2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04588

 

 

 

 

 

 

 

 

       2025           05             29                                            192/ШШ2025/04588

 

 

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй,

Асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж ******* 2025.03.30-ны өдөр нас барсан. Ээж маань 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү *******г, 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин *******ийг, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин *******г, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин *******ийг, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин ийг тус тус төрүүлсэн. Бүгд эрүүл өсөж бойжиж байна. Ээж ******* 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас гэнэт нас барсан. Бид ээжтэйгээ байнга хамт амьдарч ирсэн бөгөөд ээж өрх толгойлсон эмэгтэй байсан. Ээжийгээ нас барснаас хойш би ах, дүү нартайгаа хамт байгаа. 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн дүү *******, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн дүү *******, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн дүү нарт асран хамгаалагч тогтоолгох шаардлагатай байгаа тул ах ******* бид хоёр ярилцаж байгаад төрсөн дүү *******, *******, нарыг асран хамгаалагчаар эгч ******* намайг тогтоолгохоор шийдсэн. Дүү нар маань асран хамгаалагч байхгүй учраас шүүхээс асран хамгаалагч тогтоосны дараа дүүргээс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгнө гэсэн. Иймд дүү *******, *******, нарын асран хамгаалагчаар ******* намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие тус шүүхэд дүү *******, *******, нарын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан. Дүү *******, *******, нарын төрсөн эцэг болох хүн дүү нарыг маань өөр дээрээ авч, асран хамгаалахаар болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь насанд хүрээгүй *******, *******, нарын асран хамгаалагчаар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...дүү *******, *******, нарын төрсөн эцэг болох хүн дүү нарыг маань өөр дээрээ авч, асран хамгаалахаар болсон тул.…” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ийн хүсэлттэй, насанд хүрээгүй *******, *******, нарын асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 70,200 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулан ******* буцаан олгосугай.

3. Насанд хүрээгүй *******, *******, нарын асран хамгаалагчаар тогтоолгох шаардлага үүссэн тохиолдолд асран хамгаалагчаар тогтоолгохоор нэхэмжлэгч ******* дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

             

                                               

 

 

ШҮҮГЧ                                     *****