2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04586

 

 

 

 

 

 

 

     2025             05              29                                            192/ШШ2025/04586

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 213,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дагважамц овогтой Алтанзаяагийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нийт 2 хувь гараар бичиж бид тус бүр 1, 1 хувийг авсан. Итгэж байсан учир нотариатаар орохгүй бэлэн мөнгө хэлбэрээр зээлдүүлсэн. Гэрээнд заасны дагуу зээлдэгч эхний хоёр сарын хүүг өгсөн ч бусад хүү болон мөнгийг өгөөгүй. ***** нар нь ажлынхаа хажуугаар бараа авч хөдөө орон нутгуудаар зардаг байсан. Тэдэнд бага зэргийн эргэлтийн мөнгө байсан боловч Прадо 150 гэх машин авч мөнгөгүй болсон. Үүний дараа нөхөр нь хөлөө хугалж хагалгаанд орж эмнэлгээр явж дуусаагүй байтал өөрөө ч бас хөлөө хугалсан. Хоёулаа гэртээ байгаа учир маш их зардал тэдний хувьд гарч эхэлсэн. Мөн шланз машины урьдчилгаа өгч шланз явуулна гэх гол зорилготой мөнгө зээлсэн тухайн мөнгөө өгч чадахгүй бол өөрийн нэр дээрх баригдаж буй байр болох ******* дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа Арвай вилла хотхоны С-1 блокын 9-р давхар D тоот 70.39 м.кв байр, B1 давхарт байрлах дулаан зогсоолыг хамтад нь гэрээг шилжүүлж өгнө гэх барьцаа зээлсэн ч өөрийн сайн дураар өгөхгүй байгаа тул маш хэцүү байдал байна. *** нь нас барсан тул хамтран зээлсэн *******гаас зээлдүүлсэн мөнгөө хүүний хамт нэхэмжилж байна. Одоогоор авах ёстой мөнгөн дүн нь үндсэн 150,000,000 төгрөг, хүү болох 63 сая төгрөг нийт 213,000,000 төгрөг билээ. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй ****-гаас нийт 213,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Алтанзая миний бие нэхэмжлэлийн шаардлага 213,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 213,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 213,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 611,475 төгрөг, хариуцагчаас 611,475 төгрөгийг тус тус гаргуулан *******д буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 213,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 611,475 төгрөг, хариуцагч *******гаас 611,475 төгрөгийг тус тус гаргуулан *******д буцаан олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ****