2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03831

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Б.У-ын нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох орон сууц шилжүүлж өгөхийг даалгах, алдангид 4 160 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч алданги болох 4 160 080 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч орон сууцны метр квадратын зөрүү 35 000 000 төгрөгийг хариуцагчид 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 400 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 400 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 400 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 400 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 400 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгөөр тус тус төлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах, хариуцагч энэхүү эвлэрлийн гэрээний тохиролцооны дагуу 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг байранд нь оруулах боломжоор хангахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.У-ын урьдчилан төлсөн 518 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 259 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч, нэхэмжлэгч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ