| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2025/0029/З |
| Дугаар | 125/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 125/ШШ2025/0030
2025 05 28 125/ШШ2025/0030
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ын Ховд аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0785731 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч *******оос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Авто тээврийн төвийн хяналтын мэргэжилтэн ******* би Ховд аймгийн Прокурорын газрын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0785731 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг браимтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ын Ховд аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0785731 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ