| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00310/И |
| Дугаар | 304/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00238
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,869,443.37 /арван гурван сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг гучин долоо мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00310/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Д******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр L02302728/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7816233323 зээлийн дансны дугаартай, 305,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7816223397 зээлийн дансны дугаартай 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7816223250 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7816222991 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 7816220555 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 7816209019 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 7816206751 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 7816202950 зээлийн дансны дугаартай, 60,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 7816064714 зээлийн дансны дугаартай, 271,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7815683438 зээлийн дансны дугаартай, 150,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7815481740 зээлийн дансны дугаартай, 75,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7100470975 зээлийн дансны дугаартай, 1,040,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 7100459208 зээлийн дансны дугаартай, 3,690,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 7100448848 зээлийн дансны дугаартай, 2,900,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7100398833 зээлийн дансны дугаартай, 840,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд;
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7100398658 зээлийн дансны дугаартай, 3,050,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5602026270 банкны тоот дансанд
2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7900516834 зээлийн дансны дугаартай, 200,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд;
2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7900514005 зээлийн дансны дугаартай, 250,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд;
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7900512877 зээлийн дансны дугаартай, 100,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд;
2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7900511896 зээлийн дансны дугаартай, 400,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд;
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7900509403 зээлийн дансны дугаартай, 200,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд;
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7900506277 зээлийн дансны дугаартай, 600,000 төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200225628 дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна.
...Иймд зээлдэгч Г.Д*******ас үндсэн зээлийн төлбөрт 11,546,334.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,139,360.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,088.41 төгрөг, шимтгэл 11,160.00 төгрөг, нотариатын зардал 17,500.00 төгрөг, нийт 13,869,443.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д*******д холбогдох 13,869,443.37 /арван гурван сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг гучин долоо мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь П******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 13,869,443.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 13,869,443.37 /арван гурван сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг гучин долоо мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,311,573.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 113,648.61 /нэг зуун арван гурван мянга зургаан зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 113,648.61 /нэг зуун арван гурван мянга зургаан зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА