Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 316/шш2025/00353

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2025/00353

Сэлэнгэ аймаг

 

Хэргийг хялбарш*******сан журмаар

шийдвэрлэх тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч М ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т******* холбогдох 21,249,730.37 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч М ******* ХХК нь хариуцагч Б.Т******* холбогд*******ан 21,249,730.37 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.Т******* нь Б******* овогтой Т******* миний бие М ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 21,249,730.37 төгрөгийг хугацаа хэтэрсэн 87 хоногийн мөнгөө 2025 оны 05 дугаар сардаа багтаан төлөөд үлдсэн мөнгийг графикийн дагуу 17 сард хуваан төлөхөөр тохиролцлоо. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлж барагд*******ахад татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлэнэ 75 дугаар зүйлийн 75.2-т Хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 758 дугаар зүйлийн 758.1Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ х*******ийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбарш*******сан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,198.65 төгрөгийн тал хувь болох 132,099.4 төгрөгийг буцаан гарг*******ж, хариуцагчаас тал хувь болох 132,099.4 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* овогтой Т******* /РД:********/-д холбогдох 21,249,730.37 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,198.65 төгрөгийн тал хувь болох 132,099.4 төгрөгийг буцаан гарг*******ж, хариуцагчаас тал хувь болох 132,099.4 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН