| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03977/И |
| Дугаар | 192/ШШ2025/03898 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03898
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,880,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1. 2025.05.28-нд 2,110,112 төгрөг, 2. 2025.06.28-нд 2,110,109 төгрөг, 3. 2025.07.28-нд 2,110,109 төгрөг, 4. 2025.08.28-нд 2,110,109 төгрөг, 5. 2025.09.28-нд 2,110,109 төгрөг, 6. 2025.10.28-нд 2,110,109 төгрөг, 7. 2025.11.28-нд 2,110,109 төгрөг, 8. 2025.12.28-нд 2,110,109 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,354 төгрөгөөс 121,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 121,177 төгрөгийг, хариуцагч ***ээс 121,177 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ