2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01471

 

 

 

 

 

 

2025 02 17 191/ШШ2025/01471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Хиши******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт А******* А******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин Б******* сартуул овогт Б******* Н******* холбогдох,

Гэм хорын хохиролд 460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А*******, хариуцагч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 3 сарын 24-ны өдөр иргэн А.А******* өмчлөлийн  тоот хаягт байрлах байранд оот хаягт буюу дээд давхарт байрлах Н гэх айлаас халуун усны шугам /тоолуур/ гэмтэж их хэмжээгээр ус алдсан. Улмаар Хүрээ Хаус компанид дуудлага өгч ус алдалтыг зогсоосон.

Ус алдалтаас үүдэн манай байрны цахилгааны монтаж гэмтэх, хана таазны шохой замаск норж хуулран, хана тааз нэлэнхүйдээ шарлаж загалтах зэргээр хохирол учирсан. Энэ талаар дээд айл буюу 73 тоотын өмчлөгч гэх иргэн Н түүний дугаартай утсаар холбогдож гомдол мэдүүлэхэд "манайх хариуцахгүй" гэсэн хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс ус алдалтыг шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагад хандахад (... 73 тоотын хэрэглээг тоолдог халуун усны тоолуураас ус алдаж байсныг хаалтаар нь хааж айлд нь материал захисан...) талаар акт тогтоосон.

Тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчийн зүгээс шавар шохой хууларсан, шохой чийг үнэртсэн орчинд ажлын байрны стандарт зөрчигдөж байх тул нэн даруй засвар тохижилтыг хийж хэвийн ажиллах нөхцлөөр хангахыг удаа дараа шаардаж байсан тул иргэн Баянмөнхтэй хэлцэл хийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн болно.

Сууц өмчлөгчдийн холбооны ******* зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-1 дараах үүрэгтэй, 13.2.1-т Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, сахин биелүүлэх, 13.2.5-д "гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь 13.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн холбооны их байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн өмчлөлийн эд хөрөнгөд Сууцыг эзэмшигч уг хохирлыг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах. Иргэний хуулийн 148 дугаар хохирол Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ, 148.2.1-д дангаар зүйлийн 145 өмчлөх өмчлөгчийн хамтын хийлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн аж байдлын журмыг зөрчихгүй байх, 148.2.2-т сууц, сууцны бус бус зориулалттай зориулалттай хэсгийг засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, заасан шаардлалыг хууль боны бусад *******, ашиг сонирхлыг зорчихгүй байх. Орон сууцны тухай хуулийн 14 зүйлийн 14.3-д Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, дүгээр зүй тарсан тухай бүр оршин суугч нь ******* бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй гэмтэл гарсан мэдэгдэк засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Дэ******* хуулийн зохицуулалтуудаас үзэхэд сууц өмчлөгч нь өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын ах байдлын хэв журмыг зөрчихгүй, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад *******, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, шаардлагатай туслалцааг үзүүлэх, бусдын сууцанд хохирол учруулбал, өөрийн хөрөнгөөр хохирлыг арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсний дагуу иргэн Н өмчлөлийн 79- байрны 73 тоот орон сууцны халуун усны шугам /тоолуур/ гэмтэж ус алдсаны улмаас иргэн А.А******* өмчлөлийн тус байрны V-05 тоотын орон сууцанд учруулсан хохирлыг төлүүлэхээр ус алдалтаас үүдэн гарах хохирол болох 300000 төгрөг, түүнчлэн 2023 оны 5 сарын 30-ны өдрийн ус алдсны улмаас үүдэн гарах хохирол болох 160,000 төгрөг, нийт 460,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2024 оны 3 дугаар сарын 24-нд   тоотоос халуун ус алдагдаж доод давхарт байрлах 79 дүгээр байрны 1-05 тоотын хана, тааз шарлаж загалтан гэмтсэн гэжээ. Гэтэл энэ Ү-5 гэсэн байрны дээд давхарт 72, 73, 74, 78, 79 гэсэн 6-7 тоот байрууд байдаг Бөгөөд 73 тоот байрны дотроос тухайн өдөр ус алдаагүй тул энэ байрнаас ус алдсан гэсэн нь үндэслэлгүй болохыг доорх тайлбараар нотолж байна. Нэхэмжлэлд хавсаргасан Хүрээ хаус орон сууцны контороос 2024.03.25-нд гаргасан Акт-д халуун усны тоолуураас ус алдсан. Тоолуур нь айл дотроо биш гадна нь зайтай каналд байрладаг гэсэн нь үүнийг баталж байна. Канал нь айлаас зайтай лифтний хажууд, Давхартаа байдаг ба Хүрээ хауз ХХК контор нь цоож зүүж түлхүүрийг нь хадгалж, тоолуурын заалт авах болон сангийн үйлчилгээ хийдэг болно. Энэ актны дүгнэлтээс маш тодорхой 2024 оны 03 дугаар сарын 24-ний 73 тоот байран дотроос ус алдаагүйг тэмдэглэсэн болно. Харин тус байрны давхарт гадна байрлах усны тоолуурын хэсгээс ус алдсаныг нотолж байна. Хэдийгээр уг тоолуурын эзэмшигч нь 173 тоот боловч цоожтой хаалганы цаана ус алдаж байгааг таашгүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, авч үзэх ямар ч боломжгүйг харуулж байна.

Ер нь энэ 79-р байрны айлуудын халуун, хүйтэн усны тоолуур, амлуулаас зайтай тухайн давхартаа тусгай каналын шитэнд байрладаг ба түүний түлхүүр нь Хүрээ хауз конторт байдаг тул тоолуураас ус алдах асуудлыг Орон сууцны Хүрээ хауз контор хариуцдаг нь хэнд ч ойлгомжтой байна. Нэхэмжлэлд хавсаргасан дуудлагын шүүлтийн баримтад ч тус СИ дэлгүүрээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд өгсөн нийт 16 дуудлага бүртгэгдсэнээс 74 тоот, 4 удаа, 72 тоот 3 удаа, өөрийнх нь сангийн тохиргооны алдагдлаас 3 удаа, дээд айл хэвийн болон дээд айл ус алдсан Нэхэмжлэгч: тодорхойгүй дуудлага 2 удаа, 78 тоот ван цоорсон болон 79 тоотод муфт сольсон гэх 2 дуудлага байгаа 73 тооттой холбоотой 2 дуудлага байгаагийн 1 нь халаалт хаасан, нөгөө нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот гадна байсан тоолуураас ус алдсан дуудлага байна. Ийм олон айлууд буюу 5-6 айлын тоотуудтай холбоотой дуудлагууд байхад зөвхөн гадаах тоолуураас ус алдсанаас л байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан гэмтлийн болон завсар гарсан зарлагыг харуулсан баримтууд болохыг шүүх анхаарч үзэхийг хүсье гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Дундын хэсэгт өөрийн байрнаас гадна байгаа талбай дэ******* гэмтлийг үчилгээний төлбөр авдаг сууц өмчлөгчдийн холбоо эсвэл контор хариуцах эсэхийг мэдэхгүй байна. Эзэмшигч хариуцах ёстой бол нэхэмжлэлийн дүнгийн 2024 оны 3 сард холбогдох хэсгийг хариуцах ёстой байх. Төлбөрийн баримт нь шаардлага хангагдахгүй байгаа нь үнийн дүнд итгэж болох эсэхэд эргэлзээтэй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Зарлагын баримтууд, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дүгээр хороолол /13380/ денверийн гудамж 79 дүгээр байрны 1 давхарт V-5 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүрээ хаус ХХК-ийн дуудлагын баримт, Хүрээ хаус ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон №32 тоот акт, 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Ажил шалгаж хүлээлцсэн акт, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ажил шалгаж хүлээлцсэн акт, фото зургууд,

Хариуцагчаас Консул Тауэр СӨХ-ын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Т/06 дугаартай албан бичгийг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Б.Н******* холбогдуулан гэм хорын хохиролд 460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Б.Н өмчлөлийн тоот орон сууцны халуун усны шугам /тоолуур/ гэмтэж ус алдсаны улмаас иргэн А.А******* өмчлөлийн тус байрны V-05 тоотын орон сууцанд учруулсан хохирлыг төлүүлэхээр ус алдалтаас үүдэн гарах хохирол болох 2024 оны 3 дугаар сарын 24-нд ус алдсны улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ус алдсны улмаас учирсан хохирол болох 160,000 төгрөг, нийт 460,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Тоолуур нь айл дотроо биш гадна нь зайтай каналд байрладаг, канал нь айлаас зайтай лифтний хажууд, давхартаа байдаг ба Хүрээ хауз ХХК контор нь цоож зүүж түлхүүрийг нь хадгалж, тоолуурын заалт авах болон сангийн үйлчилгээ хийдэг болно. Тус байрны давхарт гадна байрлах усны тоолуурын хэсгээс ус алдсаныг актаар нотлогдож байгаа бөгөөд уг тоолуурын эзэмшигч нь 73 тоот боловч цоожтой хаалганы цаана ус алдаж байгааг мэдэхгүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй түүнчлэн нэхэмжлэгч нь засвар хийсэн баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Хэрэгт авагдсан Хүрээ хаус ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт №32-т ...  тоот эзэмшигч Н цэвэр усны канал дотор 73 тоотын хэрэглээг тоолдог халуун усны тоолуураас ус алдсан ба айлд нь тоолуур захиж халуун усны тоолуур солив, ... V-5 тоотын хойд өрөөний таазны шохой норж хуурсан хананы шохой норсон байдалтай байна гэжээ. /х.х-ийн 10 дахь талд/

3.1. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дүгээр хороолол /13380/ денверийн гудамж 79 дүгээр байрны 1 давхарт V-5 тоот орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч А.А******* болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8 дахь талд/

3.2. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дүгээр хороолол /13380/ денверийн гудамж 79 дүгээр байрны 73 тоот орон сууцны өмчлөгч нь Б.Нарантуяа мөн эсэхтэй хариуцагч тал маргаагүй.

4. Сууц өмчлөгчдийн холбооны ******* зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дэ******* болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж, мөн Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай, түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн *******ийг зөрчихөөргүй, эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдуулахгүйгээр өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулж болох түүний бүрдэл хэсэг хамаарна гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаас үзэхэд цэвэр усны канал дотор байрлах 73 тоотын хэрэглээг тоолдог халуун усны тоолуур нь хэдийгээр тус тоотын гадна талд байрлах боловч орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй сууц өмчлөгчийн дангаар өмчлөх өмчлөлийн зүйлийн бүрдэл хэсэгт хамаарах юм.

5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн *******ийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ******* нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах *******тэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын *******, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

Хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бусдын эд хөрөнгийн ******* хамаарах бөгөөд тухайн эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүйгээр хохирол учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

5.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дүгээр хороолол /13380/ денверийн гудамж 79 дүгээр байрны 73 тоот орон сууцны цэвэр усны канал дотор тус тоотын хэрэглээг тоолдог халуун усны тоолуураас 2024 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ус алдсны улмаас нэхэмжлэгч А.А******* өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дүгээр хороолол /13380/ денверийн гудамж 79 дүгээр байрны 1 давхарт V-5 тоот орон сууцанд 250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 10-11 дэх талд/

Харин 2024 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ус алдсны улмаас 50,000 төгрөгийн зардал гарсан талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтад хэзээ хэн тухайн барааг худалдаж авсан нь тодорхойгүй байх тул уг баримтыг шүүх эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ус алдсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 160,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Н 250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ж.Х Эзэмшигч хариуцах ёстой бол нэхэмжлэлийн дүнгийн 2024 оны 3 сард холбогдох хэсгийг хариуцах ёстой байх гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н 250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н 8150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ХИШИГБАТ