2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/02984

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   К ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 54 382 459 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 54 382 459 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5 438 245.9 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХК-ийн урьдчилан төлсөн 429 862.3 төгрөгөөс, 214 931.15 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 214 931.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ка ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ