Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ж.О*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийг шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00223/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н*******уун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1989 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд саалчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул архиваас лавлагаа авсан.

Иймд 1989 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ж.Л*******, Д.Н******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Шүүх санаачилгаараа Үндэсний төв Архиваас 1989 оны Хүн *******, орон сууцны тооллогын лавлагааг гаргуулан авсан болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1989 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал саалчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Ж.О******* нь Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саалчнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагч Ж.О*******г Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж*******гийн О*******г Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саалчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА