| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03399/И |
| Дугаар | 192/ШШ2025/03928 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03928
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 779 715 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2 240 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 14 842.745.87 төгрөгийн хэмжээнд зохигчид харилцан тохиролцож, хариуцагч 14 842.745.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 824 596.9 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М ХК-ийн урьдчилан төлсөн 241 848.58 төгрөгөөс, 120 924.29 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, хариуцагч Б.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 120 924.29 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ