2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01663

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24 191/ШШ2025/01663

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух У******* овогт Б******* А*******

Хамтран нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  оршин суух С******* овогт Л******* Г******* нэхэмжлэлтэй

Гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн регистрийн дугаартай, оршин суух Б овогт Б******* П

Гуравдагч этгээд: Монгол улсын иргэн регистрийн дугаартай,  оршин суух Б овогт Г Г нарт холбогдох,

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гуравдагч этгээд Г.Г, Б.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Б.А*******, Л.Г бид эхнэр нөхөр бөгөөд О******* аймагт амьдардаг. Бид дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд бага хүү болох Г.А 2024 оны 09-р сарын 11-ний өдөр Улаанбаартар хотын ЭХЭМҮТөвд эрүүл, саруул төрүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-нд өөрийн төрсөн дүү 40 настай  тоотод оршин суух Б.П болон түүний нөхөр Г.Г нарт үрчлүүлсэн.

Учир нь аав ээж 2 маань Б.А******* намайг 1-р ангид байхад салж, би аав дээрээ өсөж, хүүг маань үрчилж авсан дүү Б.П ээж дээрээ өссөн. Бид хэдий ойр дотно өсөөгүй боловч намайг жирэмсэн болсныг Б.П мэдээд ирж, уйлаад гуйгаад байхаар нь үнэхээр өрөвдөж, төрсөн дүүгээ гэж бодож үр хүүхэдтэй болог, харь элгийн хүн биш юм байна, хүү маань надтай ой******* өсөх юм байна гэж бодож, мөн нөхөр Л.Г маань өөрийн төрсөн эгч нь хүүхэд үрчилж авч, сайхан өсгөсөн, ийм хүний зовлонг ойлгодогийн хувьд бид ярилцаад үрчлүүлэхээр зөвшөөрсөн.

Жирэмсэн байхдаа Б.А******* би Д аймгийн М суманд байрлах г и ХХК-д 14/14 ээлжийн ажилтай байхдаа сард 1 удаа ажилруугаа явахдаа Ула хот орж орой дүү Б.Пыд хоноод өглөө 05.00 цагт ажилруугаа явдаг байсан. Энэ хугацаанд нөхөрлүүгээ муухай аашилж, хашгичиж байхыг хараад чи ийм муухай аашилж хашгичаад байвал би хүүхдээ чамд өгч чадахгүй юм байна" гэж хэлж байсан ба Б.П тухайн үед дүү нь хичээнээ, хүүхэдтэй болчихвол би юу гэж ингэх вэ, ааш зангаа засна гэж хэлж байсан.

Б.А******* би О******* аймгаас ирж 2024 оны 09-р сарын 11-ний өдөр Ула хотод эмнэлэгт төрсний дараа Б.П болон Г.Г нарын гэрт хүүхдээ аваад очсон ба эмнэлгээс гарсны дараа хүүхэд маань шарлалт ихтэй байсан учир 2024 оны 09 сарын 19-ний өдөр эмнэлэгт хэвтэхээр болсон. Тухайн өглөө төрсний дараах цагаан мах эргэж, өтгөн хатаад гарахгүй ариун цэврийн өрөөнд сууж байсан чинь "... эргүү гичий чинь ямар уддаг юм, түгжрэл эхлэх гээд байна" гэж орилсон ба би гарч ирээд чи чинь ямар аймар хүн бэ гэхэд ...чи ганцаараа хүүхэд төрүүлсэн юмуу, хүүхдээрээ намайг боож хаалаа, насаараа намайг дарамтлах юм байна л даа гэж орилж хашгичсан.

Б.А******* би их айж цочирдож хүүхдээ аваад гэрлүүгээ явна гэхэд нөхрийгөө хүргэж өг гээд хамт гаргасан ба нөхөр Г.Г нь гарч ирээд энэ хүн одоо ганцаараа үлдэнэ, архи ууна, тэгээд амиа хорлосон байвал чи хариуцаарай" гэж хэлсэн ба би айсандаа гэрлүүгээ явалгүй, бас янз бүр болчихдог юм боловуу гэж бодоод хүүгээ аваад эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд утсаар ярьж мөн чатаар мессеж бичиж уучлалт гуйж байсан.

Эмнэлгээс 2024 оны 09-р сарын 23-ны өдөр гарч, хүүгээ аваад Э дэх гэртээ ирсэн ба гэртээ ирснээс хойш байнга л та хоёр дажгүй юу, гайгүй юу гэж утсаар ярьж, хүүтэйгээ хэзээ ч уулзаж болно гээд гуйгаад байхаар нь хүүтэйгээ ойр ой******* уулзах байх, нүдэн дээр минь өснө, өдий болтол хүүхэдгүй болохоор ийм ааш, зантай болсон байх, хүүхэдтэй болохоороо өөр болох байх гэж бодож уучилж, хүүгээ тэдэнд 2024 оны 11-р сарын 08-ны өдөр өгч явуулсан буюу энэ хүртэл хүүгээ 2 сар орчим өөрийн асрамжинд байлгасан.

Хүүдээ санаа зовоод бас хөх чинэрээд байсан учир 2024 оны 11-р сарын 13- ны өдөр Улалуу хүү дээрээ ирсэн ба тэр үед уйлах бүрт нь амруу нь нэмэлт сүү хийж байсан учир сүүг нь цаг наргүй өгөөд байна, тэдэн кг жинтэй хүүхдэд цагийн зайтай грамм сүү өгөх ёстой шдээ гэхэд Б.П "...уйлаад байгаа юм чинь өгөхгүй яадаг юм гээд чамд ямар хамаатай юм, чи чинь ямар дарамттай юм бэ гэж уурласан. Би гараад явсан. 2024 оны 11 сарын 19-ний өдөр ажлаар Ула хот ирэнгээ хүүхдээ хөхүүлчихье гээд гэрт нь өглөө ирэхэд хөхөө хөхүүлэхгүй шүү, би өөрөө өөрийнхөөрөө баймаар байна" гэж уурласан. Мөн хүүхдэд маань бойтог өмсгөсөн чигээр нь шөнө унтуулсан, оймс нь шилбээр нь их барьсан байхаар нь дулаан байлгах ёстой гээд өдөржин, шөнөжин бойтогтой нь байлгаж болохгүй, шөнө нь тайлж байлдаа гэж хэлээд явсан боловч араас залгаж хашгичаад, муухай дуунаас нь айж утсыг нь таслаад хариуг чатаар бичсэн.

Бид хэдий төрсөн эгч дүүс боловч багаасаа ээж, аав дээрээ тус тусдаа хол хөндий өссөн, түүний ийм зан ааш, ёс суртахууны доголдолтой гэдгийг би сайн мэдэхгүй, түүнийг төрсөн дүүгээ гэж өрөвдөж хүүхдээ үрчлүүлсэнд маш их харамсаж хүүгээ буцааж авна гэхэд 10,000,000 төгрөг өгөөд хүүхдээ аваарай гэж хэлсэн. Энэ үед О******* аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Байгалмаад захирамж гаргаад хэрэггүй гэж хэлсэн боловч захирамж нь гарчихсан гэж хэлсэн.

Б.П, Г.Г нар хоёулаа Ээд ирээд уйлаад өөрийнхөө хүүхэдгүй тавиланд гомдож байна гэж уйлж бас л надаар өрөвдүүлж, мөн нэгэнт захирамж нь гарчихсан байсан учир бичиг баримтыг нь 2024 оны 11-р сарын 22-ны өдөр шижлүүлж өгсөн.

2024 оны 11-р сарын 29-ний өдөр хүүгээ яаж байна гэж видео дуудлага хийн асуух гэтэл утсаа салгаад байсан ба дараа нь Б.П эргэж залгаж хэлэх хэлэхгүй үгээр хараан загнаж, хашгичсан ба ийм хүнд хүүхдээ өгч болохгүй юм байна, төрсөн эхийг нь ингэж байгаа хүн хүүг маань яаж ч мэдэх юм байна гэж бодоод хүүхдээ авахаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө очсон боловч гичий, гай, бузартай хүүхэн гэж хараан зүхэж, хэрүүл болж, хэд хэдэн удаа Б.Пд цохиулж, хүүхэд тэвэрсэн атлаа орилж хашигчиж, цагдаа дуудаж, нөхөр Г.Г нь гэрээсээ түлхэн хөөж гаргасан.

Тухайн үед би шүүхэд хандана, ийм муухай хүмүүст би хүүхдээ нэг ч өдөр үлдээж чадахгүй, хүүгээ аваад явна гэхэд Б.П болон түүний нөхөр 10,000,000 төгрөг өгөөд, бичиг баримтыг маань янзалж өгөөд аваарай гээд барьцаа мэт хандаж буй тул хүүхдийн аюулгүй байдалд маш их санаа зовж байна.

Б.П нь миний дансанд 10 сая төгрөг байсан чинь байхгүй болсон, хүүхэд үрчилж авахын тулд зарцуулсан, би эд хөрөнгөөрөө хохироод үлдэх юмуу 10 сая төгрөг өгөөд хүүхдээ аваарай, мөн би одоо хүүхдийг буцааж өгвөл дахин бид хоёр хүүхэд үрчилж авах боломжгүй болох учраас миний бичиг баримтыг янзалж өгөөд хүүхдээ аваарай гэсэн 2 шаардлага тавиад байгаа учир би яах учраа олохгүй, цагдаа иргэний шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандаж байна.

Мөн Б.П нь их архи уудаг, архины хамааралтай байж болзошгүй гэх мэдээллийг сонсоод ийм гэр бүл, нөхцөлд хүүхдээ нэг өдөр ч хүүхдээ байлгахыг хүсэхгүй байна.

Хүү маань одоо эхийн сүүгээр хооллох нь түүний хэвийн өсөлт, хөгжил, эрүүл мэндэд чухал тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т "... сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно". Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт ... энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага ...-ын нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно", 61.2 дахь хэсэгт "Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно", 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ." гэж заасныг тус тус үндэслэн Г.А Б.П, Г.Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн эх Б.А*******, төрсөн эцэг Л.Г нарт буцаан шилжүүлж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоорондоо ярьж хэлэлцээд хүүгээ буцаагаад өгсөн тул хүүхэд дахин үрчлэх эрхээ нээлттэй үлдээмээр байна. Г.А төрсөн эх Б.А*******, төрсөн эцэг Л.Г нарын асрамжид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.А*******, Л.Г нар нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А Б.П, Г.Г нарт үрчлүүлсэн О******* аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт ... тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж зохицуулснаар Б.А*******, Л.Г нь хүсэлт гаргах эрхтэй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нь хүсэлтээ харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна.

Хүсэлт гаргагч Б.А*******, Л.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А Б.П, Г.Г нарт үрчлүүлж, О******* аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамж гарсан болох нь хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон үрчлэн авагч эцэг, эхийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6 дахь талд/

Энэхүү үрчлэлт нь Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

Хүсэлт гаргагч Б.А*******, Л.Г нар үрчлэн авагч эцэг, эхтэй хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А одоо төрүүлсэн эцэг, эх асрамжидаа байлгаж, эрүүл өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зохицуулсаны дагуу цаашид 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А төрүүлсэн эцэг, эхийн хамт амьдарч байгаа, үрчлэн авагч Б.П, Г.Г нар нь төрсөн эцэг, эхийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж О******* аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжтай үрчлэлтийг хүчингүй болгож, хүү А төрсөн эцэг эх болох Б.А*******, Л.Г нарын асрамжид шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нарын хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт нийцэж байх тул дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А Гийн А нэрээр бүртгэсэн О******* аймгийн Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн байгууллагын ажилтаны 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А төрсөн эцэг Л.Г, эх Б.А******* нарын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Ад холбогдох бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эцэг Л.Г, эх Б.А******* нарт олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ