2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/02848

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлийн шаардлага 1,501,000 төгрөгийг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 501,000 төгрөгийг нэхэмжлэгч ***ын ***ы ***тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас 19,483 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ