Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

2024/ДШМ/08

 

 

 

Г.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч: Ц.Ц

            Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А 

            Шүүгдэгч: Г.Б

            Нарийн бичгийн дарга  нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Бт холбогдох 2212000860031 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0-р баг, А хорооллын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Гийн Б /РД:000000000/ 

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэр Г  гэх газарт байх Б.Гын монгол гэрт нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эртний 3 ширхэг бурхан болон чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг бурхан хулгайлан авч, 24.300.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Г.Бт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Лхагва овогт Гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг  2/хоёр/  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А давж заалдах гомдолдоо: А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 321 тоот шийтгэх тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-03 нд шилжих шөнө А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэр Г гэх азарт байх Б.Гын монгол гэрт нэвтрэн. хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эртний 3 ширхэг бурхан болон чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг бурхан хулгайлан авч 24.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч миний бие зүйчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Г.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Гын гэрт сэм орж , эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж тухайн зүйл ангиар ял шийтгэсэн. Г.Б нь хүргэн дүүгийнх нь гэр нь эзгүй байх хугацаанд малыг нь харж гэрийг нь сахиж байсан төрсөн аав Гийг авахаар очсон. Тухайн үед аав нь байхгүй байхад очиж хүргэн Гжавын ээж Жын гэрт орсон. Аав нь тэдний урдаас тосохоор яваад хоорондоо зөрснийг Жаас сонсоод эхнэр Цд хандаж аавыгаа ирж байна уу харъя дүүгийнхээрээ ороодохъё гээд гарч дүүгийндээ өмнө үлдээсэн малгайгаа хайхаар орж , малгайгаа ололгүй харин бурхан авсан байдаГ.Б нь төрсөн дүү М буюу хүргэн Гжавын гэрт ороход тэр хоёрыг байгаа тохиолдолд л орно. Байхгүй бол эдгээр хүмүүсийн итгэмжлэлээр гэрийг харж буй иргэний зөвшөөрлөөр нэвтрэх ёстой гэж үзэхэд учир дутагдалтай байна. Жынхтай хүү Гжавынх айл бөгөөд харин Гжав, М нар хот явахдаа аавыгаа өөрийн гэрт байж мал ахуйг нь харж хандаж байх зөвшөөрлийг олгосон.Тэгэхээр Б ааваасаа зөвшөөрөл авч төрсөн дүүгийндээ нэвтрэх эсхүл өмчлөгч нараас танайд очиж аавыг авах гэсэн юм танайд орж болох уу гэж зөвшөөрөл авах, эсхүл хэн нэгнээс итгэмжлэл авах боломжгүй. Тухайн үед Жынд орж хоол идээд гарахдаа дүүгийнхээрээ ороодохъё гэж хэлснийг эхнэр Ц сонссон бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Харин энэ яриаг Ж сонсоогүй байсан. Дээрх байдлаас харахад м танайд орж болох уу гэж зөвшөөрөл авах, эсхүл хэн нэгнээс итгэмжлэл авах боломжгүй. Тухайн үед Жынд орж хоол идээд гарахдаа дүүгийнхээрээ ороодохъё гэж хэлснийг эхнэр Ц сонссон бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн.Харин энэ яриаг Ж сонсоогүй байсан. Дээрх байдлаас харахад Гжавын гэрт сэм орсон гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүх хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон. Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 10 арын 30-ны өдрийн 570 тоот тогтоолд...Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно. Хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж байгаа бол шүүх энэ талаар тайлбар үндэслэлээ тогтоолд заавал тусгаж байхаар заажээ. Бын хувьд хүргэн Гжавынтай ээжийнх айл байгаагүй, өөрийн аав нь хүргэнийхээ гэрийг нь сахиж байгаагүй, эсхүл гэр орон нь цоожтой байсан бол дээрх зүйл ангиар шийтгүүлэхэд маргах зүйлгүй. Б төрсөн дүүгийнхээ гэрт очих, дүү нь ахындаа ирэх гэх мэт гэр орноороо хэзээ хэдийд ч орж гарах эрхтэй ЭХХШТ Хуулийн 1.19 дүгээр зүйлд заасан.садан төрлийн холбоотой хүмүүс юм. Иймд түүний үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж өмгөөлөгчийн хувьд гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү  гэжээ.

        

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор итгэмжлэн хариуцсан хүн нь Ж гэж хүн байсан гэж хэлж байна. Жын тухайд итгэмжлэн хариуцсан хүн нь биш. Ж нь хохирогчтой айл байдаг хүн. Харин хүргэндээ мал идээнд нь туслахаар очсон аав нь итгэмжлэн хариуцсан хүн нь байсан. Г.Бын нэвтэрч орсон үйлдэл нь зөвшөөрөгдсөн эрхэд хамаарахгүй байна гэж байна. Зөвшөөрөгдсөн эрх, зөвшөөрөгдөөгүй эрхэд юу орох талаар тайлбар хэлэх боломж байхгүй байна. Малгайны хувьд өмнө жил цагаан сараар орхиод явсан болохоор л нэг ирсэн дээрээ малгайгаа авчихъя гэсэн байдлаар орсон байдаг. Шөнийг 00 цаг болж байхад айлын гэр эзгүй байхад орж авлаа гэж хэлж байна. Машин тэрэг нь саатаагүй байсан бол магадгүй гэгээтэй байхад очоод аавыгаа авах боломжтой байсан. Өөрсдөө замдаа шаварт суугаад саад бэрхшээлтэй байсан учраас шөнө тухайн айлд очсон. Түүнээс хулгай хийх зорилгоор аль нэг газар нуугдаж байгаад шөнө очсон зүйл огт байхгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Эын давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зөв шийдвэрлэсэн. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд гомдолгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Хохирогчид учирсан хохирол нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдээд төлөгдсөн хэдий ч хор уршгийн хувьд хэзээ ч нөхөн төлөгдөх боломжгүй. Өвөг дээдсээс олон жилийн өмнөөс өвлөгдөж бусдын нандин шүтээн учир тэр хор уршиг бол төлөгдөх боломжгүй. Миний хувьд шүүх хэргийн нөхцөл байдалтай оновчтой зөв дүгнэлт өгсөн байна гэж үзэж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэв.

 

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэр Г гэх газарт байх Б.Гын монгол гэрт нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эртний 3 ширхэг бурхан болон чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг бурхан хулгайлан авч, бусдад 24.300.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан хохирогч Б.Г /2-х хх-ийн 34-36/, /2-р хх-ийн 119-120, 196-197/, гэрч Д.Ж /1-р хх-ийн 12-17/, /2-р хх-ийн 185-186/ гэрч Х.Г /1-р хх-ийн 24-29/, гэрч Г.М /1-р хх-ийн 39-41/, гэрч Б.М /1-р хх-ийн 55-57/, гэрч Ё.Ц /1-р хх-ийн 222-223/, гэрч Г.Б /2-р хх-ийн 23-24/, гэрч Э.Ганзориг /2-р хх-ийн 27-28/, гэрч А.Д /2-р хх-ийн 32-34/,  яллагдагч Г.Б /2-р хх-ийн 171-172/ нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн АЦ23-07 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 125-127/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9/, 5031252344 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 136-146/, 5135508822 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 136-146/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,  эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Г.Бт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа, гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг  бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан  гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/  хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

 

            Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт учирсан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24.300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Б төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч  М.А “...Б төрсөн дүүгийнхээ гэр орноор хэзээ хэдийд ч орж гарах эрхтэй учир хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчилснийг зөвшөөрөхгүй...“ гэсэн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргасан.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн цагаар  хүргэн дүү Б.Гын гэрт эзэнгүй байгааг нь мэдэж байгаа атал нэвтрэн орж, эртний 3 ширхэг бурхан болон чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг бурхан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна.

           

            Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэж заасан.

 

            Дээрх хуулийн зохицуулалтаар хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах  бөгөөд хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авах нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болно.

 

            Тодруулбал бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр хуульд зохицуулсан болохоос хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэсэн зохицуулалт биш юм.

 

            Анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Гын гэрт хүнд мэдэгдэлгүйгээр сэм орж, эд зүйл хулгайлсан үйлдэл нь  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэсэн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүгдэгч Г.Быг орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэсэн үндэслэлээр өмгөөлөл явуулж, давж заалдах гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Хохирогч Б.Гт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24.300.000 төгрөг төлөгдсөн ч түүнд удам дамжиж өвлөгдсөн бурхад олдоогүй, гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй тул шүүгдэгч Г.Бт оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршиг,  шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Н.Э