| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0167/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Батбаяр,
хохирогч Б.Жанцанхорол,
шүүгдэгч Г.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн 1706 0075 30082 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Панда" нүүлгэлтийн компанид жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гын Эх.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Энь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жанцанхоролыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жанцанхорол мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчим би ажлаа тараад автобусанд суугаад харьж явж байсан. Тэгээд автобуснаас буугаад гэр рүү алхаж байхад манай ангийн хүүхэд болох Г.Эдуудаад мэндийн зөрүүгүй шууд цохисон. Бид 2 барьцалдаж байхад Эрдэнэсүх намайг унагаж байгаад дээрээс цохисон. Тухайн үед Г.Эсогтуу байсан. Тэгээд би унагаагаад зугтаасан. 200.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Жанцанхоролоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18/, хохирогч Б.Жанцанхоролын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8985 дугаартай дүгнэлт /хх-21/, Г.Э-ээс яллагдагчаар авсан мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19, 33/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, шүүгдэгч Г.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Энь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жанцанхоролыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Жанцанхоролын өгсөн: “….Г.Этэй тааралдсан. Дуудахаар нь яваад очсон. Мэнд усаа мэндэлцээд гар барьтал тэр үгийн зөрөөгүй миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь 2 сугаар нь тэврээд автал намайг түлхээд байсан. Тэгсэн би хөлөөрөө 1 зүйлд тээглээд газар унатал Г.Эминий бөөр, элэг орчимд хөлөөрөө өшиглөж, гараараа миний нүүр орчимд 3-4 удаа цохьсон. Тэгэхээр нь би бостол миний хоолой руу гараараа барьж байгаад хананд шахсан." /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Г.Эийн яллагдагчаар өгсөн: “....1 ангид сурч байсан зүс таних Б.Жанцанхорол нь тааралдаад мэнд ус мэдээд гар, хөлөө бариад би согтуурхаад Б.Жанцанхоролыг цохиж зодсон байсан.”/хх-19/,
“Би болсон асуудлын талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Түүн дээр дэлгэрэнгүй ярьсан. ” /хх-33/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Жанцанхоролын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8985 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Жанцанхоролын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, өнгөц шархтай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-21/ гэх дүгнэлт,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/,
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Энь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Б.Жанцанхорол нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Г.Эрдэнэсүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Энь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Гын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Эийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Энь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС