| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04903/ИОнцгой ажиллаг |
| Дугаар | 192/ШШ2025/02274 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/02274
2025 03 25 192/ШШ2025/02274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****ын хүсэлттэй,
***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие *** нь ***тай 2019онд танилцаж 2020 оны 6сарын 7нд нэг гэрт орж хамтран амьдарсан 2011онд төрсөн миний охин болох *** бид Злаа амьдардаг байсан. Хамтран амьдарч байх хугацаанд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хань*** нь 2024 оны 2 сарын 22нд бусдын гарт хорлогдож харамсалтайгаар амь насаа алдсан. ***ттай хамтын амьдралтай байсныг зайлшгүй тогтоолгох шаардлагатай байгааг харгалзан ***миний бие 2020 оны 6 сарын 7ны өдрөөс 2024 оны 2 сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаар тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***дугаар тодорхойлолт,***ын нас барсны гэрчилгээний хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, ***ы иргэний үнэмлэхийн хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2023 оны ***дугаартай барьцаат зээлийн эрх, үүргийг шилжүүлэх, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, ***ны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №****-01 дугаар ипотекийн гэрээний хуулбар, хавсралтын хуулбарын хамт, барьцааны хөрөнгийн жагсаалтын хуулбар, Дараачийн барьцааны гэрээний нөхцлийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, ***ы 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №***дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хуулбарын хамт, фото зураг, ***ийн төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гэрчээр *** нарыг асуух ажиллагаа хийгдсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***ы ***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ****нь ***тай хамтын амьдралтай байсан болох нь: гэрч ***ын ...Энэ 2 манай сургуульд ажиллаж байхдаа гэр бүл болсон. Гэрт нь очдог байсан. ***д очиж байсан... гэх мэдүүлэг, гэрч ***ын Миний мэдэхийн 4 жилийн өмнөөс дүүтэй хамтран амьдарч байсан. Би 4 жилийнх нь харилцааг мэднэ... гэх мэдүүлэг, фото зураг, ***тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд *** нар нь гарын үсэг зурж, хамт амьдардаг байсан хашаа байшинг барьцаалж зээл авсан зэргээр нотлогдож байна. Түүнчлэн ***дугаар өрхийн бүртгэлийн дугаартай, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарт ам бүл гурвуул, хорооны өрхийн бүртгэлд ***нар хамт бүртгэлтэй байгаагаар 2020 оны 6 сарын 7-ны өдрөөс 2024 оны 2 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь тогтоогдлоо.
Нэхэмжлэгч *** нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилгоо талийгаач ***ыг нас барсантай холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах гэж тайлбарлаж байх ба энэ зорилгын хүрээнд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ. Харин *** нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор талийгаач ***ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон, сэтгэл санааны болон бусад хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан авахаар болсон байх ба ийнхүү эрүүгийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын хувьд шүүх дахин дүгнэлт хийхгүй, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоол хэрэгжихэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ***ыг ***тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ***тай 2020 оны 6 сарын 7-ны өдрөөс 2024 оны 2 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ