| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03474/И |
| Дугаар | 192/шш2025/03594 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/шш2025/03594
2025 05 01 192/ШШ2025/03594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн нь 2023 онд: 7 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 8 сарын 8-ны өдөр 400,000 төгрөг, 8 сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 11 сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөг, 12 сарын 1-ний өдөр 4,000,000 төгрөг, 12 сарын 2-ны өдөр 8,600,000 төгрөг, 12 сарын 2-ны өдөр 600,000 төгрөг, 12 сарын 8-ны өдөр 1,800,000 төгрөгийг нийт 21,600,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянгол дүүргийн*******нд оршин сууж, автоматжуулалтийн инженер ба Zetta engineering гэх хувийн компанитай үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Н.Миеэгомбо нь мөнгө зээлэхийг хүссэн чат бичих үедээ 2024 оны 2 сарын 14-ний өдөр өөрийн Миеэ Найминжин гэх хаягтай messenger чатаар над руу илгээсэн иргэний үнэмлэхний хуулбар зургаар Баянгол дүүргийн*******нд оршин суудаг байсан нь нотлогдоно. Н.Миеэгомбод холбогдуулан зээлсэн мөнгө болох 21,600,000 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Н.Миеэгомбын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй нь Баянгол дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, мөн 99836464 дугаар руу залгахад "холбогдох боломжгүй", 99325353 /Миеэгомбын аав/, 99325252 /Миеэгомбын ээж, дугаарын утас руу тус тус залгахад "мэдэхгүй" гэх хариуг өгсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин суудаг нь тодорхой бус байгаа тул хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Найманжингийн Миеэгомбыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Л.Солонгод олгосон итгэмжлэл, *******ын иргэний үнэмлэхний хуулбар, Н.Миеэгомбын иргэний үнэмлэхний хуулбар, Н.Миеэгомботой харилцсан зурвасууд, *******ын иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.25-ны өдрийн 192/ШЗ2025/13318 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг хавсарган ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Н.Миеэгомбо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Н.Миеэгомбо нь нэхэмжлэгчийн тодорхойлсон *******,*******,,,, хаягт оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.24-ний өдрийн 192/ШЗ2025/13318 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Миеэгомбын оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Миеэгомбо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Н.Миеэгомбо нь *******,*******,,,, хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл , дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Миеэгомбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Наваан овогтой /РД:ЙФ93011818/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Наваан овогтой /РД:ЙФ93011818/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ