| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07604/И |
| Дугаар | 192/ШШ2025/02853 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/02853
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.А, У.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51 372 205 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч У.Б-аас татгалзаж, хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлага болох 51 372 205 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т ХХК-ийн урьдчилан төлсөн 485 020 төгрөгөөс, 242 510 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Ц.А-с улсын тэмдэгтийн хураамжид 242 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ