2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02532

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26 191/ШШ2025/02532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх Р******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 154,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Там*******д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Р*******" ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл а*******ллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь "******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр "Бэлтгэн нийлүүлэх гэрээ" байгуулж, гэрээний дагуу бидний зүгээс бүтээгдэхүүний төлбөр болгож С дүүрэг, тоот 96,68м.кв талбайтай оффисын 1м.кв-ыг 3,700,000 төгрөгөөр тооцож, нийт 357,716,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч, дээрх дүнд бетон зуурмагийн түүхий эд материал болох ус багасгагч, түргэн бэхжүүлэгчийг тус тус авахаар тохиролцсон юм. Гэсэн хэдий боловч "******* ******* ******* *******" ХХК нь тохиролцсон хугацаандаа түүхий эд материалыг нийлүүлээгүй тул бид төлбөрийг төлөх талаар удаа дараа шат дараалсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, төлбөр төлөхийг албан бичгээр мэдэгдэн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/228 дугаар албан мэдэгдлээр 2014 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд импортлогдсон хар өнгийн улсын дугаартай Т к маркийн автомашиныг 38,000,000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл төлбөр болох 100,756,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд тогтоосон хугацаанд төлж барагдуулсан тохиолдолд алдангийг авахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Дахин 2024 оны 9 дүгээр сарын эхээр утсаар холбогдож, хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар дахин амлалт өгч, бидний зүгээс ч төлбөр төлөх хангалттай болом*******йг хариуцагч талд бий болгон а*******лласан. Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн "Бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч "******* ******* ******* *******" ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэг. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн "Бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 100,756,000 төгрөг, Хоёр. "Бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний 4.2-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29- ний өдрийг хүртэлх 100,756,000 төгрөгийн 578 хоногийн алданги 116,473,936 төгрөг болох бөгөөд үүнийг Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг удирдлага болгон 50,378,000 төгрөг, Нийт 151,134,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч "Р******* ХК нь манай ******* Жи Флов Теч ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн "Бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт 100.756.000 төгрөг, гэрээний төлбөр төлөөгүй хоногийн алдангид 50.378.000 төгрөг нийт 151.134.000 төгрөгийг нэхэм*******лжээ. Манай "******* Жи Флов Теч" ХХК нь "Р*******" ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн "Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээний үнэнд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дугаартай "Арилжааны гэрээ"-гээр 3 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай,  тоот байршилтай, 96.68 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг 1 мкв-ын үнэ 3.600.000 төгрөгөөр үнэлэн нийт 348 048.000 төгрөгөөр бодож авсан. Манай компанийн үйл а*******ллагаанд Солонгос талаас бараа материал нийлүүлдэг хамтран а*******лладаг компани түүхий эдийн үнээ тонн тутамд 300 / гурван зуун/ ам доллораар мөн тээврийн зардал 1500 /нэг мянга таван зуу/ ам доллараар нэмэгдсэнээс үүдэн саатал гарсан тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Манай компани гэрээний үндсэн төлбөрийг бусад компаниас авах авлагаараа төлж барагдуулах боломжтой. Харин алданги болох 50.378.000 төгрөгийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс баримтыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Р******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 151,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч уг шаардлагын 100,756,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 100,756,000 төгрөг, алданги 50,378,000 төгрөг нийт 151,134,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... үндсэн гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрнө, харин алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Зохигч талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч тал болох ******* ******* ******* ******* ХХК нь HD-ус багасгагч, HD300 түргэн бэхжүүлэгчийг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч тал болох Р******* ХК нь үнэ төлөх үүрийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 6-7 дахь талд/

Гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригоос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

3. Гэрээний дагуу Р******* ХК-аас  тоот 96,68 м.кв оффисын 1 м.кв талбайг 3,700,000 төгрөгөөр буюу нийт 357,716,000 төгрөгөөр тооцон ******* ******* ******* ******* ХХК-нд шилжүүлэн өгч үүнээс хариуцагч нь 100,756,000 төгрөгийн бараа материалыг бэлтгэн нийлүүлээгүйтэй талууд маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 100,756,000 төгрөгийн бараа материалыг нийлүүлээгүйтэй маргаагүй тул нэхэмжлэгч нь уг үнийг шаардах эрхтэй.

Харин хариуцагч нь алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан учир шүүх тухайн маргасан үйл баримтад дүгнэлт өгөх нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн алдангид үндсэн үүргийн 50 хувь болох 50,378,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Бэлтгэн нийлүүлэгч тал хугацаандаа нийлүүлж төлбөр тооцоог дуусгаагүй үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоногт тутамд 0.2 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулахад гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн байх хариуцлагын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх учиртай.

Гэвч, талууд хооронд байгуулсан гэрээндээ бараа материалыг бэлтгэн нийлүүлэх хугацаа, үнэ төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцлагын үүрэг буюу алданги төлүүлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, гэрээний 8.1-д Гэрээний үйлчлэх хугацаа 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байна гэж тохиролцсон нь гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаа гэж үзэхгүй.

5. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 100,756,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,378,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураам*******йг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 100,756,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,378,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураам*******д нэхэмжлэгчийн төлсөн 913,620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 661,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ