| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00293/И |
| Дугаар | 304/ШШ2025/00241 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Х... б******* ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Б.Б..-Э*******, Б.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00036/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х... б******* ХК нь Б.Б..-Э*******, Б.О******* нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Зээлдэгч Б.Б...-Э*******, Б.О******* нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х... б*******ны Булган салбарын төв тооцооны төвөөс ЗГ/202249119917 тоот зээлийн гэрээ байгуулан 73,220,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар цагаан идээний тоног төхөөрөмж худалдан авахаар зээл авсан. Зээлдэгч нар нь анх зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зээлдэгч Г******* овогт Б*******ийн Б...-Э*******, Мо******* овогт Б*******ын О******* нар нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн ........ утасны дугаараа залгахаар огт авахгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй байна. Мөн тухайн хаягт буртгэлтэй эсэх талаар ..... сумын .... .... дүгээр багийн засаг даргаас мэдээлэл авахад тус хаягт бүртгэлтэй боловч бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Хаан б*******наас анх зээл авах үед оршин сууж байгаа хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суух хаяг нь тодорхой бус байгаа учир хариуцагч Б.О*******, Б.Бум-Э******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 6, 8-9-р хуудас/,
-Булган аймгийн ....сумын .... дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар албан тоот /хэргийн 7-р хуудас/,
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,
-ЗГ/202249119917 тоот зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 11-13-р хуудас/,
-Барьцааны гэрээний хуулбар /хэргийн 14-18-р хуудас/,
-Зээлийн хүсэлт /хэргийн 19-21-р хуудас/,
-Зээл төлөх мэдэгдэл /хэргийн 22-25-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х... б******* ХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь Б.Б...-Э*******, Б.О******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл тэдний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б...-Э*******, Б.О******* нар нь Ха... б******* ХК-ийн Булган салбартай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/202249119917 дугаар зээлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр БГҮ/202249119917 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан 73,220,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 12-ны өдөр 1,916,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Б.Б....-Э*******, Б.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нар нь Булган аймгийн .... сумын ... дүгээр багт харъяалалтай боловч оршин суудаггүй ба оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Булган аймгийн ...сумын ... дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар албан тоот болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* овогт Б*******ийн Б...-Э******* /..../, Мо******* овогт Б*******ын О******* /..../ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* овогт Б*******ийн Б...-Э******* /.../, Мо******* овогт Б*******ын О******* /..../ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г******* овогт Б*******ийн Б...-Э******* /...../, Мо******* овогт Б*******ын О******* /..../ нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА