2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01897

 

 

 

 

 

 

 

2025 03 10

191/ШШ2025/01897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин байрлах Т******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух Б******* овогт Б******* О******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,939,711.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болох манай компани нь 2023 оны 06 сарын 23 өдөр өөрийн "А******* к******* ББСБ" ХХК гэсэн нэрээ "Т******* к******* ББСБ" ХХК болгон өөрчилсөн болно./Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан/ Иргэн Баатархүрэл овогтой Отгонтуяа /РД: *******/ нь манай Т******* к******* ББСБ" ХХК-ай харилцан тохиролцож 2022 оны 08-р сарын 31-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 4,799,900.00 (Дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийг нэг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 190,565.83 төгрөг, хүү 69,434.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 260,001.00 төгрөгийг төлсөн бөгөөд 2022 оны 10 сарын 20- ны өдрөөс хойш зээлийн өр, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. Зээлдэгчээс зээлийн гэрээний өр, төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч зээлээ төлөхгүй, удаа дараа худал хэлж бултаж зугтаад байгаа тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгч нь авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт 2024 оны 08-р сарын 20-ны өдөр гэхэд бүрэн гүйцэд төлж барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй байна. Энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. Үндсэн зээл 4,609,334.17 төгрөг, 2. Үндсэн хүү 2,330,377.13 төгрөг; 3. Нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 6,939,711.30 төгрөгийн зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдүүлэгчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж, дараах шаардлагыг гаргаж байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны хуулга, зээл хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, зээлдэгч Б.О******* хүргүүлсэн мэдэгдэх хуудсуудыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,939,711.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Хариуцагч Б.О******* шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

1.2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтаар Т******* к******* ББСБ ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ-г Б.Отгонтуяатай байгуулж, 4,799,900 төгрөгийг электрон бараа худалдан авах зориулалтаар жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон болох нь тогдоогдож байна. /х.х-ийн 8-11 дэх талд/

2.1. Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Дээрх гэрээнүүд агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг дээрх баримтуудаас үэзхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

2.2. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 9 дүгээр сарын 20ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан үүргийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл хүү төлөлтийн тооцооллын баимтаар тогтоогдож байна. /х.х-ийн 12 дахь талд/

2.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд нь үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусаж улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

2.4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,609,334.17 төгрөг, зээлийн хүүд 2,330,377.13 төгрөг нийт 6,939,711.30 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд зээл тооцооллын эргэн төлөлтийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл, хүү үндэслэлтэй байна. /х.х-ийн 12 дахь талд/

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.О 6,939,711.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

3. Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О 6,939,711.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,985.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О 125,985.38 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ