2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01198

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 191/ШШ2025/01198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхж******* д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугааай, тоотод оршин байх Ч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугааай,  тоотод оршин байх ******* ******* ******* ХХК-нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 298,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Г.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (ЗГ-4.1) болон орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл (ЗГ-8.1) боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд Захиалагч ******* ти юу ХХК-тай 2023 оны 6 сарын 06-ны өдрийн дугааай Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ болон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-ыг тус тус байгуулсан. Бид 2023 оны 06 сарын 06-ны өдрийн дугааай Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ болон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-аар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн хойд талд байрлах Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүэл хугацаанд нийт 515,000,000 (таван зуун арван таван сая) төгрөгөөр гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсийг гэрээний сунгалтын 4-т заасан хуваарийн дагуу олгохоор харилцан тохиролцсон болно.

Захиалагч ******* ти юу ХХК нь гэрээ байгуулагдсанаар буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний 192 162,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 дахь санхүүжилт болох 7-р хорооны барилгын ажил дууссанаар төлөх 82,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-ын 4-т заасан хуваарийн дагуу гэрээт ажлын төлбөр буюу ажлын хөлсийг хугацаанд нь төлөхгүй гэрээний үүргийг зөрчсөөр байна.

Тодруулбал, Манай компани нь захиалагч ******* ти юу ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын геодезийн дүгнэлт, геодезийн зураг, барилгын ажлын иж бүрэн ажлын зураг, төсөв, барилгын иж бүрэн гадна ажлын зураг, төсөв, мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын геодезийн дүгнэлт, геодезийн зураг, барилгын ажлын иж бүрэн ажлын зураг, төсөв, гадна цахилгааны ажлын зураг, гадна холбооны ажлын зураг, сэргээлтийн зураг зэргийг тус тус хүлээлцсэн тул гадна бохирын 2024 оны 02 шугам зоох ажлын зураг, гадна покон сарын 05-ны өдөр гэрээт ажлын 3 төлбөр 82,000,000 төгрөг, 4 дэх төлбөр 25,300,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн түүнчлэн захиалагч талтай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Авто замын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг хүлээн авсан комиссын акт-ыг үйлдэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын авто замын ажлын зургийг хүлээлцсэн тул гэрээт ажлын 5 дахь төлбөр 18,900,000 төгрөг, гэрээт ажлын 6 дахь төлбөр 18,900,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Манай компани нь гэрээнд заасан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг бүрэн гүйцэтгэж, Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дугаар бүхий Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарсан.

Улмаар захиалагч талтай 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын холбогдох зураг, эрх бүхий байгууллагын дүгнэлт, баримт бичгийг хүлээлцэж акт үйлдсэн тул мөн өдрөөр гэрээт ажлын 7 дахь төлбөр 51,300,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Ийнхүү манай компаниас захиалагч талд нийт 196,400,000 (нэг зуун ерэн зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгийн нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй, гэрээний А.8, 4.1(в)-д заасан журмын дагуу төлөөгүй ажлын хөлсний үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги, нийт 89,164,400 төгрөгийн алданги бодогдсон байна.

Нэхэмжилсэн огноо

Нэхэмжилсэн төлбөр

Төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног

Хоногт бодогдох алданги

/төгрөг/

Нийт алданги /төгрөг/

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Гэрээт ажлын 3 дахь төлбөр 82,000,000 төгрөг

227 хоног

164,000

37,288,000

Гэрээт ажлын 4 дэх төлбөр 25,300,000 төгрөг

50,600

11,486,200

Гэрээт ажлын 5 дахь төлбөр 18,900,000 төгрөг

37,800

8,580,000

Гэрээт ажлын 6 дахь төлбөр 18,900,000 төгрөг

37,800

8,580,000

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Гэрээт ажлын 7 дахь төлбөр 51,300,000 төгрөг

182 хоног

102,600

23,290,200

Нийт

89,164,400

 

Мөн манай компани нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд байрлах Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураr, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх явцад Захиалагч талаас гэрээний 2.1 (1)-д заасан барилгын зураг төсөлд шаардлагатай холбогдох бичиг баримтаар гүйцэтгэгч талыг хангах (А.2 техникийн нөхцөл) үүргийг биелүүлээгүй буюу Гадна ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөлийг өгөөгүй тул 2-р хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг болон 2-р хорооны ажлын зурагт магадлалын дүгнэлт хийлгэх ажлууд захиалагч талаас хамааралтайгаар бүрэн дуусаагүй, гүйцэтгэгч талаас ажлыг өгсөн баримт бичгийн хүрээнд бүрэн гүйцэтгэсэн байгаа болно. Иймд манай компани нь тус ажлуудын хуваарьт төлбөр 24,300,000 төгрөг, 51,300,000 төгрөг буюу нийт 75,600,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 06 сарын 06-ны өдрийн дугааай Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ болон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт"-ын дагуу нийт гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 272,000,000 төгрөг, алданги 27,200,000 төгрөг нийт 299,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбааа:

Манай компани нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тоот Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2, 7 дугаар хороонд байрлах Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажлын инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх гэрээг Нийслэлийн засаг даргын тамгын газаай байгуулсан. Уг гэрээний хүрээнд нэхэмжлэгч Ч******* ХХК-тай 2023 оны 6 сарын 6-ны өдөр дугааай Зураг төсөл боловсруулах аж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2024 оны 1 сарын 10-ны өдөр №23/03 дугааай сунгалт хийж төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэрээний урьдчилгаа 162,000,000/ зуун жаран хоёр сая/ төгрөгийг 2023 оны 10 сард, 82,000,000/ наян хоёр сая/ төгрөгийг 2024 оны 1 сард тус тус шилжүүлсэн. Нийслэлийн засаг даргатай байгуулсан тоот гэрээний дагуу Нийслэл хүлээх үүрэг нь зогсоол барих хоёр байршлын газар чөлөөлөлтийг шийдвэрлэж талбайг бэлэн болгох ёстой боловч уг асуудал одоо хүэл бүрэн шийдвэрлэгдээгүй газрын маргаантай байна. Гэвч бид гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэ барьж байгуулах зогсоолын байгууламж болон дэд бүтцийн зургийн ажлыг хийж магадлалаар батлуулан актаар хүлээлгэн өгч 2024 оны 03 дугаар сарын 14-нд ажил эхлэх зөвшөөрөл хүссэн боловч одоог хүэл шийдвэрлэгдээгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг Дэвсгэ барьж байгуулах зогсоолын байршил нь ус дулаан дамжуулах 65 дугаар төвөөс хангагддаг бөгөөд М******* ш ХХК, Элит сургууль, М******* Энэтхэгийн улсын хамтарсан сургууль, Алтан гадас ХХК-ийн дундын өмчлөлийн халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус ариутгах татуургын шугам сүлжээ таарсан тул одоог хүэл цэвэр бохирын усны техникийн нөхцөл олгогдоогүй хүлээгдэж байна. Дээрх байдлаас шалтгаалан тоот гэрээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас манай компани гүйцэтгэлийн төлбөр хүлээж аваагүй, мөн дээрх гэрээт ажил хийгдэх эсэх нь тодорхойгүй өдийг хүрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2029 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугааай гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ти юу ХХК-тай байгуулсан 2023 оны 6 сарын 06-ны өдрийн дугааай Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-ын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, Ч******* ХХК-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газа хүргүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 23/012 дугааай албан бичиг, Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10-13-02/024/424 дугааай албан бичиг, Тохижилт бүхий багтаамжийн авто зогсоолын 7 дугаар хорооны барилгын зургын ажил хүлээлцсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн баримт, Тохижилт бүхий багтаамжийн авто зогсоолын 2 дугаар хорооны барилгын зургын ажил хүлээлцсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн баримт, Ч******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, хавсралт, Ч******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, Ч******* ХХК-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газа хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 23/034 дугааай албан бичиг, Ч******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, хавсралт Ч******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-нд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, хавсралт, Ч******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэхүүд, Авто замын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг хүлээн авсан комиссын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн акт, Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дугааай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, Тохижилт бүхий багтаамжийн авто зогсоолын 7 дугаар хорооны барилгын зургын ажил хүлээлцсэн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн баримт, Ч******* ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэх, Ч******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-нд хүргүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, А Т ХХК-тай байгуулсан 2023 оны 6 сарын 16-ны өдрийн -01 дугааай Зургийн ажил гүйцэтгэх гэрээ А т ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 21/24 дугааай албан бичиг,

Шүүхийн ж*******р ******* ******* ******* ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газаай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр НХААГ/202302111 дугааай Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажил гүйцэтгэх гэрээг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 299,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 298,100,000 төгрөг гаргуулна гэж тодруулсан бөгөөд уг шаардлагыг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... ******* ти юу ХХК-тай 2023 оны 6 сарын 06-ны өдрийн дугааай Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ болон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-ын гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Сүхбаатар дүүргийн 2, 7 дугаар хороонд байрлах Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажлын инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газаай байгуулсан. Уг гэрээний хүрээнд нэхэмжлэгч Ч******* ХХК-тай 2023 оны 6 сарын 6-ны өдөр дугааай Зураг төсөл боловсруулах аж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас манай компани гүйцэтгэлийн төлбөр хүлээж аваагүй байгаагаас гадна гэрээт ажлыг бүрэн хийж улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газаай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр НХААГ/202302111 дугааай Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажлын зураг төслийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эхэлж, 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдөр магадлалаар оруулж баталгаажуулан хүлээлгэн өгч, барилгын ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулах, захилагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 7,199,989,176 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 65-66 дахь талд/

3. Зохигч талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч болох Ч******* ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн хойд талд байрлах Тохижилт бүхий Их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, захилагч ******* ******* ******* ХХК нь ажлын хөлс 540,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байхаас гадна талууд гэрээ байгуулсан үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 9-16 дахь талд/

Талууд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 24/03 дугааай Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга-ын ажлын зураг, геодези, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний сунгалт-ын гэрээг байгуулж үндсэн гэрээ болох Зураг төсөл боловсруулах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний А.5-д Гэрээний нийт дүн 540,000,000 төгрөг байна. Уг үнэд НӨАТ, ХАОАТ болон бусад төрлийн татвар, шимтгэл орсон бөгөөд цаашид өөрчлөгдөхгүй дүн юм. Түүнээс илүү дүнг гүйцэтгэгч тал захиалагчаас нэхэмжлэхгүй байхаар талууд тохиролцов гэснийг Гэрээний нийт дүн 515,000,000 төгрөг байна. Уг дүн нь НӨАТ орсон дүн гэж, мөн үндсэн гэрээний А.6-д Гэрээ байгуулагдсанаар 162,000,00 төгрөг, Үндсэн барилгын ажлын зураг дуусаж магадлалд хүлээлгэж өгснөөр 108,000,000 төгрөг, Гадна инженерингийн зураг төсөл, Авто замын ажлын иж бүрэн зураг төсөл дууссанаар 162,000,000 төгрөг, Зураг төсөл бүрэн ОБЕГ, МХЕГ, бусад шаардлагатай холбогдох байгууллагуудаар магадлалаар иж бүрэн хянагдаж хүлээлгэж өгснөөр 81,000,000 төгрөг, Зохигчдын нэгдсэн дүгнэлт гарч улсын комисс иж бүрэн ажиллаж, комиссын акт баталгаажсаны дараа 27,000,000 төгрөг нийт дүн 540,000,000 төгрөг байна гэснийг Гэрээ байгуулагдсанаар 162,000,000 төгрөг, 7-р хорооны барилгын ажлын зураг дууссанаар 82,000,000 төгрөг, 2-р хорооны барилгын ажлын зураг дууссанаар 82,000,000 төгрөг, 7-р хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар 24,300,000 төгрөг, 2-р хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар 24,300,000 төгрөг, 7-р хорооны барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 51,300,000 төгрөг, 2-р хорооны барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 51,300,000 төгрөг, 7 дугаар хорооны Авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөг, 2 дугаар хорооны Авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөг, нийт дүн 515,000,000 төгрөг байна гэж тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан байна. /х.х-ийн 17 дахь талд/

Дээрх гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл нэг талаас гэрээгээр тохиролцсон ажил хийж гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээ зэргээс үзэхэд Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах ажлын захиалагч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, ерөнхий гүйцэтгэгч нь ******* ******* ******* ХХК байх бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК нь Ч******* ХХК-тай ажил гэрээг байгуулж улмаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн хувьд захиалагч нь байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, 347.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж зохицуулснаар ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө хариуцах юм.

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 дугаар хорооны барилгын ажлын зураг дууссанаар 82,000,000 төгрөг, 7 дугаар хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар 24,300,000 төгрөг, 7 дугаар хорроны Авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөг, 2 дугаар хорооны Авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар 18,900,000 төгрөг, 7-р хорооны барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар 51,300,000 төгрөг, 2 дугаар хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг болон мөн 2 дугаар хорооны ажлын зурагт магадлалын дүгнэлт гаргах ажлууд захиалагч талаас шалтгаалж бүрэн дуусаагүй, гүйцэтгэгч талаас ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэн 75,600,000 төгрөг, нийт 271,000,000 төгрөг, алданги 27,100,000 төгрөг нийт 298,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлуудаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн хойд талд байрлах тохижилт бүхий Их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг нэхэмжлэгч тал бүрэн хийж гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, харин Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, М******* ш ХХК-ийн баруун талд байрлах тохижилт бүхий Их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж маргасан.

Ийнхүү 2 дугаар хороонд байрлах авто зогсоолын барилгын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээт ажлын нийт төлбөр болох 515,000,000 төгрөгийг 7 болон 2 дугаар хорооны ажлын төсөвд хуваахад нэг хорооны зургийн ажилд 257,500,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэн үүнээс 244,000,000 төгрөгийг урьчдилж төлсөн учир үлдэх 13,500,000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцсэн.

3.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж, 343.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж зохицуулсан.

Тайлбарлавал, гэрээгээр талууд хөлс төлөх талаар тусгайлан тохиролцоогүй бол ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх бөгөөд харин гэрээгээр ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг захиалагч тал төлөх үүрэгтэй юм.

3.3. Талууд хооронд байгуулсан үндсэн гэрээ болон сунгалтын гэрээнд ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэж, тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн хойд талд байрлах тохижилт бүхий Их багтаамжийн авто зогсоолын барилгын ажлын зураг, геодози, геологийн дүгнэлт, гадна инженерингийн ажлын зураг боловсруулах ажлыг нэхэмжлэгч тал бүрэн хийж гүйцэтгэсэнтэй маргаагүй тул гэрээ байгуулагдсанаар төлөх 162,000,000 төгрөг, 7 дугаар хорооны барилгын ажлын зураг дууссанаар төлөх 82,000,000 төгрөг, 7 дугаар хорооны гадна шугам сүлжээний ажлын зураг дууссанаар төлөх 24,300,000 төгрөг, 7 дугаар хорооны барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарснаар төлөх 51,300,000 төгрөг, 7 дугаар хорооны Авто замын ажлын зураг төсөл магадлалаар хянагдсанаар төлөх 18,900,000 төгрөг, нийт 338,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 244,000,000 төгрөгийг хасаж 94,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч******* ХХК нь 2 дугаар хорооны барилгын ажлын зургийг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр тохиролцсон 3 дахь үе шатын төлбөр 82,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна./ х.х-ийн 23, 34-35 дахь талд/

3.4. Харин 2 дугаар хорооны гадна шугам сүлжээний ажлын зургийг бүрэн хийж гүйцтэтгэж хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүй байхаас гадна мөн 2 дугаар хорооны авто замын ажлын зураг төслийн болон 2 дугаар хорооны авто замын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гараагүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

3.5. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 176,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч******* ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож алданги гаргуулахаар шаардсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн б-д Захиалагч нь төлбөрийг гэрээний тусгай нөхцлийн А.5, А.6 болон холбогдох хавсралтуудад заасан хугацаанд төлөөгүй бөгөөд төслийн зургийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулах, саатуулсан бол тийнхүү хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө. Алданги төлөх хамгийн дээд хэмжээ нь Гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан ажлын хөлсийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас алдангид үндсэн төлбөрийн 10 хувь болох 17,650,000 төгрөгийг гаргуулж, үндсэн төлбөр 176,500,000 төгрөг нийт 194,150,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 194,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,653,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 1,128,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ