд заасан бусад.” гэж тогтоосон. Ц албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Ц алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн." гэж заасан, нэхэмжлэгч нь “Үр дүнгийн гэрээ” байгуулж ажиллаж байсан ба өөрт олгогдох ёстой байсан нэмэгдэлд тооцогдох шимтгэлийг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ц алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.”, 5.2 дахь хэсэгт “Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ” гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсанчлан тус ЦГ нь Ц ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй тул уг маргааны хариуцагч нь Ц төв байгууллагын дарга байх нь хуульд нийцэж байна. Тухай маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2*******т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, шимтгэл нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Дээрх нөхцөл байдлуудыг үнэлэлгүй ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хууль зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байна. Иймд ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 142/ШШ2021/00463 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Я.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
ОА дахь Ц газрын 2021 оны 06 дугаар сарын 14*******ний өдрийн 38/02*******4035 дугаарын албан тоотоор давж заалдах шатны шүүхэд гарсан гомдолтой танилцсан. Я.М би Засгийн газрын 99 дүгээр тогтоолын дагуу Ц алба хаагчдын цалин мөнгө нэмэгдүүлээгүй гэж бодож байсан.Гэтэл адил хөдөлмөр эрхэлж байгаа алба зарим хаагчдын цалин нэмэгдээд миний цалин нэмэгдээгүй нь миний эрх ашиг хохирсон, түүнээс болж насаараа авах тэтгэвэр маань бага тогтсон байна гэдгийг 2021 оны 04 дугаар сарын сүүлчээр мэдмэгцээ сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00463 тоот шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна. Учир нь: 1. Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн нь ******* зарим алба хаагчдын цалин нэмэгдээд, зарим нь нэмэгдээгүй, зарим алба хаагч нь шүүхээр орж тэтгэврээ нэмүүлээд зарим нь хүний гомдлыг хэрэгсэхгүй болгож хохирч үлдэж болохгүй гэж үзэж байна. Ц албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.10*******д “Ц байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэжээ. Засгийн газар энэ заалтын дагуу Ц байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг тогтоосон байдаг. Энэ цалингийн сүлжээгээр Ц алба хаагч бүр адил цалин авна гэж бодож байна. Гэтэл Ц төв байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын цалин Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор нэмэгдсэн бусад нь нэмэгдээгүй байсан байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3*******д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн ишлэл болгон авч үзэх үндэслэлтэй болов уу. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2*******д “Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно” гэсэн заалт зөрчигдөж цалин хөлсийг минь нэмэгдүүлээгүйн улмаас хохироод байна. Иймд миний хохирсон эрхийг анхан шатны шүүх сэргээн шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Я.М анхан шатны шүүхэд “...2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацааны 8.023.558 төгрөгийн цалингийн зөрүүнд оногдох сар бүрийн 320.942 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамчаа “...Төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг нэмж тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01*******ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01*******ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Ц байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА дахь Ц газраас 320.942 төгрөг гаргуулан ОА Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлж, Я.Мын 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ОА дахь ЦГт даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Я.М “...тус аймгийн Ц газрын Дотоодын цэргийн Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салбарын салааны захирагчаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28*******ны өдрийн 99 дүгээр тогтоол, Ц Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалын дагуу Төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 45 хувиар тооцож цалин олговрыг олгож байгаагүй тул 8.023.558 төгрөгийн цалингийн зөрүү гарсан” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я.Мын 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох үеийн 5 жилийн хугацаанд оногдох нэг сарын цалин олговрын дундаж 1.258.201 төгрөгөөр тооцогдсон байна.
Нэхэмжлэгч Я.М хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа Төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг зохих журмын дагуу авч байгаагүйн улмаас цалин олговрын хэмжээ буурснаар хуульд заасны дагуу олгогдох тэтгэмж болон тэтгэврийн дундаж багассан талаарх гомдлоо Ц Ерөнхий газрын Хяналт шалгалт*******Дотоод аудитын хэлтэст гомдол гаргах эсхүл Мэргэжлийн зохих байгууллагаар дүгнэлт гаргуулж шийдвэрлэсний дараа шүүхэд гомдлоо гаргахаар байна.
Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1*******д “Энэ хуулийн 65.1.9*******д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3*******65.1.8, 65.1.10*******д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч тус аймгийн ЦГт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ОА дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Мын “2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацааны 8.023.558 төгрөгийн цалингийн зөрүүнд оногдох сар бүрийн 320.942 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлтэй ОА дахь ЦГт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******т зааснаар хариуцагч ОА дахь ЦГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Б. ОЮУНЦЭЦЭГ