| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1802003940151 |
| Дугаар | 2024/ДШМ/101 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., 18.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/101
2024 01 17 2024/ДШМ/101
Д.Б, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Э,
шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.О,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К/, түүний өмгөөлөгч Ч.П, орчуулагч П.Мөнгөнтуяа,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч И.Э, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.О, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 1802003940151 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн М, 1964 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Э” эмнэлгийн зөвлөх эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ......... тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД:..................../;
Б овгийн Б, 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Э” эмнэлгийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/.
Д.М нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б/-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Д.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “Э М” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,
“Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан,
Д.Б нь шүүгдэгч Д.Мын ““Э М” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.Мтай санаатай нэгдэж бүлэглэн “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,
“Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 857,097,156 төгрөгийг гаргуулж, хохирогч “Э М” (Регистрийн дугаар: 5759382) ХХК-д олгох, Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай зөвшөөрлөөр 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдпөх эд хөрөнгө, Ү-2205054885 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байрлах үл хөдпөх эд хөрөнгө, 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б нь 22 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч И.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/798 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Гэмт хэргийн зүйлчлэл буюу хэргийг зөв зүйлчилсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй тухайд:
Шүүгдэгч Д.Б нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар
ажиллаж байхдаа М эмнэлэгт ашиглаж байсан “Э М” ХХК-
н өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шүүгдэгч Д.М хууль
бусаар авсан гэдгийг мэдсэн атлаа уг тоног төхөөрөмжүүдийг зээлийн
барьцаанд тавьж, худалдаа хөгжлийн банкнаас 4,930,000,000 төгрөгийн зээл авч
ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Б нь “Эм Би Эс мэд’’ XXK-ийн М
эмнэлгийн даргаар 2014 оноос ажиллаж байсан, тус эмнэлгийн даргын хувиар
2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... М эмнэлэгт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед Төгс сансар харуул хамгаалалтын компанийн гэх
20 гаруй тооны залуучууд дайран орж эмнэлгийн харуул болон ажилчдыг гаднах
хашаанаас гадагш хүч хэрэглэн гаргасан” гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргаж байсан төдийгүй шүүгдэгч Д.Мын үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа зэргээс үзэхэд зээлийн барьцаанд тавьсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг шүүгдэгч Д.М хууль бус аргаар авсныг шүүгдэгч Д.Б мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсэгдэж байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 18.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 18.6.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн гол шинж нь суурь гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж суурь гэмт хэрэгт хамаарапгүй этгээд тухайн хөрөнгө, мөнгө орлогыг ашигласан эсхүл суурь гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, бодит шинж чанар, байршил зэргийг нуун далдалсан зэрэг үйлдлүүдийг байхыг ойлгохоор хуульчилсан.
Гэтэл Д.Быг мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж байгаа ганцхан үндэслэл нь “М” эмнэлэгт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед “Төгс сансар” харуул хамгаалалтын компанийн гэх 20 гаруй залуучууд дайран орж эмнэлгийн харуул болон ажилчдыг гаднах хашаанаас гадагш хүч хэрэглэн гаргасан" гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргаж байсан учраас Д.Мыг хууль бус аргаар авсан тоног төхөөрөмж гэж мэдээгүй гэх үндэслэл үгүйсэгдэж байна гэж хэт яллах талыг барьсан. Д.Быг мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ үндэслэлээ М болон К Б нарын хооронд маргаан байсныг цагдаад гомдол гаргаснаар мэдсэн гэж дүгнэж байна.
Д.Б нь анхнаасаа мэдүүлгээ тогтвортой үнэн зөв мэдүүлсэн бөгөөд К Б нь манай “М” эмнэлэгт оношилгооны болон мэс заслын тоног төхөөрөмжүүдийг лизингээр нийлүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан, уг гэрээний дагуу 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж cap бүр 50 сая төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон. Үүний дагуу 2 тэрбум гаран төгрөгийг төлж барагдуулж байсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, харин бид анх цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд К Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийг шилжүүлэн авсан талаар гомдол гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүй, Д.Мыг хууль бус аргаар тоног төхөөрөмжийг авсан гэж дүгнээд Д.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд шүүх дээр маргаантай байхад Д.Б нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг яаж тогтоох боломжтой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.
Д.Б нь Д.М болон К Б нарын хооронд маргаан гарсныг мэдэж байгаа боловч тэр нь гэмт хэрэг мөн эсэхийг хэн алиныг нь зөв бурууд дүгнэлт өгөх боломжгүй учраас Д.М хууль бус аргаар тоног төхөөрөмжийг авсныг мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсэгдэж байна гэж тайлбарлан буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй, мөн мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлж, хэргийг тал бүрээс нь хэргийн нөхцөлд бүхэлд нь дүгнэлт өгөөгүй тухайд:
“Э М” ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг завшиж гэмт хэрэг үйлдэж олсон тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 4.930.000.000 төгрөгийн зээл авч ашиглахад зохион байгуулагчаар хамтран оролцсон үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэжээ.
2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжпийн банкнаас Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг байгуулан 4.930.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн зорилго нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилготой, барьцаанд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ЗБ/СС180528037-1-1 тоот барьцааны гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна. Энэхүү зээлийн гэрээний зорилго нь тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар зээлийн гэрээ байгуулсан байхад тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авсан зээл гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
Хэрэв тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нуух зорилготой байсан бол тоног төхөөрөмжийг зарах, эсвэл хэлбэр дүрсийг нь өөрчлөх, гаалийн мэдүүлгийг худал мэдүүлж тоног төхөөрөмж биш мэт харагдуулах зэрэг үйлдэл байх байсан.
Мөн К Бын оруулж ирсэн 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүдээс “Э” ХХК нь ямар нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж барьцаанд тавьсан гэдгийг тодорхойлж чадаагүй, мөн “Э” ХХК-ийн Капитрон банкнаас 600 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж авсан талаар мэдүүлэг болон зээлийн баримт хэргийн материалд байхад дүгнэлт өгөөгүйгээс гадна Худалдаа Хөгжлийн банкнаас авсан 4.930.000.000 төгрөгийн зээлийг авахдаа барьцаалбарт 180 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтаар уг эд хөрөнгийг ашигласан гэж үзэж байгаа бол уг 180 нэр төрлийн тоног төхөөрөмжийн хэдэн ширхэг нь Солонгос улсаас оруулж ирсэн “Э М” ХХК-н эмнэлгийн тоног төхөөрөмж байна вэ гэдийг мөрдөн шалгах ажилгааны үед тогтоогоогүй.
Энэ 180 төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг харахад “Э М" ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн тоног төхөөрөмжийн хэдэн тоног төхөөрөмжийг ашигласан талаар баримт байхгүй, зээлийн гэрээний жагсаалтад байгаа тоног төхөөрөмжүүд нь “Э М” ХХК-ийн тоног төхөөрөмж мөн эсэхийг ялгаагүй, тооцоолоогүй байж яаж “Э М” ХХК-н тоног төхөөрөмж гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, түүнийг тогтоож нотолж чадаагүй, хохирогч энэ талаар мэдүүлгээ мэдэхгүй гэж мэдүүлдэг зэргээс үзэхэд тоног төхөөрөмж ашиглаж зээл авсан гэх нөхцөл байдал үгүйсэгдэж байна.
Б, М нар нь Капитрон банкнаас авсан 600 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авсан гэж мэдүүлэг өгдөг, энэ зээл нь банкны дансны хуулгаар нотлогдог гэтэл шүүхээс энэ нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй зээл авахдаа хууль бусаар олсон тоног төхөөрөмжийг ашигласан гэж үзэх эх үүсвэрийг нуун далдалсан үйлдэл тогтоогдохгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй өөрийн таамаглалаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн хууль бус байна.
Үнэхээр тоног төхөөрөмжүүдийг ашигласан гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр ашигласан гэж үзэж байгаагаа тайлбарлахаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтад “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээс ийм ийм тоног төхөөрөмжийг ашиглажээ гэж тоног төхөөрөмжийн нэрсийг тулгаж гаргасан баримт байхгүй, барьцаалсан тоног төхөөрөмжүүд нь “Э М” ХХК-н тоног төхөөрөмжүүд гэдгийг тодорхойлсон ямар ч нотолсон баримт хэрэгт байхгүй зэргээс харахад Д.Быг мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй дээрх 2 нөхцөл байдал нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Д.Быг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байхад таамаглал төдий зүйлээр буруутгаж хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/798 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хариуцлага эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй тухайд: Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 857,097,156 төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад түүнд торгох ял оногдуулах нь үндэслэлгүй гэж шүүх үзжээ. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүнийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Гэтэл шүүх нь тус зарчимд нийцүүлэлгүй эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн атлаа 3 жилийн хорих ял оноосон нь хуульд нийцэхгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь, улсын яллагч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тус тус оногдуулахаар санал гаргасан бөгөөд шүүх Д.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн торгох ялыг хүндрүүлэн 3 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Учир нь, Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 59 настай, эмнэлгийн салбарт олон жил ажилласан, Монгол улсад нэр хүндтэй хүнд хэлбэрийн хагалгаануудыг хийдэг, мэргэжлээрээ салбартаа гайхагдсан нэгэн байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсан нь хууль бус байна. Эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн тогтоол хэсэгтээ... хохирогчид 857.097.156 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, уг хохирлоо төлж барагдуулаагүй гэж үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус хэргийн шүүх хуралдаан болж Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож хохирогчид 857.097.156 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Д.М нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд шууд эрүүгийн хариуцлагын хурлын хийлгэсэн. Гэтэл шүүхээс хохирогчид 857.097.156 төгрөгийг төлөөгүй гэж шүүхийн тогтоолын үндэслэл болгож Д.М торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй хууль бус шүүхийн тогтоол байна. Шүүхийн тогтоол гарсан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Мыг гэм буруутайд тооцож хохирлыг 857.097.156 төгрөг төлөхийг шүүхийн тогтоол гарсан даруй шаардах нь хуульд нийцэхгүй байна. Д.М нь хохирлыг төлөх талаар байр сууриа илэрхийлээд эрүүгийн хариуцлагын хурлыг цааш үргэлжлүүлэхээр хүсэлт гаргаж шүүхээс тус хурлыг хийж шүүхийн тогтоол гарсан байтал хохирлыг төлөөгүй гэж үзэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн сахарын хүнд хэлбэрийн өвчтэй энэ өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байсан энэ талаарх баримт хэрэгт авагдсан, даралт ихсэх өвчинтэй, шүүх хурлын маргааш өвдөгний үений хагалгаанд Д.М нь орох гэж байсан бөгөөд энэ талаар шүүхэд мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Гэтэл Д.М нь тэтгэврийн насны буюу одоогоор 59 настай хүнийг нийгэмшүүлэх гэж хорьж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б, Д.М нарын өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг. Д.М Д.Б нарын мөнгө угаасан гэмт хэргийн талаар. Шүүгдэгч Д.Б, Д.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг улсын яллагчаас зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн ба шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, шүүгдэгч Д.Бын хувьд “Э М” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг шүүгдэгч Д.М хууль бусаар авсан гэдгийг мэдсэн атлаа тоног төхөөрөмжүүдийг зээлийн барьцаанд тавьж Худалдаа хөгжлийн банкнаас 4.930.000.000 төгрөгийн зээл авч ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тодруулбал Д.Б 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “...”М” эмнэлэгт 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагын үед “Төгс сансар” харуул хамгаалалтын компанийн гэх 20 гаруй залуучууд дайран орж эмнэлгийн харуул болон ажилчдыг гаднах хашаанаас хүч хэрэглэн гаргасан” гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж байсан төдийгүй шүүгдэгч Д.Мын үүсгэн байгуулсан “Э” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа зэргээс үзэхэд барьцаанд тавьсан тоног төхөөрөмжийг хууль бус аргаар авсан гэдгийг шүүгдэгч Д.Б мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үед шүүгдэгч Д.М Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст БНСУ-н иргэн К Б гэгч этгээдэд залилуулсан гэж гомдол гаргаад тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, мөн шүүгдэгч Д.Быг мөнгө угаах гэмт хэрэгт буруутайд тооцсон бол шийтгэх тогтоолдоо 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкинд тавьсан “Э М” ХХК-ийн хичнээн ямар тоног төхөөрөмж тавьсан болохыг тодорхойлох байсан ба үндсэн зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө байсан мөн зээлийн барьцаалбарт тавьсан тоног төхөөрөмжийг барьцаалбараас хассан иргэний хэргийн шүүхийн шийдвэр байсан зэрэг нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч Д.Мын хувьд: Шүүгдэгч Д.М “Э М” ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг завшиж гэмт хэрэг үйлдэж олсон тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 4.930.000.000 төгрөгийн зээл авч ашиглахад зохион байгуулагчаар хамтран оролцсон үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэв гэж дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон байгаа нь хэт ерөнхий, бодит нотлох баримт дээр үндэслээгүй, эмнэлгийн дарга гэрч Б.Цогтбаярын мэдүүлэгийг үндэслэж бүлэглэсэн үйлдлээр мөнгө угаасан болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий биш нотлох баримтаар тогтоогдоогүй өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М “Э” ХХК-д шийдвэр гаргах эрхгүй этгээд хэрхэн Худалдаа хөгжлийн банкинд завшсан гэх эмнэлгийн тоног төхөөрөмжийг барьцаалж зээл авахад зохион байгуулж оролцож байгааг тогтоосон нотлох баримт үгүй байхад таамгаар гэм буруутайд тооцсон байх тул Д.М, Д.Б нарын мөнгө угаах гэм хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийдвэрлсэнийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тогтоолд өөрчлөлт оруулах.
Хоёр: шүүгдэгч Д.Мын хөрөнгө завшсан гэх үйлдлийн талаар. Шүүгдэгч Д.Мыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй гэж үзсэн боловч өмгөөлөгчийн зүгээс Д.Мын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар завшсан гэж үзэхээргүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх ч боломжтой эсэргээрээ БНСУ-н иргэн К Б гэгч этгээд анхнаасаа Д.Мыг хууран мэхэлсэн байж болох нотлох баримт байгаа талаар судлуулж мэтгэлцсэн болно. Тухайлбал: 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Д.М өөрийн нэр дээрхи “Э М” ХХК-ийг БНСУ-н иргэн К Бд итгэж залилуулж компанийхаа эрхийг шилжүүлсэн, дээрхи үйлдлийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэ гэсэн Улсын Ерөнхий Прокурорын хариу, Д.Мын компанийг К Б өөрийнхөө нэр дээр шилжүүлэхдээ ашигласан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан ба тухайлбал 1 дүгээр хавтас хэргийн 221-231 дүгээр хуудасанд байгаа К Бын “... Д.Мад компаниа түр хугацаанд миний нэр дээр шилжүүлээч гэх утга бүхий мэйлээр бичсэн бичвэр, түүнийг бэхжүүлсэн мөрдөгчийн тогтоол болон шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдоно. Мөн Д.М хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны үед ч завшсан гэх тоног төхөөрөмжүүдийг буцааж өгөхөө анхнаасаа хэлж байсан, дээрхи тоног төхөөрөмжүүд шинэ биш хуучин, хохирлын хэмжээг 399 ширхэг 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн гэж яллах дүгнэлтэд хүлээн зөвшөөрөх боломжгүй бодитой бусаар тооцож ирсэн зэрэг нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй байна. Д.Мыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож 857.097.156 төгрөгийн хохирол төлөхийг зааж, 3 жилийн хорих ялаар шийтгэж шийдсэн шүүхийн шийтгэх тогтоолыг, өмгөөлөгчийн: Д.Мын хөрөнгө завших гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байсан ч гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгч Д.Мын зүгээс ч мөн адил хүлээн зөвшөөрч байгаа болно. Д.М нь биеийн эрүүл мэнд муу тогтмол эмчийн хяналтанд байдаг ба баруун талын өвдөгний үений олон бүтцийн гэмтэл, Чихрийн шижин Хэв шинж 2-р зэргийн өвчлөлтэй, Чихрийн шижингийн шалтгаант Нефропати, Ретинопати, Невропати, зүрхны дутагдал, цусны эргэлтийн алдагдал, Ходоодны шархлаа, Цочмог, цус алдалттай хавсарсан өвчин, Артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К/-ийн өмгөөлөгч Ч.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй. Хохирол төлөхөөр анхан шатны шүүхээс завсарлага аваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирол нөхөн төлөөгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б “Д.М эмнэлгээ өөр хүнд алдах нь тодорхой болчихоод “Э” ХХК-ийг байгуулсан. Намайг гүйцэтгэх захирлаар томилно гэж хэлсэн.” гэж мэдүүлсэн байдаг. Энэ үйл баримт үнэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тоног төхөөрөмжийг банкны барьцаанд тавьж захиран зарцуулсан байсан. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулан авсан. Шүүдэгч Д.Б, Д.М нарт хохирогч К Б/ эд хөрөнгө, бараа материал шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би “Э М” ХХК-ийн захирал байна. “Э М” ХХК нь маш их хохирсон. 3.000.000 долларын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирсэн. Зөвхөн Солонгос улсын мэс заслын эмч нар мэс засал хийхэд 1 жилд 3.500.000.000 төгрөгийн орлоготой байдаг. 6 жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй хохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Ял шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. “Э М” ХХК-ийн нэг ч баримт бичгийг буцааж өгөөгүй. Д.Б, Д.М нар хөрөнгө оруулалт хийгээгүй. “Э М” ХХК-ийн эмнэлгийн барилга, үйл ажиллагааны чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Д.М энэ гэмт хэргийг эхлүүлж Д.Б түүний үйлдлийг дэмжиж ашиг орлого олсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.М 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Э М” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч К Б/-той байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Пак Жун Ху, К Б/ нартай байгуулсан 2 талт гэрээгээр хамтын ажиллагаа эхэлсэн байдаг. 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Э М” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.М компани болон хувьцааг шилжүүлсэн нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Нэгэнт хүчин төгөлдөр болсон гэрээг шүүхээс дүгнэх үндэслэлгүй гэж үзэж байна. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүгдэгч Д.М гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш компанийн хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй болох нь тогтоогддог. 2014 оноос эхлэн “Э М” ХХК эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх үед шүүгдэгч Д.М гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Д.Б эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Уг эмнэлэг нь Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдэгт талууд маргахгүй байгаа. Шүүгдэгч Д.Быг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 4.930.000.000 төгрөгийн зээл авахдаа тухайн эд хөрөнгийг ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн гүйцэтгэгчээр журамлаж шийдвэрлэсэн. Мөнгө угаах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдэж олсон эд хөрөнгийг ашигласан, эзэмшсэн, нуун далдалдсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Мыг гэмт хэргийн зохион байгуулагчаар журамлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Д.М нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б/-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 857,097,156 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Д.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “Э М” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 857,097,156 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан, “Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг зохион байгуулсан,
Д.Б нь шүүгдэгч Д.Мын ““Э М” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 857,097,156 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.Мтай санаатай нэгдэж бүлэглэн “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан, “Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б “... Солонгос Улсын иргэн К Б нь 2009 оноос хойш Монгол Улсад ирж сайн дурын хүмүүнлэгийн шугамаар ирж эмчилгээ, оношилгоо хийж явдаг байхдаа Мтай танилцсан байдаг. К Б Монгол Улсад эмнэлэг байгуулья, хамтарч ажиллах уу гэсэн санал тавихад нь М надад эмнэлэг байгуулах хөрөнгө мөнгө байхгүй, тусалья, дэмжье гээд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мын нэр дээр “Э М” ХХК-ийг үүсгэн байгуулж эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл худалдаалах чиглэлээр 2014 оны 3 дугаар сард гэмтэл согогийн мэс засал, мэс заслын дараах сэргээн засалт, уламжлалтын эмчилгээний чиглэлээр 2014 оны 4 дүгээр сард тус тус зөвшөөрөл аваад 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр К Б, М хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, К Б нь 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, М эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хариуцаж байхаар болж 2013 оны 10 дугаар сараас эхлэн эмнэлэг байгуулах ажил хөөцөлдөж байсны хөлсөнд cap бүрийн сүүлийн өдөр өгч байсан 2,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 10 дугаар сараас эхлэн цалин 5,000,000 төгрөг өгч байхаар тохирсон байдаг. Мөн цалин дээр нь нэмж 2.000.000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд өгч байхаар тохирсон байдаг. Мөн К Бын өөрийн “Hyundae general hospital” ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсад нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа компани эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдаалах экспортлох эрхгүй байдаг болохоор К Б өөрийн төрсөн дүүгийн нөхөр болох Пак Жун Хугийн компани болох Hyundae MSO Co.Ltd компанитай гуравласан гэрээг байгуулж К Б гуравдагч этгээдээр оролцсон өөрийн эмнэлгийнхээ лого, нэрийг ашиглуулан үйл ажиллагааны удирдлагън дэмжлэг үзүүлэх, боловсон хүчин бэлтгэхээр заасан байдаг. Тэгээд 10 дугаар хороололд байрлалтай хуучин зочид буудлын зориулалттай байсан барилгьг 300,000,000 төгрөг орчим зардал гарган эмнэлгийн зориулалттай болгон бүрэн өөрчилж засвар хийгээд 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс “М” эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр cap хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Hyundae MSO Co.Ltd. Hyundae general hospital компаниудаас “Э М” ХХК-ийн нэр дээр нийт 157 нэр төрлийн 399 ширхэг 2,597,201.76 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байдаг. ...Ингэж худлаа хэрэг үүсгүүлэн гомдол гаргаж шалгуулж байх хугацаандаа М “Э” нэртэй ХХК-ийг байгуулан “Э М” ХХК-ийн нэр дээр байсан эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлаад өөрийн байгуулсан ‘Э” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлээд “Э М” ХХК-ийн эд хөрөнгө үйл ажиллагаан дээр эзэн суучихаад өгөхгүй байгаа юм. ...” /5хх 247-248/,
гэрч С.Бийн “... Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн мөн улсынхаа Х женерал эмнэлгийн эзэмшигч мэс заслын эмч К Б гэдэг хүнтэй 2015 онд танилцсан. Уг хүн нь Монгол Улс дахь М эмнэлэг буюу “Э М” ХХК-ийн хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцааг эзэмшигч юм. Өөрөө Бүгд Найрамдах Солонгос Улсад байдаг болохоор Монголд ирж очин явдаг. ...Ингээд 2017 оны 5 дугаар сард Мыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч 2017 оны 6 дугаар сард “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Өөрөөр хэлбэл, тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч К Бын шийдвэрээр намайг томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох өөрчлөлт хийгдсэн. Гэтэл М нь уг компанийн байр буюу “М” эмнэлгийн байранд намайг оруулахгүй холбогдох бүх бичиг баримт, санхүүгийн баримтуудыг өгөхгүй өдийг хүрсэн. М нь өөрт ямар ч хамаагүй өөр компанийн хөрөнгийг эзэмшээд тэр байтугай өөрийнхөө нэр дээр “Э” ХХК-ийг байгуулан “М” эмнэлгийн бүх машин, техникүүдийг ашиглан, компанийн байрны хаяг зэргийг өөрчилсөн байсан. “М” эмнэлгийн бүх хөрөнгөн дээр “Э Б Ж” эмнэлэг гэсэн хаяг тавьчихсан. Уг хаягийнхаа дагуу зар сурталчилгаа явуулж хүмүүст үйлчилж байна. “М” эмнэлэг өөрчлөгдсөн гэж хүмүүст ойлгуулаад бусдын өмч хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулаад байна. К Б Солонгост их ажилтай болохоор ирж чадахгүй байж байгаад 2017 оны 5 дугаар сараас Мыг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байтал өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагааг удирдаад ашиг орлогыг нь өөрөө завшаад жинхэнэ өмчлөгч эзэмшигчид нь хөрөнгийг өгөхгүй байна. Одоо бол М гэдэг хүнээс “Э М' ХХК-ийн бүх хөрөнгүүд, холбогдох бичиг баримтуудыг авах хүсэлтэй К Бын оруулсан 4,958,100 ам.долларын хөрөнгийг ямар ч хамааралгүй М эзэмшээд, захиран зарцуулаад тэр ч байтугай хөрөнгүүдийг нь завшиж өөрийнхөө байгуулсан компани руу шилжүүлэх аргаар гэмт хэргийн замаар олсон маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нууж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 119-121/,
гэрч М.Э-ийн “... 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Hyundae MSO” Co.LTD-aac нийт 3,030,000,000 төгрөгийн үнэ бүхий машин, техник, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материалуудыг нийлүүлсэн байдаг. Too ширхэг нэр төрлийг нарийвчлан хэлэх боломжгүй. Худалдаа хөгжлийн банкнаас шаардсны дагуу барьцааны үнийн дүнд нь тааруулаад эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг барьцаанд тавьсан бөгөөд жагсаалтаар 180 ширхэг 1,128.778.221.48 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл байгаа. Киа карнивал маркийн машин эвдэрчихсэн, Старекс машиныг нь зарсан байгаа. ...” /2хх 133-134/,
гэрч А.З-ын “...2017 оны 12 дугаар сард захирал М “Э” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, хуучин “Э М" ХХК-ийн М эмнэлгээ шинэ компани руу шилжүүлэн нэрийг нь “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлэг болгон өөрчлөөд одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эмнэлэг нь гэмтэл согогийн эмчилгээ, заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх намайг 2015 онд ажилд ороход М захирал К Б эмчийг захирлын хэмжээнд үзэж, хүндэтгэнэ шүү гэж байсан. Намайг анх ажилд ороход Бүгд Найрамдах Солонгос Улсаас тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдээд суурилуулагдсан байсан. Харин саяхны тооцоогоор тэдгээр тоног төхөөрөмжүүдээс ихэнхийг ашиглахаа больсон байна лээ. Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмжүүдийн жагсаалттай тулгаж үзсэн. Миний санаж байгаагаар 15-18 ширхэг тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа. К Б эмч нь М захирал, Б дарга нартай маргаан гаргасан юм шиг байна лээ. Сүүлд Батчимэг гэдэг эмэгтэй эмнэлэг дээр ирээд “Э М” ХХК-ийн шинэ захирап нь байна. Мыг ажлаас нь халсан, одоо та нар миний үгээр яв гээд байсан. ...” /2хх 138-139/,
гэрч Б.О-гийн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс М “Э" ХХК-ийг шинээр үүсгэн байгуулаад “Э М” ХХК-ийн “М” эмнэлгийг уг компани руугаа шилжүүлж, нэрийг нь “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлэг болгон өөрчлөн үйл ажиллагаагаа урьдын хэвээр явуулж байгаа. Би К Б гэдэг хүнийг мэднэ, уг хүн нь Солонгос Улсын Хьюндай женерал хоспитал эмнэлгийн захирал бөгөөд 2015, 2016 онуудад манай эмнэлгээр их ирж эмч нарт сургалт явуулдаг байсан. Ямар ч байсан К Б эмч манай эмнэлэгт тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн гэдэг. Манай эмнэлэг шинээр нээгдэх үед бүх тоног төхөөрөмжийг К Б нийлүүлсэн байх. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын газар зэргээс тоног төхөөрөмжтэй холбоотой зөвшөөрлүүд авахаар албан бичиг явуулахад манай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн гарал үүсэл нь Бүгд Найрамдах Солонгос Улс гэсэн байдаг. ...” /2хх 140-141/,
гэрч Б.Ц-ын “...2018 оны 9 дүгээр сараас "Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Үндсэндээ миний ажиллаж байгаа эмнэлгийн нэр өөрчлөгдөөд “М" эмнэлэг гэдэг нэр нь “Э Б Ж” гэмтэл согогийн эмнэлэг болсон. Манай эмнэлэг 2017 оны сүүлчээс эхлэн ихэнх тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Харин М нь компани, эмнэлгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаад явдаг. Эмнэлэгт бол зөвлөх эмч гэсэн албан тушаал дээр ажилладаг. ...” /2хх 142-144/,
гэрч Пийн “... 2013 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2014 оны 10 дугаар сард гурван талт гэрээ байгуулахдаа К Б, М хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2013 оноос цалин мөнгө өгч байснаа гэрээнд тусгасан байдаг. 2013 оны 01 дүгээр сард эмнэлэг байгуулах талаар шийдвэр гаргаагүй байсан учир тийм гэрээ байх учир байхгүй. Харин гурван талт гэрээнд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар А тал буюу Hyundae MSO Co.Ltd лизингээр “Э М” ХХК-д олгохоор заасан байдаг ба тухайн үед тоног төхөөрөмжийн төлбөрийг шууд төлж аваагүй учраас тоног төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд заавал гэрээ байгуулсан байх шаардлага гараад гэрээг байгуулсан юм. Тоног төхөөрөмжийн төлбөрийг эмнэлгийн орлогоос cap бүр 50.000.000 төгрөгийг төлж байхаар заасан байдаг юм. Одоогийн байдлаар яг тоног төхөөрөмжийн төлбөрт хэдэн төгрөг төлснийг хэлж мэдэхгүй байна. “Э М” ХХК-аас Hyundae MSO Co.Ltd pyy шилжүүлж байсан баримтыг харах юм бол яг хэдэн төгрөгийг төлснийг хэлж өгч чадна. “Э М” ХХК-ийн нягтлан бодогчоор Мын охин Энхээ гэгч ажиллаж байсан ба тэр компанийн үйл ажиллагааны тайланг болон өдөр тутмын тайланг байнга мэйлээр К Б руу явуулдаг байсан юм. ...Санхүүгийн баримтаа олж аваад харах юм бол энэ хэрэг хурдан шийдэгдэнэ шүү дээ, тэндээс илүү их мэдээлэл авах болно. ...” /6хх 6-7/,
гэрч К Б (..)-ын “...2013 онд Мад Монгол Улсад ч гэсэн манайх шиг эмнэлэг байгуулбал яасан юм бэ хоёулаа 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулья гэсэн санал тавихад М надад хөрөнгө оруулах мөнгө байхгүй, харин цалин авч ажиллая гэхээр нь би Мад Монголд хуулийн этгээд байгуулах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, түрээсийн барилга олох, эмнэлгийн зөвшөөрөл авах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортоор Монгол Улсад оруулж ирэх зөвшөөрлийг авах ажлыг даалгаад 2013 оны 10 дугаар сараас эхлэн сарын 2,000 ам.доллараар цалинжуулан ажиллуулах болсон. Шинээр үүсгэн байгуулах компанийн нэрийг М болон Boo Seop гэх нэрийн товчлол нийлэмжээр “Э М' гэж нэрлэхээр болоод компанийн дүрмийн сангийн 1,000,000 төгрөгийг Мад өгсөн. М нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан компани Улсын бүртгэлийн гэрчилгээ, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийг эх хувиар нь БНСУ-д над дээр авч ирж үзүүлсэн юм. Тэгээд би 2014 оны эхээр cap, өдрийг нь мэдэхгүй байна Монгол Улсад ирээд М бид хоёр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах түрээслэх барилга хайж байгаад одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн барилгыг үзээд цахилгаан шат нь том эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тохирох юм байна гэж М бид хоёр санал нэгдээд 2014 оны 7 дугаар сард уг барилгыг сарын 42.435.000 төгрөгөөр түрээслэхээр манай ажилтан байсан Насанжаргал болон М нар барилгын хүмүүстэй уулзан гэрээ байгуулсан ба гэрээнд М компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Уг барилга нь зочид буудлын зориулалтаар ашиглах барилга байсан болохоор БНСУ-ын зураг төслийн болон интерьер хийдэг компаниар эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалттай болгон зураг төслийг нь хийлгээд 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл барилгын ажлыг хийлгэн 1 дүгээр сардаа эмнэлгээ нээсэн. Эмнэлгээ нээхээс өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мтай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээнд Мыг “Э М” ХХК-ийн захирлаар томилсон, мөн cap болгон 2,000 ам.доллараар цалинжуулж байсныг 5,000,000 төгрөг болгон өөрчилсөн, бас үйл ажиллагааны зардалд цалингийн нэмэгдэл 2,000,000 төгрөг өгч байхаар, хэрэв үйл ажиллагаа сайн байх юм бол нэмж урамшуулал өгнө гэж тохиролцсон. Мын үүрэг нь юу байсан гэхээр компанийг удирдах, ажилчдыг удирдах, компанийн хөрөнгийн менежмент хийх, эмнэлгийн төхөөрөмж үйл ажиллагааг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Гэрээний нэгдүгээр зүйлд заасанчлан үйл ажиллагааны төлөө дотор заслын мөнгө, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 3,000,000,000 төгрөгийн зардал гарахаар тооцож, 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар хоёр тал зөвшөөрч гэрээнд оруулсан юм. Миний эзэмшдэг “Хьюндай Эм Эс Өү” компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж гадаад Улс руу экспортлох зөвшөөрөлтэй учраас 2,148,569 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу экспортолж явуулсан. 2,148.569 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу явуулсан нь Солонгосын гадаад худалдаа статистикийн газраас гаргасан тоо баримтаар нотлогдоно. Энэ дээр Шин Хан банкнаас авсан 300,000 доллар нэмэгдээд 3 тэрбум гаран төгрөг болж байгаа юм. “Э М” ХХК болон Солонгос Улсын Хьюндай Эм Эс Өү компани хоёулаа миний компани. “Э М” ХХК-ийн захирлаар М ажиллаж байсан төдий юмаа. Тухайн үед Солонгосоос эмнэлгийн тоног төхөөрөмж экспортлох зөвшөөрөлтэй компанитай Э М гэрээ хийсэн байх шаардлагатай байсан тул Хьюндай Эм Эс Өү компани Монголын Э М хоёрын хооронд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлээд эргүүлэн cap болгон 50,000,000 төгрөг төлж байхаар хэлбэрийн төдий гэрээ хийсэн юм. Гэрээ нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг гаалиар оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт хийхэд зайлшгүй шаардлагатай байсан юм. Бусдаар би М гэх хувь хүнд эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийг лизингээр, түрээсээр өгөөгүй, бүх тоног төхөөрөмж “Э М” ХХК-ийн нэр дээр шилжин орж ирсэн байдаг. “Э М” ХХК-иас над руу шипжүүлж байсан мөнгөнүүд нь эмнэлгийн ашгаас тоног төхөөрөмжийн төлбөрт шилжүүлэгдэж байсан төлбөр бөгөөд М хувиасаа надад төлж байсан төлбөр биш юм. ....” /6хх 9-15/,
“Э М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 8/,
“Э М” ХХК-д “Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох, худалдах” тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ /1хх 16/,
“И" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 17/,
“И” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/014 дугаартай Монгол Улсын хуулийн этгээд “Э М” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авсугай” гэсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1хх 28/,
“И” ХХК-ийн захирал К Б (........) нь “Э М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Маас компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “И” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээнүүд /1хх 22-23/,
“И" ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч захирал К Б /Kim Во Sеор/-ын баталсан дүрэм /1хх 12-14/,
Д.Мыг “Э М” ХХК-ийн захирлаар томилсон хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн төлөөлөгч К Б (Kim Boo Sеор)-ын 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаартай шийдвэр /1хх 27/,
“Э М” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал К Б (Kim Boo Seop)-ын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/010 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан шинэчилсэн дүрэм /1хх 9-11/,
“И” ХХК-ийн захирал К Б (....)-ын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/009 дугаартай “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мыг өөрчилж, С.Батчимэгийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр /3хх 30/,
2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Батчимэгийг томилсныг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх 36/,
“Э М" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батчимэгийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1807-01 дугаартай “иргэн Д.Маас хөрөнгө гаргуулан авах тухай” шаардлага /1хх 66/,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар “нэхэмжлэгч Д.Мын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Э М” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мыг чөлөөлж, С.Батчимэгийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулан дахин шинээр авсан 00144917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах’ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдвэр /1хх 74-80/,
Эрүүгийн 201726021339 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5793 дугаартай “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гэрээ байгуулсан гэсэн хэсгийн худалдагч тал гэсний дор 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний “гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн шилжүүлэгч гэсний дор зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Мын гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэсэн дүгнэлт /13хх 41-43/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай “...Э М ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 05-наас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материалаар нийт 4,837,614,198.86 төгрөгийг хувь хүн болон нэр бүхий компаниуд, банкнуудаас зээл авснаар тус компанийн санхүүгийн тайлан, журналд тусгасан байна. Үүнээс 1,832,717,995.60 төгрөг нь мөнгөн хөрөнгөөр, 3,004,896,203.26 төгрөг нь үндсэн хөрөнгө, бараа материалын зээл авснаар санхүүгийн тайлан журналд бүртгэгдсэн байна. ...Э М ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар санхүүгийн тайланд 857.701.251.08 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй байна” гэсэн дүгнэлт /12хх 67-96/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/2374 дугаартай “...иргэн Э.Намсрай, Н.Оюунцэцэг, Н.Баттулга, Н.Бат-Эрдэнэ нарын өмчлөлөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Мын өмчлөлд, иргэн Д.Мын өмчлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “Э” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна” гэсэн албан бичиг /2хх 163/,
“Э” ХХК-ийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д.М үүсгэн байгуулсан талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 166/,
“Э” ХХК-ийн “Э Б Ж” эмнэлэгт эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ /2хх 194/,
“Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/02 дугаартай “...компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэн Д.Быг хувьцаа эзэмшигч болгон компани нь цаашид хоёр хувьцаа эзэмшигчтэй байхаар шийдвэрлэсэн” шийдвэр /2хх 197-198/,
Улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэгчээр Д.Б нэмэгдсэнийг бүртгэсэн бүртгэл /2хх 195/,
“Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18/04 дугаартай “компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, Д.М хасагдаж, шинээр М.Гэрэлсайхан хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулж, Мын Гэрэлсайхан, Дашнямын Б нар компанийн хувьцааг тус бүр 50 хувь эзэмшихээр шийдвэрлэсэн” тогтоол /2хх 173/,
“Э” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18/05 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын “гүйцэтгэх захирлаар Д.Быг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн” тогтоол, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр маягтын дагуу “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Д.Быг томилсон өөрчлөлт оруулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /2хх 167-168/,
Худалдаа хөгжлийн банк болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ", “Хөдпөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, түүний хавсралт (5хх 85-87, 89-93/,
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э Б Ж” эмнэлгийн 6 давхар барилгад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 42-67/,
“Э М” ХХК-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл /9хх 192-10хх 43/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Д.Мыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг, “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Быг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч И.Э, Д.Б нараас “... Д.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.О, Д.Б нараас “... шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Хууль тогтоогч “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн тодорхойлж, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол, онц хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэж тус тус хуульчлан заажээ.
"Завших” гэмт хэргийн объект нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний өмчлөх эрх байдаг бол субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өмч хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд заасны дагуу бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн хүн байна.
Завших гэдэгт гэмт этгээд түүнд тодорхой нөхцөлтэйгөөр итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулж тухайн эд хөрөнгөнд өөрийн хууль бус өмчлөлийг тогтоосон, эсхүл тухайн эд хөрөнгийг хууль бусаар үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх зэрэг хэлбэрээр өмчлөгчид хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжид хамааруулж үзнэ.
Гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрийн үзэмжээр захиран зарцуулж, гэмт санаагаа хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн шинж хангагдана.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн атлаа уг компанийн байр, бичиг баримт, санхүүгийн баримтууд, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд өөрийн хууль бус өмчлөлийг тогтоон хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр дээрх эд хөрөнгийг захиран зарцуулж, 857,097,156 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсний дараа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Э” ХХК-г үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/527 дугаар тушаалаар “Э М” ХХК-ийн М эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/482 дугаар тушаалаар “Э Б Ж” ХХК-д үйл ажиллагааны ижил чиглэлтэй тусгай зөвшөөрөл авсан, мөн өөрийн үүсгэн байгуулсан “Э Б Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд ойр ойр өөрчлөлт оруулсан, М эмнэлгийн хаягийг өөрчилж, өөрийн шинээр байгуулсан эмнэлгийн хаягийг байршуулсан зэрэг идэвхитэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мын дээрх үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх бөгөөд түүний үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин прокуророос шүүгдэгч Д.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийг эрхийг нуун далдалсан, уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангахгүй байна гэж дүгнээд шүүгдэгч Д.М, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ хэргийн улмаас олон улсад дотоодын банк, санхүүгийн байгууллагын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг авдаг нь эдийн засагт сөрөг нөлөөтэй юм.
Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийг эрхийг нуун далдалсныг ойлгоно.
Түүнчлэн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэж тухайн мөнгө, эд хөрөнгийн эх үүсвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан, эх үүсвэрийг нь өөрчилсөн байхыг хэлнэ.
Шүүгдэгч Д.М, Д.Б нарын хувьд гэмт хэргийн замаар буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 857,097,156 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн “Э” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан, “Э” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э М” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дүгээр зөвшөөрлөөр 6227694 регистрийн дугаар бүхий “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205054885 бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон тус компанийн шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Мын хувьд хохирлоо төлж барагдуулаагүй байхад түүний эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох нь хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байх тул прокурорын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон хэсгийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч И.Э, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Д.О, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Мын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/798 дугаар шийтгэх тогтоолын:
-тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай зөвшөөрлөөр 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205054885 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байрлах үл хөдпөх эд хөрөнгө, 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай” гэснийг “Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай зөвшөөрлөөр 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205054885 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 6227694 регистрийн дугаартай “Э” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хохирол төлөгдсөн тохиолдолд прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 97 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ