| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00379/И |
| Дугаар | 316/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00360
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 316/ШШ2025/00360 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж******* О******* хүсэлттэй,
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын боловсруулах цехэд анх ажилд орсон. 1992 онд өмч хувьчлал болж Мод боловсруулах комбинат нь Ар хөвч ХХК болон Сэлэнгэ ХХК-д хуваагдсан бөгөөд би Сэлэнгэ ХХК-д хуваарилагдсан юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр МБК-с халагдаж Сэлэнгэ ХХК-д орсон тушаал тэмдэглэгдээгүй МБК-д ажилласан жил тодорхой бус байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О******* нь Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ж.О******* нь Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болох нь Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатын захиргааны 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 233 дугаартай Үндсэн ажилчнаар авах тухай тушаалын 1.Ойн ТМС төгсгөн ОМАҮ Яамны томилолтоор ирсэн хавсралт нэр бүхий 22 хүнийг 1987-07-01-ний өдрөөс эхлэн хуваарилсан завод цехүүдэд авч ажиллуулсугай...22.Ж.О*******...с/м-ч гэсэн бичвэр, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатын захиргааны 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын ...Ж******* О*******. Суурь машинч гэсэн бичвэр, Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатын харъяа Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 328 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай Эхчүүдэд олгох цалингүй нэмэгдэл зөрүү олгох тухай тушаалуудын ...Ж******* О******* гэсэн бичвэр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатыг хувьчлах тухай тогтоол, энэ талаар нотолж мэдүүлсэн гэрч Д.О*******, Д.О******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч Ж.О*******ийг Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж******* О******* /РД:********/-ийг Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатар мод боловсруулах комбинатад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН