| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06772/И |
| Дугаар | 191/ШШ2025/01557 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01557
| 2025 02 19 | 191/ШШ2025/01557 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Л.Золзаяа, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дуга*******й, тоотод оршин суух М******* овогт Б******* Н******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дуга*******й, тоотод оршин суух Ц******* овогт Б******* Ш******* холбогдох,
Гэм хорын хохиролд 2,445,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлб*******а:
Нэхэмжлэгч Б.Н нь улсын дуга*******й ланд крузер маркийн тээвийн хэрэгслийг 2016 онд Таван богд группээс худалдан авсан бөгөөд хууль ёсны эзэмшигч нь болно. 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр орой нь 21 цаг 40 минут орчим миний эзэмшлийн тээвийн хэрэгсэл байрны зогсоол дээр байрлаж байхад хариуцагч Б.Ш нь улсын дугааргүй мопед маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, миний эзэмшлийн автомашины хойд гуперийг гэмтээж хохирол учруулсан. Үүнийг Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр тогтоосон бөгөөд хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, мөн дүрмийн 1.3, 3.5 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд зөрчлийг хүлээн зөвшөөрснөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгасан. Энэхүү хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгөд 2,445,300 төгрөгийн хохирол учруулсан боловч төлбөрийг төлөөгүй. Угтаа бол хариуцагчийн гэм буруутай үйлдийн улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3,762,000 төгрөгийн төлбөр нь 1,515,000 төгрөг нь Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн хойд гупер 1 ширхэг, 197,000 төгрөг нь хойд гупер тогтоогч, 2,050,000 төгрөг нь хойд гупер будаж угсрах ажлын хөлс, бараа материалын үнэ орж нийт 3,762,000 төгрөг болж байгаа ба засварын газраа 1,316,700 төгрөгийг хөнгөлж миний төлсөн төлбөр 2,445,300 төгрөг байгаа болно.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан тул хариуцагч Б.Шаас түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн автомашины эд хөрөнгөд учруулсан хохирол болох 2,445,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлб*******а
Миний бие 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хүннү 2222 хорооллын 208 дугаар байрны зогсоол дээр байсан 2016 оны дуга*******й ланд 200 машиныг мопедоор мөргөж арын гупурт гэмтэл учруулсан юм. Тэгээд Замын цагдаа улсын үнэлгээгээр ор гээд уг жолоочтой нь хамт явж үнэлгээ хийлгэж 670,000 төгрөгөөр үнэлсэн боловч Ланд 200-ийн жолооч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй баримт авахгүй гарсан. Б.Наетхаан жолооч Таван богдоор дур мэдэн үнэлүүлж 2,445,300 төгрөгөөр үнэлүүлсэн байсан хамт яваагүй учир би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй улсын үнэлгээнээс хэд дахин илүү нугалж гаргасан үнэлгээг нэхэмжилж хохироож байна. Таван богдын үнэлгээ улсын шүүхэд хүчин төгөлдөр биш байдаг учраас улсын үнэлгээгээр гарсан 670,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Н Таван богдын үнэлгээ болох 2,445,300 төгрөгийг төлөх боломжгүй. Санаатайгаар улсын үнэлгээг авалгүй гарч Таван богдоор үнэлүүлсэн үнэлгээгээ нэхэмжлэхээр явсан байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Б.Шын жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн Эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Таван богд ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үнийн санал, дуга*******й ланд 200 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Н******* жолоочийн лавлагаа, мэдээлэл, Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шижлүүлгийн мэдээлэл, Таван богд ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн оношилгоо, засвар үйлчилгээний баримт, хавсралтыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Ш******* холбогдуулан гэм хорын хохиролд 2,445,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 670,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.
Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан үндэслэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр тодорхойлогдсон тул дээр дурдсан ерөнхий үндэслэлээр бус харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Ш нь Ланд крузер 200 маркийн 33-30 улсын дуга*******й тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 12 дахь талд/
Иймд нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
3. Нэхэмжлэгч нь Ланд крузер 200 маркийн 33-30 улсын дуга*******й тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2,445,300 төгрөг гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.Шын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Н******* эзэмшлийн Ланд крузер 200 маркийн 33-30 улсын дуга*******й тээврийн хэрэгсэлд 3,762,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Таван богд ХХК-ийн үнийн саналаар нотлогдож байх бөгөөд уг үнэлгээг зах зээлийн бодит ханшид нийцээгүй гэж хариуцагч маргасан. /х.х-ийн 11 дэх талд/
Гэвч, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Таван богд ХХК-ийн оношилгоо, засвар үйлчилгээний баримтаар Ланд крузер 200 маркийн 33-30 улсын дуга*******й тээврийн хэрэгсэлд шинэ хойд гупер будаж, угсрах, хойд гупер тогтоогч ... засварлахад нийт 3,762,000 төгрөг гарч үүнээс хөнгөлөлт үзүүлж 2,445,300 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 14, 23-24 дэх талд/
Иймд автомашинд учруулсан бодит хохирлын хэмжээ болох 2,445,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Шаас 2,445,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 54,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас 54,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ЗОЛЗАЯА
Б.МӨНХБАЯР