| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03401/И |
| Дугаар | 192/ШШ2025/03927 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03927
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19 292 665.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 19 292 665.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1 286 177.67 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М ХК-ийн урьдчилан төлсөн 254 413.33 төгрөгөөс, 127 206.6 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, хариуцагч Э.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 127 206.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ