2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02247

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 191/ШШ2025/02247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт С******* А******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байх Д******* ******* г******* ХХК-yд холбогдох,

 5 давхрын 62.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д******* ******* г******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дугаартай, Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Д******* ******* г******* ХХК-ийн захиалгаар С с ХХК-ийн барьж хэрэгжүүлсэн орон сууцыг өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон болно. 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дугаартай, Орон сууц захиалгын гэрээг нэг талаас захиалагч С.А******* миний бие нөгөө талаас гүйцэтгэгч Д******* ******* г******* ХХК-тай харилцан тохиролцсоноор гүйцэтгэгч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу барилгын стандарт, чанарын шаардлагыг хангаж, гэрээний зүйл болох орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч нь гэрэ*******р тохиролцсон орон сууцны төлбөрийг Гүйцэтгэгчид төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Тус Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1, 2.2-т гэрээний зүйл, орон сууцны нөхцөлийн талаар нэг бүрчлэн тохиролцож, гүйцэтгэгч тал нь Seoul garden хотхоны 2-р блок /312/-ын 503 дугаар байрны 5 давхарын 62,78 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрэмд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, батлагдсан зургийн дагуу гүйцэтгэсэн байх, харин захиалж буй орон сууцны үнэ тус гэрээний 3.1-д зааснаар 1мв үнэ 2,180,000 төгрөг, нийт 136,860,400 төгрөг болж, тус үнэд НӨАТ багтсан. Тус гэрээний 3.2-т төлбөр төлөх хуваарь хэсэгт Гэрээний нийт үнийн дүнгийн 100 хувь буюу 136,860,400 төгрөг, Төлбөр төлөх хугацаа DIG-2021-BAR-035 тоот гэрээний дүнгээр төлөгдсөн нөхцөлийг гэрээний аль аль талууд хүлээн зөвшөөрч, байгуулсан. Мөн түүнчлэн тус гэрээний 4.1-д Орон сууцыг ашиглалтад оруулах, орон сууцыг хүлээлцэх хугацааг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах, 4.2-т Барилгыг Улсын комиссод хүлээлгэн өгч, ашиглалтад хүлээн авсан тохиолдолд Гүйцэтгэгч нь барилгыг "орон сууц хүлээлцэх акт" -ыг үйлдэн, орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгнө, 5.1.9-д Захиалагч орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан тохиолдолд барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг шилжүүлэн өгнө" гэж тохиролцсон Гэтэл 2024 оны 7 дугаар сарын сүүлэээр Seoul garden" хотхоны 2-р блок /312/-ын 503 дугаар байрыг Улсын комисс хүлээн авсан боловч, өнөөдрийг хүртэл төлбөрийг нь бүрэн гүйцэтгэсэн орон сууцаа өмчлөлдөө авч чадахгүй, хохирч байна. "Д******* ******* г*******" ХХК нь өөрийн охин компани болох С с ХХК, түүнд цахилгаан шат нийлүүлэх гэрээний харилцаатай М Т Групп" ХХК хоорондын үл ойлгоцлоос улбаалан орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх боломжгүй байна гэсэн тайлбартайгаар өнөөдрийг хүрч байгаа болно. Миний бие удаа дараа хариуцагч компани болон түүний орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн С с ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, орон сууцаа шаардсаар өнөөдрийг хүрсэнч, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Миний хүү Б Б нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д******* ******* г******* ХХК-тай DIG-2021-BAR-035 тоот "Орон сууц захиалга-ын гэрээ байгуулж, Seoul garden хотхоны 2-р блок /312/-ын 503 дугаар байрны 5 давхарын 62,78 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө авахаар тохиролцсон. Миний хүү Б.Б Д******* ******* г******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан DIG-2021-BAR-035 тоот Орон сууц захиалга-ын гэрээний эрх, үүргээ ээж надад шилжүүлэхдээ орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байсан бөгөөд тус гэрээний 8.10-т Захиалагч гэрээнийхээ Захиалагчийн нэрийг зайлшгүй сол******* шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргавал уг хүсэлтийн дагуу гэрээг шинэчилж, өөр захиалагчийн нэр дээр дахин гэрээ хийх бол 3.1-т заасан гэрээний үнийн дүнгийн 0,1 / тэг аварны нэг/ хувийн шимтгэл төлнө гэж заасныг үндэслэн миний бие 136,900 төгрөгийг Д******* ******* г******* ХХК-ийн дансанд төлж, гэрэ******* байгуулсан. Иймд миний бие "Д******* ******* г*******" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу захиалсан, өмчлөлдөө авахаар тохиролцсон орон сууцаа өмчлөлдөө авах, өөрийн үзэмжээр ашиглаж, эзэмш*******, өмчлөх эрхээ баталагаажуулж чадахгүй байгаа тул өөрийн хуулиар хамгаалагдсан гэрээний зөрчигдсөн эрх, ашгийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу? Д******* ******* г******* ХХК-тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай, Орон сууц захиалгын гэрээний 12.2-т Хэрэв талууд санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцлийн журмаар шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу энэхүү гэрээний талаарх маргааныг нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшилцөн шийдвэрлэж чадахгүй байгаа тул харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Хаан банкны 2022 оны 4 дүгээр 21-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулгыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Д******* ******* г******* ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Хариуцагч Д******* ******* г******* ХХК-нд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

1.2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ... хүү Б.Бгийн хариуцагчтай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн DIG-2021-BAR-035 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, сөүл гарден хотхоны 2 дугаар блок 312-ын 503 дугаар байрны 5 давхрын 62.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гэрэ*******р шилжүүлэн авсан тул хариуцагчтай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

2.1. Зохигч талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрэ*******р гүйцэтгэгч буюу Д******* ******* г******* ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, сөүл гарден хотхоны 2 дугаар блок 312-ын 503 дугаар байрны 5 давхрын 62.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу С.А******* нь 1 м.кв-ыг 2,180,000 төгрөгөөр тооцож нийт 136,860,400 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 7-12 дахь талд/

Тус гэрээг орон сууц захиалгын гэрээ гэж талууд нэрлэсэн байх боловч уг гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга гэрээний зүйл болох орон сууц нь шинээр баригдах бус бэлэн баригдаж дуусаж байсан зэрэг нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний агуулга бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад илүү нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрэ*******р худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

3. Талууд хооронд байгуулсан гэрээний 3.2-ын 1-т гэрээний нийт үнийн дүнгийн 100 хувь буюу 136,860,400 төгрөг DIG-2021-BAR-035 дугаартай гэрээний дүнгээр төлөгдсөн гэжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Гэрээний 3.2-ын 1-т заасан DIG-2021-BAR-035 дугаартай гэрээний дүнгээр төлөгдсөн гэсэн нь захиалагчийн хувьд төлбөр тооцоогүй төлбөр төлөгдсөн гэсэн агуулгаар тайлбарлагдахаар байна.

3.1. Түүнчлэн, хэрэгт Б.Бгийн Худалдаа хөгжлийн банкны тоот харилцах дансны хуулга авагдсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 125,560,000 төгрөгийг Б.Бс сөүл гарден 3 өрөөний төлбөр гүйлгээний утгаар 474018698 тоот дансанд шилжүүлсэн байна. /х.х-ийн 14 дэх талд/

Дээр дурсан гэрээ болон баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг төлж барагдуулаагүй гэж маргаж, энэ талаар баримтаа гаргаж мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийг гэрэ*******р хүлээсэн үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж зохицуулсан зохицуулалт болон талууд хооронд байгуулсан гэрээний 5.1.6-д Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох баримт бичгийг саадгүй гаргаж өгнө гэж тохиролцсон тохиролцоо болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийн дагуу хариуцагч Д******* ******* г******* ХХК нь хууль болон гэрээнд зааснаар орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд шаардлагатай холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь нэг этгээдээс нөгөө этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А*******ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Д******* ******* г******* ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А*******ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Д******* ******* г******* ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 842,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д******* ******* г******* ХХК-аас 842,252 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.А*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ