| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 182/2024/05304/И |
| Дугаар | 191/ШШ2025/02388 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02388
| 2025 03 24 | 191/ШШ2025/02388 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин байрлах Г******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, хаягт оршин суух А******* овогт овогт Б******* Уу*******цэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,179,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх ху*******даанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А*******, шүүх ху*******дааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх ху*******даанд гаргасан тайлбартаа:
Г******* ******* ******* ХХК нь Б.Уу*******цэцэгт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГУ-51 тоот зээлийн гэрээ байгуулан тоёота приус маркийн 31-75 УНЯ улсын дугаартай автомашиныг барьцаалан 2,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний нөхцөл болон агуулгыг уншиж танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Б.Уу*******цэцэг нь зээлийн төлбөрөөс энэ хугацаанд 2,335,154 төгрөг төлснөөс 12 сарын хүүнд 1,187,944 төгрөг үндсэн зээлд 547,330 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 599,880 төгрөг төлсөн. Иймд төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,452,670 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу 1,452,670 төгрөгөөс бодогдсон бөгөөд өдрийн 7263 төгрөг 2023.12.05-наас 2024.08.20 хүртэл нийт 260 хоног буюу 1,888,380 төгрөг бодогдсоноос төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцох заалтын дагуу 726,335 төгрөгийн нэмэгдүүлсэн үндсэн зээл 1,452,670 төгрөг нийт 2,179,005 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүү нь алданги болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГУ-51 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БГ-51 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх ху*******даанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.Уу*******цэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,179,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Хариуцагч Б.Уу*******цэцэгт шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм.
1.2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх ху*******даанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтаар Г******* ******* ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГУ-51 дугаартай Зээлийн гэрээ-г Б.Уу*******цэцэгтэй байгуулж, 2,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар жилийн сарын 6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон болох нь тогдоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/
2.1. Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.
Дээрх гэрээ агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг дээрх баримтуудаас үэзхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
2.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд нь үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусаж улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
2.4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,452,670 төгрөг, алдангид 726,335 төгрөг нийт 2,179,005 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч энэ тооцоололтой маргаагүй.
Талууд хооронд байгуулсан гэрээний 3.2-т Хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар бодож зээлдүүлэгчид алданги төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байна.
Иймд хариуцагч Б.Уу*******цэцэгээс 2,179,005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ******* ******* ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Уу*******цэцэгээс 2,179,005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ******* ******* ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уу*******цэцэгээс 49,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ