Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/00602

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хэргийн индекс:102/2024/07240/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай гудамж, ******* ******* барилга, ******* давхар хаягт байршилтай ******* ******* ******* ХХК /утас: *******, *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч , /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, сум, ******* баг, найрамдал ******* байр, ******* тоотод оршин суух овогтой (утас: , )-т холбогдох,

1,734,197 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлийн гэрээний үүрэгт 1,734,197 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Г.т холбогдуулан 1,734,197 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,734,197 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн дахь дугаартай данс руу орлого хийсэн 2025 оны 04 сарын 17-ны өдөр дугаартай № дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх нотлох баримтаар хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,734,197 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,697 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.өөс 21,348.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 21,348.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох 1,734,197 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,697 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.өөс 21,348.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 21,348.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /РД:/-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА