| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/08315/И |
| Дугаар | 191/ШШ2025/01963 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01963
| 2025 03 12 | 191/ШШ2025/01963 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, оршин суух Х******* овогт Б******* Э******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх Д******* а******* ******* ******* ХХК-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 513,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, хариуцагчийн төлөөлөгч Н.Өлзийсайхан, шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Г.Тамжид ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Д******* а******* ******* ******* ХХК-ийн захирал Н.Ө 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 80,000,000 /наян сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай байгуулсан. Тус зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч хүү, үндсэн төлбөрөө төлсөн. Харин 2021 оны 6 сарын 10-ний өдөр Д******* а******* ******* ******* ХХК-ийн захирал Н.Ө дахин зээлийн гэрээг бичгээр байгуулж, 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүү сарын 5 хувь байхаар тохиролцсон. Тус зээлийн гэрээний дагуу хүүгийн төлөлтийг хариуцагч нь төлсөн. Мөн үндсэн төлөлтөөсөө 80,000,000 /наян сая/ төгрөгийг төлсөн. Гэтэл үлдсэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.1-т Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Түүнчлэн зээлийн гэрээний 4.1.2-т Гэрээнд заасан хугацаанд зээлийг зээлдүүлэгчид эргүүлэн төлнө гэж заасныг хариуцагч зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үндсэн төлбөрөө төлөхийг утсаар удаа дараа шаардсан ч хариуцагч төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Түүнчлэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2022.10.04-ний өдрийн байдлаар алдангийг тооцоход 13,500,000 төгрөг болсон бөгөөд тус алдангийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа болно. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн зээлийн гэрээгээр 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний хүүгийн төлөлтийг хэвийн төлсөн. Харин үндсэн зээлийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. 2021 оны 09 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээний 5.1.1-т Гэрээгээр хүлээлсэн үүргээ биелүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах эрхтэй, 5.1.2-т Гэрээнд заасан хугацаанд зээлийг зээлдүүлэгчид эргүүлэн төлнө гэж заасныг хариуцагч зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 сарын 03-ний өдрөөр дуусч байгаа талаар сануулан үндсэн зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар шаардахад хариуцагч төлөөгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн. Тус маргааны хувьд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча*******, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу дараах зээлийн үндсэн төлбөр, алдангийг төлөхөөр байна. Үүнд: 2021 оны 6 сарын 10-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг 2021 оны 09 сарын 03-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг 2021 оны 6 сарын 10-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний алдангид 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг Нийт 513,500,000 /таван зуун арван гурван сая таван зуун мянга/ төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, болон 2021 оны 09 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээний 5.1.1-т заасны дагуу 300,000,000 /гурван зуун сая/төгрөг, 2021 оны 6 сарын 10-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.1-т заасны дагуу 200,000,000 /хоёр зуун сая/төгрөг, 2021 оны 6 сарын 10-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг нийт 513,500,000/ таван зуун арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандаж гаргасан Б овогтой Э******* нэхэмжлэлийг дараах хариу тайлбарыг гаргаж байна. нь надаас 513,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний бие Э******* данс руу тогтмол мөнгө хийдэг байсан. Мөн бид 2 уулзаж гэрээ байгуулсан удаагүй болно. Миний зээлийн гэрээний бланкыг хүнээр дамжуулан авсан. Э******* шаардаж буй мөнгөн дүнгээс тодорхой хэмжээг буцаан төлсөн. Иймд яг бодит хохирлыг *******ийн тооцуулж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөг авсан. Миний тооцооллоор 132,000,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 100,000,000 төгрөг төлсөн тул 200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул энэхүү үнийг дүн дээр маргахгүй байна. Над руу 280,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч 280,000,000 төгрөг би аваагүй. 200,000,000 төгрөг авсан. 200,000,000 төгрөг дээр өмнөх 80,000,000 төгрөгийг нийлүүлж тооцсон гэсэн. Өмнөх 80,000,000 төгрөгийг 200,000,000 төгрөгтэй нийлүүлж тооцсон гэрээ байхгүй хүүгийн талаар тохироогүй. 200,000,000 төгрөг над руу шилжүүлсэн болохоор хүүг тогтмол хийдэг байсан. Тухайн үед Ковид гарсан байсан тул үндсэн зээл, хүүгээс хасаж байна гэж үзэж сар болгон 8,000,000 төгрөг хийдэг байсан. Манай ламборд хүнээс буруу зүйл авснаас болж цагдаа дээр шалгагдаж байгаа, энэ маргаан нь Н.Б гэх хүнтэй хамааралтай тул ямар хүсэлт гаргах талаар мэдэхгүй байна. 300,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул би төлнө. Харин 280,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд дуусгах хугацаа, хүү тодорхой бус байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 280,000,000 төгрөг аваагүй 200,000,000 төгрөг авсан. Үүнээс 105,600,000 төгрөг төлсөн. Нийт 294,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 13,500,000 төгрөгийг алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний хугацаа хэзээ дуусах нь тодорхойгүй байх тул алданги тооцож байна. Миний гарын үсэгтэй хоосон бланк авч явж 280,000,000 төгрөг гэж бичсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Э******* тоот дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23636 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03129 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 07213 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01729 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28ё2-3/4953 дугаартай албан бичиг, Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 08, 2022 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн банк хоорондын мөнгөн шилжүүлэгийн баримтууд 2 хуудас,
Шүүхийн журмаар Б.Э******* тоот дансны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Гэрч М.Ш мэдүүлэг авсан тэмдэглэл, Б.Э******* тоот дансны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны дэлгэрэнгүй хуулгыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д******* а******* ******* ******* ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 513,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч уг шаардлагын 294,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300,000,000 төгрөг нийт 513,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг зээлдэж үүнээс 112,000,000 төгрөгийг төлсөн тул уг зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 200,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн зээлийн гэрээний хувьд 280,000,000 төгрөг зээлдэж аваагүй 200,000,000 төгрөг зээлдсэн бөгөөд тухайн үед ковид цар тахал гарсан байсан тул үндсэн зээл, хүүгээс хасаж байна гэж үзэж сар болгон 8,000,000 төгрөгийг төлж байсныг тооцож үзвэл нийт 105,600,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 94,400,000 төгрөг нийт 294,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх зээл, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Зохигчид талуудын хооронд дараах зээлийн гэрээнүүд бичгээр байгуулагдсан байна. Үүнд:
2.а. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 280,000,000 төгрөгийг сарын 5 болон 4 хувийн хүүтэй,
2.б. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, /х.х-ийн 10-15 дахь талд/
Дээрх гэрээнүүдэд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл нэг талаас гэрээгээр тохиролцсон мөнгийг шилжүүлэх, нөгөө талаас шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээсэн уг гэрээ нь зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча*******, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.
3. Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч болох Б. нь зээлдэгч тал болох Д******* а******* ******* ******* ХХК-нд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь 2 гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 7, 9 дэх талд/
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч нь үндсэн зээлээс 105,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд болон бусад байдлаар төлсөн гэж маргасан боловч хариуцагч Д******* а******* ******* ******* ХХК нь тус гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хэрэгт авагдсан Б.Э******* Хаан банк дахь , тоот дансанд зээлийн гэрээний дагуу хариуцагч Д******* а******* ******* ******* ХХК нь үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүй тогтоогдсонгүй. /х.х-ийн 86-89, 108-164 дэх талд/
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч нь уг зээлийн төлбөрт 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 112,000,000 төгрөгийг зээл буцаав утгатайгаар төлсөн үүнээс 100,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 12,000,000 төгрөгийг хүүд төлсөн гэж маргасан.
Хэрэгт авагдсан Б.Э******* Хаан банк дахь тоот дансны хуулгаас үзэхэд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буцаав гүйлгээний утгатай 112,000,000 төгрөгийн орлого орсон байна. /х.х-ийн 131 дэх талд/
Нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагч төлөөгүй өөр хүнээс орж ирсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн татгалзалыг эргэлзээгүй баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу алданги шаардсан.
Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хув*******с хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Зээлийн гэрээний шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулахад гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн байх хариуцлагын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх учиртай.
Гэвч, талууд хооронд байгуулсан гэрээнд үүргийг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцлагын үүрэг буюу алданги төлүүлэх үндэслэлгүй байна.
6. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 400,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д******* а******* ******* ******* ХХК-аас 400,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,725,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д******* а******* ******* ******* ХХК-аас 2,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ