| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0121/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч Д.Өлзийбат,
шүүгдэгч И.М, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И.Мэндсайханд холбогдох эрүүгийн 1706 03012 0025 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй,
-Хан-Уул дүүргийн шүүхийн 1966 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4 дгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.2, 239 дүгээр зүйлийн 239.2-д тус тус зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Игийн М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван булаг" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Д.Өлзийбаттай "таксинд суух үйлчлүүлэгч авсан" гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Өлзийбат мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван булаг” хүнсний дэлгүүрийн гадаа хүн тээвэрлэх гээд машинтайгаа зогсож байтал Соната 5 маркийн машинтай залуу ирээд “чи эндэхийн биш учраас эндээс хүн ачихгүй” гэснээс болж бид хоёр муудалцсан. Тэгээд тухайн залуу бид хоёр барилцаж авахад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би И.Мд цохиулсаны улмаас миний үүдэн нэг шүд унасан бөгөөд би хэд хэдэн эмнэлгээр орж палантай эмплант шүд хийлгэхэд ямар үнэтэй байдгийг нь асуухад 1.800.000-2.400.000 төгрөгийн үнэ ханштай гэж байсан. Би иймд И.Маас 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Өлзийбатын мэдүүлэг /хх-ийн 8-9/, шүүх эмнэлэгийн шинжээчийн 13717 тоот дүгнэлт /хх-ийн 21/, яллагдагч И.Мэндсайханы мэдүүлэг /хх-ийн 56-58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, шүүгдэгч И.Мэндсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван булаг" хүнсний дэлгүүрийн гадна иргэн Д.Өлзийбаттай "таксинд суух үйлчлүүлэгч авсан" гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Өлзийбатын өгсөн: “....тэр залуу нүүрлүү нулимаад машинаа хөдөлгөхөөр нь би машиных нь арын куперлүү өшиглөхөд тухайн залуу машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд хаалганыхаа хавтаснаас юм хайгаад байхаар нь би яваад очиход тэр залуу намайг заамдаж аваад барицалдаж аваад миний нүүрлүү нэг удаа гараараа цохиж миний үүдэн 1 шүдийг хугалсан." /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад И.Мэндсайханы яллагдагчаар өгсөн: “....Д:Өлзийбаттай
зорчигчоо булаацалдснаас болж маргалдсан. Учир нь Д.Өлзийбат нь чи манай нутаг дэвсгэрийн хүнийг авч явлаа гэж хэлээд над руу уурлаад байсан. Үүнээс болж Д.Өлзийбат бид хоёр маргалдсан бөгөөд Д.Өлзийбат нь автомашинаа арчиж байсан алчуураа над руу гөвхөд миний нүд рүү шороо, тоос орсон. Үүнд нь би уурлаад Д.Өлзийбатын нүүрэн тус газарт нь 1 удаа цохьсон ба Д.Өлзийбатын үүдэн 1 шүд нь унасан байсан. ” хх-ийн 56-58/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр №13717 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Өлзийбатын биед дээд эрүүний 1 шүд унасан, уруулд хавантай, хоолойд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийнүйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-21/ гэх дүгнэлт,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч И.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч И.Мнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Д.Өлзийбат нь эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаа бүрдүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч И.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Игийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Мг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар И.Мнь шүүх оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар И.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, И.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч П.Өлзийбат нь эмчилгээний баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Мурьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС