| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2212000000020 |
| Дугаар | 2024/ДШМ/07 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/07
2024/ДШМ/07
Б.Цт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Б.Ц
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Цт холбогдох 2212000000020дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 10000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ааймгийн И суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, Ааймгийн И сумын З газарт Б ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Ааймгийн И сумын Т баг, З хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд тус аймгийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б Ц/РД:00000000000/
Шүүгдэгч Б.Ц нь Ааймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр Засаг даргын Тамгын газар болон соёлын төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоот гудамжны доод үзүүрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг бусадтай хардсаны улмаас маргалдаж, баруун хөл рүү нь өшиглөж, баруун хөлийн шаантын гадна ба дотор хашлага ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2019 оны 12 дугаар сард Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын эхээр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 06 дугаар сард Ааймгийн Э сумын 0дугаар баг, Т 00-00 тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Ааймгийн Прокурорын газраас Б.Цт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ааймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ... Яллагдагч Б.Ц нь Ааймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр Засаг даргын Тамгын газар болон соёлын төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 28- 29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн тэрээр 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ааймгийн И сумын Т багийн'Х хорооллын 00-00 тоот гудамжны доод үзүүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг бусадтай хардсаны улмаас маргалдаж, баруун хөл рүү нь өшиглөж, баруун хөлийн шаантын гадна ба дотор хашлага ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Тэрээр Ааймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр Засаг даргын Тамгын газар болон соёлын төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоот гудамжны доод үзүүрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг бусадтай хардсаны улмаас маргалдаж, баруун хөл рүү нь өшиглөж, баруун хөлийн шаантын гадна ба дотор хашлага ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2019 оны 12 дугаар сард Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын эхээр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 06 дугаар сард Ааймгийн Э сумын 0дугаар баг, Т 00-00 тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх эрүүгийн 2212000000020дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Ааймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн тусгай ангийн 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй бОлгож шийдвэрлэсэн Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шүүгдэгч Б.Цт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа “... уг хэргийг нотолж чадаагүй байна. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өөрийг нь тодорхой цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сард Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 3 дугаар сарын эхээр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 6 дугаар сард Ааймгийн Э сумын 0дугаар баг, Т 00-00 тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан, Б.Ц хардалтын улмаас зодож байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгөөгүй, энэ талаар гэрч нараас тодруулж асуугаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг хийсэн байна. Хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Л.Л, гэрч Н.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Ц нар нь 2010оноос 2021 оны хооронд хамтран амьдарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан ба энэ хугацаанд Б.Ц нь удаа дараа зодож байсан ба үүнээс хохирогчийн мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаагаар Б.Ц нь 2019 оны 12 дугаар сард, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 3 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард, 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө зэрэг 5 удаагийн үйлдлээр зодсон, үүнээс 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зодсон үйлдлийн улмаас Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө зодсон үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан, хохирогч нь 2019 оны 12 дугаар сард, 2021 оны 3 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард зодуулахдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй, мөн шүүгдэгч Б.Цын 2021 оны 3 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард, 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хохирогч Б.Бд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон үйлдлүүдийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.0дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Гэтэл шүүхээс хохирогч Б.Бгийн эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, эрүүл мэндэд нь хохирол учраагүй буюу 2019 оны 12 дугаар сард, 2021 оны 03 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард 3 удаа зодуулсан үйлдлийг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хохирогч дахин хүчирхийлэлд өртөхөөс айж эмнэлэг болон цагдаагийн байгууллага, ах дүү, төрөл садандаа хэлэхгүй, уучилж өнгөрөөх тохиолдол элбэг байдаг бөгөөд хохирогч Б.Б ч энэ талаар мэдүүлсэн байдаг. Хохирогч Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс 3 удаа мэдүүлэг авахад мэдүүлэг нь тогтвортой, мэдүүлэгт ямар нэгэн зөрүү гараагүй. Б.Цт зодуулсан цаг хугацааны талаар үнэн зөв мэдүүлсэн, түүний Б.Цт 2019 оны 12 дугаар сард, 2021 оны 3 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард 3 удаа зодуулах үед гэрчлэх хүн хамт байгаагүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдээлээгүй. харин аав Н.Бт хэлж байсныг Н.Б нь гэрчээр мэдүүлэхдээ мэдүүлсэн, дээрх 3 үйлдлийн талаар мэдэх гэрч байхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс хохирогч энэ талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгөөгүй, энэ талаар гэрч нараас тодруулж асуугаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно....гэжээ
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт хохирогчоос 3 удаагийн мэдүүлэг авсан. Ингэж мэдүүлэхдээ шүүгдэгч 5 удаа хохирогчийн биед халдсан байдаг. Эдгээр 5 удаагийн үйлдлээр байнгын шинжийг хангасан гэж зүйлчилж ирүүлсэн. Энэ үйлдлүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд багтааж хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн 3 үйлдэл нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. Тэр болгоныг эмнэлэг болон цагдаагийн байгуулагд үзүүлээгүй уучилж өнгөрөөсөн тохиолдол байдаг. Дээрх мэдүүлгийг ямар нэгэн баримтыг үгүйсгээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжээр хангаагүй гэсэн. Иймд Ааймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичсэн гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М-р баг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчтой Б.Ц гэр бүлийн харьцаа байхгүй үүнийг нотолсон ямар нэг баримт байхгүй. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүх зөв шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийг зодож цохисон асуудал байгаагүй. Гэмт хэрэг гарах үед хохирогчийн согтолтын зэрэг өндөр байсан. Архидан согтуурч намайг дуудсан. Ямар шалтгаанаар ингэж мэдүүлснийг сайн мэдэхгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Бг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
хохирогч Б.Бгийн ...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой И суманд Залуучуудын шинэ жил болсон, тэр шинэ жилд би найз залуу Б.Цтай хамт орсон. Соёлын төвөөс найз Ү.А.Нгаа гаргаж ирээд Ү.А.Нн машинд суулгаад явах гэсэн чинь Б.Ц чи согтуу байж машин барих гэлээ гэхээр нь би зүгээр явчхаж чадна гэсэн чинь цагдаа дуудна чамайг эрүүлжүүлэхэд өгнө гээд байсан тэр үед би машины жолоочийн суудал дээр сууж байсан чинь намайг буулгах гээд зуураад байхаар нь би буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь намайг цохиод би газар унасан чинь миний нүүр рүү өшиглөчихсөн. Би босоод ирсэн чинь миний хамраас цус годгойдоод гарч байсан цус нь тогтохгүй нэлээн гоожиж байсан. Тэгээд нэг их удаагүй цагдаа ирсэн ирээд би эмнэлэг рүү явж эмнэлэг дээр цус тогтоох тариа хийлгээд хамар дээр зүсэгдсэн юм шиг шарх байсанд нь нэг оёдол тавиулсан тэгээд эмнэлгээс гарч ирээд манай найз залуу Б.Ц угаасаа хот явъя наадах шарханд чинь косметик оёдол тавиулахгүй бол болохгүй гэж хэлээд шууд Улаанбаатар хот явахаар болсон би эмнэлгээс гарч ирээд Б.П машинд суугаад Засаг даргын тамгын газрын гадаа ирсэн чинь Б.Ц Ү.Н машинаас буугаад Засаг даргын тамгын газар руу орох гэхээр нь би оруулахгүй чи ороод камерын бичлэг устгачихвал яах юм бэ гэсэн чинь би устгахгүй итгэхгүй байгаа бол хоёулаа өглөө болтол хамт энд байя гээд байсан тэгснээ Б.Ц хот явъя гээд Б.Цын машинаар би хамт явсан Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж харуулж явж байгаад өчигдөр сумандаа ирсэн. Анх хамрын гадна талд зүсэгдсэн юм шиг шархтай, 2 нүд болон духны хэсэг рүү хөхөрч хавдсан, толгойны ар хэсэг дагз руугаа өвдөөд байсан тархи хөдөлсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр шөнөө Б.Ц бид 2 Улаанбаатар хот руу явсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Л.Л...Би энэ юу болов гэж бодоод хамт ажилладаг найз үсчин Ү.Н гэдэг хүн рүү утсаар яриад Б.Б хаана байгаа юм бэ гэсэн чинь нөгөө Б.Ц гэдэг найз нь хүнтэй хардаад хэрүүл маргаан хийгээд Б.Б нүүрэндээ гэмтэл аваад хамраас нь цус гараад хамар дээрээ оёдол тавиулсан гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж эм бичүүлэх гэж явж байгаа охин Б.Бгийнхээ найз Ү.Нтэй тааралдсан тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь танай охин Б.Бг Б.Ц зодоод нүүр амыг нь аймаар болгосон гээд надад над руу чаатаар охины маань зургийг явуулсан. Тэгсэн манай эмнэлгийн эмч Н над руу утсаар яриад Ц танай охин Б.Бг зодсон гэж хэн танд хэлсэн юм бэ Ц манай эмнэлгийн ажилчид руу утсаар яриад та нар гэр бүлийн нууц задрууллаа, аав ээжид нь битгий хэлээрэй гэж байхад гээд манай ажилчдыг загнаад байна гэхээр нь би эмнэлгийн ажилчдаас надад хэлээгүй би эмнэлэг рүү явах замдаа хүнээс сонссон гэдгээ хэлсэн. Тэгсэн эмнэлгийн дарга Н Л эгчээ би одоо л мэдэж байна гэж ярьсан. Тэгээд би нөгөө Б.Ц гэдэг хүнийх нь утасны дугаарыг олж аваад Б.Ц руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь манай охин Б.Б хаана байна утсаа авахгүй чи бага шиг хүүхэд дээрэлхээрэй олон дээрэлхүүлж чадахгүй шүү гэж мессеж бичсэн. Тэгсэн чинь сайн уу та би яагаа ч үгүй газар унаад хамраа гэмтээгээд эмнэлэгт цуг очсон гэж хариу мессеж бичсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай би эмнэлэг орох гэж явах замдаа хүнээс сонсоод чам руу ярьж байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг,
гэрч Н.Бийн...Б.Ц цуг суугаад манай охиныг танай найз чинь энэ тэр гээд янз бүрээр яриад байхаар нь манай охин найзыгаа авах гээд буцаад Соёлын төвийн хажуу талд ирээд машинаас буугаад найзынхаа машины барьж явах гээд жолоон дээр нь суусан чинь чамайг машин бариад явах юм бол цагдаа дуудаж бариулна шүү чамайг эрүүлжүүлэхэд хонуулна гээд зуураад байхаар нь буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь цохиж унагаад унангуут нь өшиглөсөн гэсэн тэгээд хамраас нь цус гараад байж байтал цагдаа нар ирээд цуг эмнэлэг явж хамрынхаа үзүүр дээр оёдол тавиулсан байсан. Тэгээд нөгөө Б.Ц нь Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж косметик хагалгаанд орохгүй бол болохгүй гээд эхнэр бид 2-т ч хэлээгүй Улаанбаатар хот руу аваад явсан байна лээ. 2019 оноос эхэлж Б.Ц манайхаар ирээд байдаг болсон би ч нэг их юм хэлээгүй өөрсдөө мэдэж байгаа байлгүй гэж бодож байсан. Хамрынхаа үзүүр хэсэгт зүсэгдсэн юм шиг шархтай, тэр шарханд нь оёдол тавьсан, 2 нүд, дух гээд хөхөрсөн, зарим газраараа хөх нь шарласан байсан 2 гуя, өвдөг нь зөндөө газар хөхөрсөн байсан. Манай эхнэр Ц ярих гэхээр утсаа авахгүй мессеж бичсэн чинь би зодоогүй надад хамаагүй гээд өөрөө газар унасан гээд, нэг болохоор машин мөргөөд унасан, нэг болохоор машины хаалга мөргөөд унасан гэж янз янзаар яриад байна гэж байсан. Өөрөө унасан хүн юу гэж гуяны хажуу тал дотор тал нь хөхрөх вэ дээ хүүхэд хуурч байгаа юм шиг юм яриад байгаа. 2020 оны хавар санаж байна манай хашааны үүдэнд машин ирээд би гарсан чинь Б.Ц манай охинтой хамт ирсэн байсан тэгсэн удаа ч үгүй хөдлөөд явахаар нь би араас нь машинтай явсан чинь нэг хэсэг хайгаад олоогүй, тэгсэн манай хорооллын урд гудамжинд машинтай зогсож байхаар нь очсон чинь манай охин хаалга онгойлгоод буух гэж байхад нь Б.Ц бууж ирээд машинаас буунгуут хавсарч унагасан. Тэгээд бүгдээрээ манай гадаа ирээд Б.Ц манай охиныг түшээд манайд оруулж ирээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь баруун хөл шагайгаараа хугарсан байна гэж ярьсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Ү.Н...Б.Ц Б.Бгийн амыг нь дарчихсан зогсож байхаар нь хүүе тар 2 чинь юу хийж байгаа юм бэ гээд би гэрт чинь хүргээд өгье гээд хоёуланг нь машиндаа суулгаад явж байхад Б.Б энэ Ц намайг Засаг даргын тамгын газар дотор цохиж унагасан, намайг хүнтэй хардаад зодсон, Соёлын төвийн гадаа намайг зодсон, Соёлын төв дотор намайг зодсон чи намайг цохисон биз дээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиж зодоогүй ш дээ гэсэн чинь Б.Б чи намайг цохиж зодсон биз дээ үнэнээ хэлээч чи гээд Ц руу дайраад найзыг нь энэ Ц зодсон ш дээ гээд хоорондоо маргалдаж явсаар байгаад би Б.Бгийн гэрийнх нь гадаа очсон чинь Б.Б би найз Ү.А.Нгаа орхисон байна гэхээр нь чи гэртээ байж бай би яваад Ү.А.Нг аваад ирье гэсэн чинь би цуг явна гээд буцаад гурвуулаа хамт Соёлын төвийн баруун талаар ирээд Цагдаагийн хэсгийн урд талд зогссон би Соёлын төв рүү ороод Ү.Н авч гарч ирээд өөрийнхөө машинд суулгаад хүргээд өгье гэсэн чинь Б.Б би Ү.Н машиныг унаад явна би өөрийгөө хянах чадвартай байна гээд Ү.Н машиныг унаж явах гээд байхаар нь би Ү.Н өөрийнх нь машинд суулгаад тэгсэн чинь Б.Ц чи согтуу машин унах гэлээ гээд Б.Б нь би өөрийгөө хянах чадвартай байна гээд маргалдаад байхаар нь ядаргаатай юм бэ өөрсдөө учраа ол гээд би гэр рүүгээ яваад өгсөн намайг гэртээ ороод нэг их удаагүй байхад багцаагаар 20 минут л болсон байх Д.Б над руу утсаар яриад нөгөөдүүл чинь эмнэлэг дээр байна гэнэ Б.Бгийн нүүр нь аймаар болчихсон байна гэнэ гэхээр нь би санаа зовоод эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн нүүр нь зөндөө цус болчихсон хамар нь овойгоод хавдчихсан, хамраас нь цус гарчихсан, хамрынх нь үзүүр дээр дээр юмаар зүсчихсэн юм шиг зүсэгдсэн тэрэнд нь оёдол тавих гэж байгаа гээд сувилагч асрагч нь зогсож байсан цус нь тогтохгүй байгаад байсан. Би яасан юу болсон юм бэ гэсэн чинь Б.Б наад Б.Ц чинь намайг нүүр рүү өшиглөөд ийм болгочихлоо гэсэн чинь Б.Ц нь наадах чинь худлаа ярьж байгаа юм би юу гэж өшиглөх юм бэ наадах чинь машин мөргөөд уначихсан гэж яриад байсан хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байгааг нь би мэдээгүй...гэсэн мэдүүлэг,
гэрч Б.П...манай эхнэр Ү.Н утас руу залгаад юу болсон талаар асуусан чинь Б.Б зодуулаад эмнэлэг дээр байна гэнэ гэхээр нь эхнэр бид 2 санаа зовоод очсон чинь Б.Бгийн хамрыг боосон байдалтай байсан тэнд Д.Б, Ү.Н, Б.Ц, Б.Б нар байсан Элбэгзаяа гэдэг эмч, сувилагч Бямбасүрэн нар байсан асрагч нь хэн байсныг би сайн санахгүй байна. Тэгээд бид нар нэг их удаагүй гарч ирээд би эхнэртэйгээ машиндаа суугаад Б.Б, Ү.Н 2-ыг хүргэж өгөх гээд машиндаа суулгасан. Тэгсэн Б.Ц Э эмчийн машинд суугаад ЗДТГ-ын зогсоол дээр байсан машиндаа хүргүүлж ирсэн. Тэгсэн Б.Б миний машинаас буух гэхээр нь яах гэсэн юм бэ гэсэн чинь наад Б.Ц чинь камерын бичлэг устгачихна устгахаас нь өмнө цагдаа дуудаж камерын бичлэгийг нь үзнэ гээд миний машинаас буугаад Б.Цын машин руу яваад Б.Цын машинд суугаад нэлээн удсан. Би эхнэр Азжаргалтай хамт эмнэлэг дээр очиход Б.Б хамраа боочихсон байсан тэгсэн Б.Б Б.Ц руу чи намайг өшиглөж нүүр ийм болгосон бас Засаг даргын тамгын газрын дотор цохиж ухаан алдуулсан ш дээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиогүй өшиглөөгүй чи өөрөө машины хаалга мөргөсөн биз дээ гээд маргалдаад байсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Аын...Б.Ц, Б.Б нар нар хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь би та 2 маргалдахаа боль оръё гэсэн чинь Б.Ц чи ч гэсэн эхнэртэйгээ маргалддаг биз дээ гэхээр нь би дургүй хүрээд буцаад Соёлын төв рүү орсон ороод үсчин Ү.Нд Б.Б Б.Ц 2 гадаа маргалдаад байна чи гараад оруулаад ир гээд Ү.Нг гаргасан удаа ч үгүй Ү.Н буцаад орж ирээд тэгээд тэнд байсан хүмүүс тарцгаая гээд тарсан. Тэгээд би эхнэртэйгээ харьж хоноод маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь хүмүүс Ү.Н Б.Ц, Б.Б 2 маргалдаад эмнэлэг дээр очсон гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг,
гэрч А.Л-ын...ЗДТГ-ын коридорт үүдний хажууд байдаг сандал дээр Б.Ц, Б.Б 2 сууж байсан Б.Ц Б.Бг хүзүүгээр нь тэвэрчихсэн Б.Б Б.Цын мөрийг дэрлэчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би хүүе наадах чинь яасан юм бэ архи уугаагүй эрүүл байсан биз дээ гээд Б.Бгийн өвдөг рүү хүрсэн чинь Б.Ц сандраад зүгээр зүгээр та нар гарч бай би араас чинь аваад гаръя гээд гадуур хувцсыг нь авч үлдсэн бид нар гарахдаа Б.Бгийн гадуур хувцсыг аваад гарсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Бын...тэгсэн Б.Ц, Б.Б 2 гараад явсан хэн хэнийгээ дуудсан юм бүү мэд тэгээд эргэж орж ирэх юм бодсон чинь орж ирээгүй бид нарыг гарах гээд явж байхад Б.Ц, Б.Б 2 ЗДТГ-ын үүдний хажууд байдаг сандал дээр сууж байсан Б.Ц гараараа Б.Бг тэвэрчихсэн сууж байсан тэгээд бид нар гараад дахиад Соёлын төв рүү орж Ү.Н өрөөнд хоол унд идэж уусан Б.Ц, Б.Б 2 гаднаас орж ирээгүй тэгээд би тэндээс гараад шууд харьсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Б...Б.Ц, Б.Бг хардаад уурлаад байна та наад А.Н явуулчих гэхээр нь би за за гээд би яваад өгсөн тэгсэн А.Н-г Д.Н Д.А 2 аваад гараад явсан би хойд өрөө рүү нь орж хоол идэж байсан чинь З.Н орж ирээд явуулчихлаа гэж ярьж байсан тэгээд жаахан байж байсан чинь эмнэлэг дээр хүрээд ир гэж байна гэхээр нь Ү.Н бид хоёр эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн хамар дээр нь зүсчихсэн юм шиг хагараад хамар нь хавдсан байсан тэгэхээр нь би Б.Цт уурлаад зүгээр байсан хүнийг яагаад ийм болгож байгаа юм бэ яах гэж хэрүүл уруул хийсэн юм бэ гэсэн чинь Б.Ц над руу уурласан тэгснээ Б.Ц надад би цагдаа дуудсан юм тэгсэн цагдаагийн машин гарч ирэх үед чи цагдаа дуудлаа гэж надад уурлаад намайг өшиглөх гэж байгаад өөрөө унаад машины онгорхой байсан хаалга мөргөчихсөн би хардаж уурласан янз бүрийн юм байхгүй гэж надад хэлсэн. Цагдаа дуудсан чинь Б.Б надтай зөндөө зууралдсан унаж босоод байсан тэгээд өмссөн хувцас нь зөндөө шороо болсон гэж ярьж байсан. Б.Б болохоор эмнэлэгт байхдаа Б.Цыг чи намайг өшиглөө биз дээ гээд байсан нөгөө Б.Ц нь чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад унаж машины хаалга мөргөсөн биз дээ гээд байсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Л.Сийн...Б.Б гэдэг эмэгтэйн хамраас нь цус гарчихсан хамар нь хавдсан байдалтай байсан тэгсэн Б.Ц энэ согтуу архи уучихсан байж машин барих гээд байхаар нь би цагдаа дуудаж цагдаад бариулах гэсэн юм гэж хэлсэн тэгсэн чинь Б.Б чи миний нүүр лүү өшиглөөд намайг ийм болгосон биздээ гэсэн чинь Б.Ц чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад халтирч унаад машины хаалга мөргөө биз дээ гээд маргалдаад байсан. Тэгээд Б.Бгийн хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би нөгөө аймгаас ирсэн машиныг жолоодоод Б.Ц Б.Б 2-ыг суулгаад эмнэлэг дээр ирээд эмч үзээд Б.Бгийн хамарт 1 оёдол тавьсан тэгсэн Б.Бтэй хамт ажилладаг Ү.Н гэдэг хүн би Б.Бг аваад явъя яаж ийм байдалтай аав, ээжид нь хүргэж өгөх вэ дээ гээд аваад явсан. Эмч үзээд юу болсон талаар Б.Бгээс асуухад Б.Б Б.Ц намайг өшиглөчихсөн юм гэсэн чинь коридорт зогсож байсан Б.Ц сонсчхоод та яагаад намайг өшиглөсөн гэж яриад байгаа юм бэ би наад хүнийг чинь өшиглөөгүй гэж ярьсан. Б.Б нь намайг өшиглөсөн гээд Б.Ц нь би өшиглөөгүй өөрөө халтираад уначихсан гээд маргалдаад байсан...гэсэн мэдүүлэг,
гэрч А.Н...Б..Ц нь Б.Б эгчийн явуулахгүй машины гадаа хэрэлдэж маргалдаад байсан, тэгсэн Б.Б эгч чи намайг өшиглөчихлөө шүү дээ гээд орилоод байсан, би орилох дуунаар сэрэхэд хамар хэсгээс их цус гараад байсан. Тухайн үед цагдаа ирчихсэн, тэгээд Б.Бг цагдаа миний машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн, би тухайн үеэс ухаан орж сэргэсэн. Эмнэлэг рүү Б.Б эгчийг Б.Ц, цагдаа авч орсон. Би эмнэлэг ороогүй машиндаа хүлээж байсан, дараа нь Ү.Н ирсэн. Удалгүй Б.Ц, Б.Б нар нь гарч ирээд хамартаа оёдол тавиулаад эмнэлгийн гадаа хэрэлдээд байхаар би гэр рүүгээ явсан. Би Б.Б эгчийн хамарт хэн гэмтэл учруулсныг нь хэлж мэдэхгүй байна, Б.Б эгчийг орилох дуунаар сэрэхэд хамраас нь цус гарчихсан, Б.Цыг өшиглөчихсөн гээд орилоод байсан. тухайн хамраас цус гараад тогтохгүй байсан учир эмнэлэг явсан...гэсэн мэдүүлэг,
гэрч Т.Б...Би хугацааг нь сайн санахгүй байна, одоогоос 2 жилийн өмнө санагдаж байна хавар мал төллөж байх үед Б.Б 2 найзтайгаа ирсэн, нэг нь эмэгтэй, нөгөө нь эрэгтэй байсан. Эрэгтэй хүнийг Б.Бгийн найз залуу гэж тухайн үедээ ойлгосон. Бие биедээ сүрхий дотно суугаад байсан, тухайн үед манай эхнэр байхгүй байсан бөгөөд би цай, хоол хийж өгсөн. Манайхаас гарахдаа Б.Б найз залуутайгаа маргалдаад ам мурийгаад байж харагдсан. Тэгээд удалгүй манайхаас явцгаасан, хаа хүрснийг нь мэдэхгүй. Тэгсэн хэд хоногийн дараа манай эхнэр Б.Б хөлөө гэмтээсэн байсан гэж хэлсэн. Тухайн үед Б.Б нь найз залуутайгаа маргалдаад байж харагдсан...гэсэн мэдүүлэг,
гэрч С.Ж...Б.Ц уурлаад Б.Бг хардаад айлын хоол хийлээ гээд хэрүүл хийж эхэлсэн. Ууж байсан архи нь дуусаад бид гурав явсан. Сумын төв рүү орж ирээд миний машин дээр ирсэн. Хөдөө явахдаа Б.Цын машинтай явсан. Намайг машин дээр буулгаж өгөөд Б.Б, Б.Ц хоёр гэр рүүгээ явсан, би машинаа аваад харьсан. Тэгээд гэрийнх нь гадаа зодсон юм шиг байна лээ. Маргааш өглөө нь холбогдоход гэртээ байна хөлөө хугалчихсан хэвтэж байна гэсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад зодоод хөл хугалчихлаа гэсэн...гэсэн мэдүүлэг,
яллагдагч Б.Цын мэдүүлэг, Ааймгийн Шүүхийн шинжилгээний албаны 46 дугаартай дүгнэлт, Ааймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.0дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Прокурор... Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хохирогч дахин хүчирхийлэлд өртөхөөс айж эмнэлэг болон цагдаагийн байгууллага, ах дүү, төрөл садандаа хэлэхгүй, уучилж өнгөрөөх тохиолдол элбэг байдаг бөгөөд хохирогч Б.Б ч энэ талаар мэдүүлсэн байдаг. Хохирогч Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс 3 удаа мэдүүлэг авахад мэдүүлэг нь тогтвортой, мэдүүлэгт ямар нэгэн зөрүү гараагүй. Б.Цт зодуулсан цаг хугацааны талаар үнэн зөв мэдүүлсэн, түүний Б.Цт 2019 оны 12 дугаар сард, 2021 оны 3 дугаар сарын эхээр, 2021 оны 6 дугаар сард 3 удаа зодуулах үед гэрчлэх хүн хамт байгаагүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдээлээгүй. харин аав Н.Бт хэлж байсныг Н.Б нь гэрчээр мэдүүлэхдээ мэдүүлсэн, дээрх 3 үйлдлийн талаар мэдэх гэрч байхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс хохирогч энэ талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгөөгүй, энэ талаар гэрч нараас тодруулж асуугаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна...гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өөрийг нь тодорхой цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сард А аймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын эхээр Ааймгийн И сумын Т багийн Х хорооллын 00-00 тоотын гадна “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 06 дугаар сард А аймгийн Э сумын 0дугаар баг, Т 00-00 тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан, Б.Ц хардалтын улмаас зодож байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгөөгүй, энэ талаар гэрч нараас тодруулж асуугаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн биш хохирогчийн ярьснаар мэдүүлж байгаа хүн тул уг нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Н.Э