| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0002/З |
| Дугаар | 125/ШШ2025/0029 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 125/ШШ2025/0029
2025 05 23 125/ШШ2025/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт гомдол гаргасан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/1609 дүгээр албан бичгээр хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Манай харуул хамгаалалтын ажилтан ажилтан ******* нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 00 минутад "*******" ХХК-ны барилгын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа амь насаа алдсан байдалтай олдсон юм.
Уг асуудлыг цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тус компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын акт гарч байсан бөгөөд уг актыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т заасны дагуу баталгаажуулахаар хөдөлмөрийн хяналтын байцаагч *******т хандсан юм.
Гэтэл Хөдөлмөрийн хяналтын байцаагч ******* нь компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт аргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын актыг баталгаажуулахаас татгалзаж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаар дүгнэлт гаргасан байна. Манай байгууллагын хараат бус комиссын шийдвэрийг баталгаажуулахаас татгалзаж, тэдний гаргасан шийдвэрийн эсрэг дүгнэлт гаргасан хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Үйлдвэрлэлийн осол "*******" ХХК-ны барилгын талбайд гарсан бөгөөд манай хамгаалалтын компанийн ажилтан тус барилгын талбайд осолд өртөж нас барсан. Эрин сектех сервис ХХК-ыг гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан тул үйлдвэрлэлийн осолд буруутай мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд заасан үүргээ зөрчиж үйл ажиллагаа явуулснаас болж хүн нас бараагүй. Үйлдвэрлэлийн осол гаргасан шалтгаан нь "*******" ХХК-ны хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаатай холбоотой хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болсон нь тогтоогдсон.
Иймээс манай компанид холбогдуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд "*******" ХХК-ны үйлдвэрийн осолд бүртгэж дүгнэлт гаргах ёстой. Талийгаач *******ын талаар эхнэр нь татаж унадаг бие муутай, тархи толгойны өвчтэй хөдөлмөрийн чадвар алдсан хүн байсан гэдгээ хэлсэн. Талийгаачид аюулгүй ажиллагааны журмыг танилцуулж, ажлыг хүлээлгэж өгч ажиллуулж байсан. Үйлдвэрийн талбайд барилгын ажлыг гүйцэтгэгч компани нь аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөнөөс болж манай ажилтан нас барсанд мөн адилхан гомдолтой байна.
Ээлжийн харуулууд ажил хүлээлцэх болгондоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа журам уншиж анхаарал болгоомжтой ажиллахыг ажилд гарч буй харуулдаа сануулж постоо хүлээлцэн гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан учраас манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэл муутай болжээ.
Энэхүү асуудлыг гэмт хэргийг шинжтэй гэж үзээд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны Өдрийн ******* дугаартай тогтоолтой эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Уг шийдвэрээр "*******" ХХК болон манай компанийг давхар яллаж байгаа юм.
Иймд эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх асуудлыг Хөдөлмөрийн хяналтын байцаагч ******* давхар захиргааны журмаар шалгаж дүгнэлт гаргаж байгаа нь давхардсан зохицуулалт бөгөөд давхар хариуцлага болж байна.
Иймээс эрүүгийн хариуцлага ногдуулах асуудалд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байцаагч дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд дээрх 3 үндэслэлээр Хөдөлмөрийн хяналтын байцаагч *******ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.
******* гэх хүнийг би 2024 оны 06 дугаар сард ажилд авсан байдаг. ажилд ороод 1 сар гаруй хугацаа болж байхад уг осол болсон байдаг. Миний хувьд *******ыг би ажилд авахдаа тус болж байна гэж ажилд авсан. Гэтэл ийм асуудал болно гэж би бодоогүй, барилгын компанийн зүгээс нөхөн олговрыг өгч гомдлыг барагдуулсан гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой үйлдвэрлэлийн ослын байцаагчийн дүгнэлтэд гэрээт харуул хамгаалалтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсны улмаас ажилтан осолдсон гэх дүгнэлт гаргаагүй болно.
Үүнийг Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаартай дүгнэлтээс харж болно.
Осолдогч ******* нь "Эрин сектех сервис" ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай тушаалаар туршилтын хугацаагаар харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ" гэж заасны дагуу Осолдогч ******* болон " Эрин сектех сервис " ХХК-ний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд ажил олгогч акт тогтооно гэж заасан. Мөн “Эрин сектех сервис" ХХК нь "*******” ХХК-тай харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэх гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн хооронд байгуулсан байна. "*******" ХХК-тай гэрээ байгуулж тус компаний талбайд уйл ажиллагаа явуулж байгаа боловч ажилтан ******* нь " Эрин сектех сервис" ХХК ажилтан гэж үзнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т "энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах эрх, үүрэгтэй болохыг хуульчилсан байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг нь ажилтан тухайн ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндээр тохирох эсэхийг тодорхойлно"-д заасан тул осолдогч *******ыг ажилд авахдаа энэхүү хууль тогтоомжийг баримтлаагүй байна.
2024 оны 08 дугаар сарын 22-ний өдөр иргэн овогтой манай байгууллага дээр ирж тус компанид харуулаар ажиллаж байсан аав ******* нь 2024 оны 08 сарын 12-ний өдөр ажлын байр нь дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон тухай мэдээлсэн. Үүний дагуу Эрин сектех сервис ХХК-ийн харуулын албаны дарга гэх хүнтэй холбогдож тухайн компанийн ажилтан ******* ажлын байр нь дээрээ осолдсон эсэх талаар мэдээллийг тодруулахад "барилгын 1 давхраас В1 давхар руу унаж нас барсан байдалтай байсан.
Тухайн үед барилгын компанид оройн цагаар харуул эргүүл хийхэд гэрэлтүүлэг муу байна. Мөн В1 давхрын хонгилыг битүүмжлэх эсвэл хаалт хамгаалалт хийх хэрэгтэй тухай удаа дараа шаардлага гаргаж байсан гэх мэдээлэл өгөөд ослын акт, бүрдүүлэх материалын жагсаалт аваад явсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна" гэж заасны дагуу тус компаниас 2024 оны 10 дугаар 15-ны өдрийн 08 дугаартай албан тоотоор ирүүлсэн ослын актыг хуульд заасны дагуу хянаад сөрөг дүгнэлт гаргасан. Улсын байцаагчийн хувьд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн болно.
Мөн үйлдвэрлэлийн осол хурц, хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гаргасан акт болон үйлдвэрлэлийн ослын тохиолдолтой холбогдуулан Ховд аймгийн ХХҮГ-ын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 32/02 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжаар осолдогч ******* нь осол гарсан тухайн үед ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ээлжийн хуваарийн дагуу тухайн ажлын байр нь дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тус комисс ослыг дүгнэхдээ эрүүл мэндийн асуудалтай байсны улмаас нас барсан гэж дүгнэлтээ гаргасан боловч тухайн нөхцөл байдлыг нотлох баримт бичиг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт үйлдвэрлэлийн ослын актад байгаагүй. Үйлдвэрлэлийн осол хурц, хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс тухайн ослыг судлахдаа холбогдох хууль тогтоомжийг судлаагүй, үйлдвэрлэлийн осол гэж юу болох, ямар тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцох эсэх талаарх ойлголтгүй байсан. Дүгнэлт хэрхэн гаргахаа мэдэхгүй байсан учир өөрийн бодлоороо л дүгнэсэн гэсэн тайлбарууд гаргасан. Мөн тухайн осол болсон газарт шөнийн цагаар харуул эргүүл хийхэд орчны гэрэлтүүлэг байгаагүй, барилгын талбайн В1 давхарт байсан хонгил эрсдэлтэй орчинд хаалт хамгаалалт байгаагүй гэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4.2, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.1, 2.2 дах заалтыг тус тус үндэслэн " Эрин сектех сервис" ХХК-ний хамгаалалтын ажилтан ******* нь ажлын байр нь дээрээ албан чиг үүргээ гүйцэтгэж байхдаа 1 давхраас В1 давхар луу унаж нас барсан байх тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт /Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарч байх тул үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын буянт багийн иргэн Үлэмжбуянгийн Тогтохсүрэн миний нөхөр ******* нь " Эрин сектех сервис" ХХК-ний хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 08 дугаар сарын 11-с 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө ажлын байран дээрээ албан чиг үүргээ гүйцэтгэж байхдаа 1 давхраас В1 давхар луу унаж нас барсан.
Миний нөхөр ******* нас барсан хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газраас дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг тогтоож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.
миний бие амь хохирогч Н. ын хууль ёсны эхнэр бөгөөд эрүүгийн хэрэгт хохиргчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. "Эрин сектех сервис" ХХК-нийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэгт миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэлийн хувийг надад гардуулсан.
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нөхөр Н. нас барсантай холбогдуулан дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ховд аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор " Эрин сектех сервис" ХХК-ийн захирал гийн т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Гэм буруугийн асуудлыг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
“Эрин сектех сервис” ХХК-д ажиллаж байсан ажилтан ******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 08 цагт үйлдвэрийн талбайд осолдсон. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллийг өгч улмаар хяналт, шалгалтын ажиллагаа хийгдэж Ховд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тухайн хэрэгт “Гранд лүүк” ХХК болон “Эрин сектех сервис” ХХК-нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Тус эрүүгийн хэрэгт “...******* нь “зүрхний булчингийн эмгэгшилийн улмаас нас барсан” гэх шинжээчийн эмчийн дүгнэлт гарсан. Мөн Монгол улсын ХАБ-ын мэргэшсэн мэргэжилтэн Г.Гантөмөр шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр ХХК-нийн барилгын талбайн гэрэлтүүлэг муу, хамгаалалтын тууз татаагүй, мөн зохих хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчсөн асуудлуудыг дурдсан. Уг дүгнэлтээр осол гэж дүгнэлт гарсан бол Гранд лүүк ХХК-д холбогдуулан гарах ёстой байсан. Эрин сектех сервис ХХК-нийн хувьд ажиллах хүчээр ханган өгч байгаа зуучлагч компани байгаа юм. Тухайн үед барилгын үйлдвэрлэлийн талбай хариуцаж байгаа ажлын байр нь Гранд лүүк ХХК-нийн ажлын байр бөгөөд Гранд лү
к ХХК-нийн барьж байгаа барилга байгууламж дотор ажилтан ******* нас барсан учир дээрх дүгнэлт нь Эрин сектех сервис ХХК-нд биш, Гранд лүүк ХХК-тай холбоотой дүгнэлт гарах ёстой.
Талийгаач *******ын нас барсан шалтгаан нь түүний эрүүл мэндийн байдалтай шууд хамааралтай байсан нь тогтоогдсон. Нэгэнт талийгаачийн нас барсан шалтгаан нь түүний эрүүл мэндийн шалтгаантай шууд хамааралтай болсон учраас Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор “Эрин сектех сервис” ХХК-нийн захирал ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.
Уг тогтоол гарах болсон үндэслэл нь амь хохирогч ******* нас барсан шалтгаан нөхцөл нь тухайн осолтой холбоотой эсэхийг нарийвчлан тогтоож чадаагүй, шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтээр амь хохирогч ******* нь “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт гарсан, энэ нь дээрх осолтой холбоогүй шинжээчийн дүгнэлт гарсан учраас тухайн хүний ам насаа алдсан шалтгаан нь түүний зүрх судасны булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан учраас үүнийг хөдөлмөрийн осолд тооцох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл “Эрин сектех сервис” ХХК нь Харуул хамгаалалтын тухай хууль зөрчсөн болон эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн үйл ажиллагаа тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Нэгэн тухайн хэрэг нь үйлдвэрийг осол биш гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ нь эцсийн шийдвэр гэсэн үг.
Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссоос гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана. Энэ тохиолдолд комиссоос гаргасан акт, дүгнэлтийн баталгаажуулах хэсэгт “хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн тэмдэглэгээ хийж, ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэрээ бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарна” гэж заасныг зөрчсөн.
Гэтэл орон тооны бус комиссын гаргасан “үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй байна” гэх актыг зөвшөөрч байгаа, эсхүл зөвшөөрөхгүй байгаа талаараа ******* байцаагч ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй байдаг. Тэгсэн мөртлөө өөрөө тусдаа дүгнэлт гаргасан байдаг юм. Энэ нь дээрх журмыг зөрчиж байна.
Орон тооны бус комиссын акт нь үндэслэлтэй. Хариуцагч ******* нь тусдаа дүгнэлт гаргахдаа “өвчний улмаас амь хохирогч ******* амь насаа алдсан гэх нотлох баримт байхгүй байна” гэж үзэж тусдаа дүгнэлт гаргах болсон шалтгаанаа бичсэн байдаг. Гэтэл шинжээчийн эмчийн “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт гарсан байхад, байцаагч ******* нь уг дүгнэлтийг үл тоомсорлосон, уг дүгнэлтийг хараагүй, тухайн нөхцөл байдлыг тодруулж тогтоогоогүй байж дур мэдэж дүгнэлт гаргасан байдаг. *******ийн хувьд талийгаачийн ар гэртэй төрөл, садангийн хүмүүс байсан гэдэг. Ийм учраас ийм шийдвэр, дүгнэлт гарсан гэж хардаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтын тухайд:
Хоёр: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухай:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага...”-ыг, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ "ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” тус тус хэлэхээр заасан. Энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар “*******” ХХК нь ажил олгогч, харин ******* нь ажилтан байна.
2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ”, 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-д заасан ажил олгогч, ажилтан” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагатай холбоотой харилцаа, тодруулбал хөдөлмөр эрхлэх явцдаа ажлын байранд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаарх харилцааг уг хуулиар зохицуулах агуулгатай байна.
2.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ” гэж, Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тус тус заасан.
2.4. Хэрэгт авагдсан баримтаар буюу энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-1.4-д дурдсан үйл баримтаар “*******” ХХК-нийн харуул хамгаалалтын ажилтан ******* нь харуул хамгаалалтын албан үүргээ гүйцэтгэж байхдаа ХХК-нийн барилгын 1 давхраас B1 давхар луу унаж нас барсан болох нь тогтоогдсон ба уг үйл явдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан үйлдвэрлэлийн осол мөн байна.
2.5. Нэхэмжлэгчээс “... шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтээр амь хохирогч ******* нь “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт гарсан,... тухайн хүний ам насаа алдсан шалтгаан нь түүний зүрх судасны булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан тул үүнийг хөдөлмөрийн осолд тооцох боломжгүй,... Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор “*******” ХХК-нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон, .... барилгын үйлдвэрлэлийн талбай хариуцаж байгаа ажлын байр нь Гранд лүүк ХХК-нийн ажлын байр ба уг барилгын талбайд ажилтан ******* нас барсан учир ХХК-нд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын акт тогтоох ёстой...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2.6. “*******” ХХК-нийн “Харуул хамгаалалтын албаны ажилтны ажлын байранд мөрдөх журам”-ын 1.3 дахь заалт болон Харуул хамгаалалтын ажлын байрны тодорхойлолтын “Ажил үүргийн хуваарь” хэсгийн 2-т “...Хамгаалалтын байгууллага, обьектод хүн зөвшөөрөлгүй нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх, цонх, хаалгыг шалгах, обьектийг эргэн тойрч байх...” гэж заасан.
2.7. Дээрх ажлын байрны тодорхойлолт болон ажлын байранд мөрдөх журамд зааснаас үзвэл харуул хамгаалалтын ажилтан нь обьектийн аюулгүй байдалд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхдээ хамгаалалтын обьектод нэвтрэн орох эрхтэй байх ба хамгаалалтын обьектод орохыг хориглосон зохицуулалт байхгүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.21-д “ "үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг”-г хэлэхээр заасан, маргаан бүхий энэ тохиолдолд “Гранд лүүк” ХХК барилгын талбай нь “*******” ХХК-нийн ажлын байр, ******* нь ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан тул Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаартай дүгнэлт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
2.9. Мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаас үзвэл ажилтан ямар шалтгааны улмаас нас барсанаас үл хамааран ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн “...амь хохирогч ******* нь “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт гарсан,... тухайн хүний ам насаа алдсан шалтгаан нь түүний зүрх судасны булчингийн эмгэгшлийн улмаас нас барсан тул үүнийг хөдөлмөрийн осолд тооцох боломжгүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.10. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-аар *******ын нас барсан шалтгааныг үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзсэн, хариуцагчаас уг үйлдвэрлэлийн осолын актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тэмдэглэж гарын үсэг зурсан, улмаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/32-02/150-03 дугаартай дүгнэлтээр ******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан тул үйлдвэрлэлийн осолд тооцож дүгнэлт гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж тус тус заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР