2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02257

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 191/ШШ2025/02257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Б******* овогт Ч******* Ц******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх О******* ХХК-нд холбогдох,

Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 11,152,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч З.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О т ХХК-иас дор дурдсан хэмжээгээр илүү цагийн хөлсийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

1. Ч.Ц******* 2022 оны 10 сараас 2022 оны 12 сарын илүү цагийн хөлс 4,154,508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 6,997,548 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 11,152,056 /арван нэгэн сая нэг зуун тавин хоёр мянга тавин зургаан/ төгрөг;

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл

Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бу тооцооллын үндэслэл:

1. Нэхэмжлэгч Ч.Ц нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1

2022.10

56

49,591

4,165,644

2

2022.11

32

57,016

2,736,768

3

2022.12

56

50,591

4,249,644

 

 

 

 

11,152,056

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1.2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

1. 2023 оны 02 сарын 17-ны О Т ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

2. Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр О Т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

3. 2023 оны 03 сарын 29-ний өдөр С******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан;

4. СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан;

5. 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан;

6. С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;

7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж Энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн хариу тайлбарын Нэг дэх хэсэгт... Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хүүлийн уртын ээлжийн зохицуулалт бу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна" гэсэн тухайд

Хөдөлмөрийн тухай хууль (цаашид, ХТХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

ХТХ-ийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1- д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан бу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд ХтХ-ийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл ХтХ-ийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно бу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч ХТХ-ийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гуйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар ХтХ-ийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Иймд хариуцагчийн ирүүлсэн Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй бу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан ХТХ-ийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

5. ХТХ-ийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан бу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс Нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим бу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь ХТХ-ийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6. Мөн дээрх Хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх бу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт ". Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна" гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,

- Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл Энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт бу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, Оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, , эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчилах хэмээх ойлголтонд хамааруулахгүй гэж заасан. Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн. Энэхүү тусгайлсан зохицуулалт нь Уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх бу 1:1 зарчмыг баримталсан.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг ХтХ-ийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч ХТХ-иар зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй болно.

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.

1.2. О Т ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Тодруулга" авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 "Тодруулгад хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг .. Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрхи тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш бу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.А тайлбарт "Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан" гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг Урт гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж хуульчлан уул уурхайн олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэсэн.

1.5. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Болорчулуун Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...",

М.Ончимэг ... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна...,

С.Ч ". Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна ...",

Х.Г ... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй , уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр бу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...

Үүнээс дүгнэхэд. Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт бу 92 дугаар зүйлийн 92.1.92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой. гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3-т "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх..." гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил бу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг. - Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

- Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль альных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар бу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч О Т ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

-Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт ... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ... гэсэн байдаг.

- Түүнчлэн О Т ХХК нь үндсэн цалинг 168 цагаар тооцон олгодог бөгөөд нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзвэл 112 цаг нь үндсэн ажиллах ёстой цаг байх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар үндсэн цалинг бууруулах боломжгүй боловч үндсэн цалинд өөрчлөлт орохоос өөр аргагүйд хүрнэ.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ч.Ц нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч компанитай тоног төхөөрөмжийн оператор албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний өөрчлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан.

Нэхэмжлэгч нь шинэчилэн батласан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгч Ч.Цоос 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 11,152,056 төгрөг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа бу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч Ч.Ц нь 2022 оны 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 144, 12 дугаар сард 192 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Ч.Ц нь 10 дугаар сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан, 11 дүгээр сард 12 хоног ажиллаж, 18 хоног амарсан, 12 дугаар сард 16 хоног ажиллаж, 14 хоног амарсан байна.

Ийнхүү сард 12-16 хоног л ажлласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 7-10 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээрээ дахин илүү цагийн хөлс гэж 11,152,056 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол وو нэмэгдэл хөлс олгохоор заасан. Дээр дурдсанчлан ажилтан нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа бу нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрийн илүү нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нарт сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа.

Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцон 11,152,056 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй бу нэгэнт хариуцагчаас олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж буй нь буруу бөгөөд ийнхүү олгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд О Т ХХК-ийн "ХН-Г1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д "Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

4.2. Түүнчлэн О Т ХХК-аас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр О Т ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.

О Т ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1. Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 4,154,508 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр дугаар №50, Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Ц, О т ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ч.Ц, О т ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Ч.Ц******* 2022 оны 10, 11, 12 дугаар саруудын ажилласан цагийн бүртгэл, цалингийн задаргаа, О т ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны Хамтын гэрээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/164 дугаар тушаал, хавсралт 2 хуудас Уртын ээлжийн зохицуулалтыг судлан, санал боловсруулах ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлт, Гурван талт хорооны өргөдөд гомдлын бүртгэл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/366 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай танилцуулга, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын байнгын хорооны хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, Монгол Улсын Их хурлын байнгын хорооны хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай тэмдэглэл, А.П*******ын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн О т ХХК-ийн хөдөлмөрийн маргаан маргаан таслах зөвлөлд гомдол, А.П*******ын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн О т ХХК-ийн хөдөлмөрийн маргаан маргаан таслах зөвлөлд гомдол, О т ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичиг, О т ХХК-ийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлын байрны тодорхойлолт, О т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/нп албан бичиг, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2021 оны 12 дугаар 20-ны өдрийн 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, Профессор Б.Уранцэцэг Хууль зүйн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн магадлал 2022 оны 6 дугаар 29-ний өдрийн дугаар 16 дугаартай Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тухай магадлал, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци 2023 рны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 23/244 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар албан бичиг, О т ХХК-ийн Дотоод мэдээлэл, О Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/412 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр дүн нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ, 2023 оны 4 дүгээр 11-ний өдрийн Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө хэлэлцүүлэг, О т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/44 Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн батлах тухай, Хөдөлмөрийн дотоод журам, О т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дугаартай тушаал, Цалин хөлсний журам, О т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 72/21 дугаартай тушаал, Ажлын цагийн тухай журам, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэл, О т ХХК болон О т ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, О тн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан 2025-2027 онд хамтын гэрээ, О т ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гомдол буцаах тухай, С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаартай албан бичиг, С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08879 дугаартай захирамж тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч О******* ХХК-нд холбогдуулан 2022 оны 10, 11, 12 саруудад ажилласан илүү цагийн хөлс нийт 4,154,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 11,152,056 төгрөг нэмэгдүүлсэн бөгөөд уг шаардлагыг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ... нэхэмжлэгч Ч.Ц, О Т ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 10, 11, 12 саруудад ажилласан илүү цагийн хөлс нийт 11,152,056 төгрөгийг төлөөлөгүй учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хуульд заасан журмын дагуу илүү цагийн цалин хөлсийг олгосон, ажилласан цагт ногдох цалинг олгосон тул илүү цагийн цалин хөлсийг 1.5 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь олгосон цалинг дахин давхардуулан нэхэмжилсэн байхаас гадна хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

1.3. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зохигч талуудын хооронд 2014 оны 10 сарын 09-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба ажилтан Ч.Ц нь тоног төхөөрөмжийн операторын ажил албан тушаалд ажиллах, ажил олгогч нь цалин хөлс олгохоор харилцан тохиролцсон байна. /1 дүгээр х.х-ийн 29-34 дэх талд/

Талууд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж тус гэрээний 15 дугаар зүйлийн ж дэх заалтын 14 хоног ажиллаад 7 хоног амрах гэсний 14 хоног ажиллаад 14 хоног амрах гэж өөрчилжээ. /х.х-ийн 1 дүгээр 27 дахь талд/

Гэрээ байгуулагдаж ажил үүрэг гүйцэтгэж байсан үйл баримт болон ажилласан цаг хугацаа, олгосон цалингийн талаар талууд маргаагүй харин илүү цагаар ажилласан эсэх олгосон цалинг давхардуулан шаардаж байгаа эсэх улмаар уг шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандана гэж зааснаар нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх талаар маргаантай бол өөрийн эрх зөрчигдснийг мэдсэн бу мэдэх ёстой өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй юм.

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага илүү цагаар ажилласан нэмэгдэл цалин хөлс шаардсан тул ийнхүү эрхээ зөрчигдсөн гэдгийг сарын сүүлийн цалин олгосон өдөр мэдсэн бу мэдэх ёстой өдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11, 12 саруудад ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан тул 2022 оны 10 дугаар сард ийнхүү илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй болохыг дараа сар бу 11 сарын 09-ны өдөр мэдсэн байхаар байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар 2022 оны 10 дугаар сарын сүүлийн цалинг 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр олгосон байх тул нэхэмжлэгч нь тус өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэх юм. /1 дүгээр х.х-ийн 53-59 дэх талд/

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******* нь О т ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр илүү цагийн хөлсийг нөхөн олгуулах тухай гомдлоо гаргаж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн буцаасан болох нь тогтоогдож байна. /2 дугаар х.х-ийн 129 дэх талд/

Нэхэмжлэгчийн илүү цагийн нэмэгдэл хөлс олгоогүй талаарх гомдлоо хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх 90 хоногийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс тооцоход 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан бу хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

3.3. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсний улмаас хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүснэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл цалин хөлсний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч 2022 оны 11 болон 12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарласан.

Эрх хэрэгжүүлэх хугацаа гэдэг нь өөрийн эрх зөрчигдснийг мэдсэн бу мэдэх ёстой өдрөөс тооцогдох учиртай тул сар бүр олгож байгаа цалин хөлс бүрт хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлгүй юм.

3.4. Дээр дурсан үндэслэлээр хариуцагчид нэмэгдэл цалин хөлс олгохоос татгалзах эрх үүссэн гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч илүү цагаар ажилласан эсэх илүү цагийн нэмэгдэл хөлс төлөх эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлаггүй гэж үзсэн болно.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,422 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цид олгохоор шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О т ХХК-аас 11,152,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,422 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч бу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ