2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/шш2025/03587

 

 

 

 

 

 

 

 

2025 05 01 192/ШШ2025/03587

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 18,935,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: нь 2024.06.04-ний өдөр 3023-2024/133 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. нь зээл авсан. нь зээл авснаас хойш үндсэн зээлд 2,391,347.38 төгрөг, үндсэн хүүнд 1,933,909.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,565.02 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарт төлбөрийг 2024.10 сараас хойш зөрчил үүсгэсээр байна. н 2024.06.04-ний өдөр 3023-2024/133 тоот цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 17,608,653 төгрөг, хүү 1,302,103 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,994 төгрөг, нийт 18,935,749 төгрөг байна.

Иймд хариуцагч гаас 18,935,749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: -ийн нэхэмжлэлтэй, д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,935,749 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдөр 1,577,9679.08 төгрөгийг тус тус -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,935,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,935,749 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдөр 1,577,9679.08 төгрөгийг тус тус нэхэмжлэгч -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,628.74 төгрөгөөс 126,314.37 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,314.37 төгрөг, төрийн сангийн орлогоос 126,314.37 төгрөг тус тус гаргуулж нийт 252,628.74 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,935,749 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,935,749 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.06.05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдөр 1,577,9679.08 төгрөгийг тус тус нэхэмжлэгч -нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,628.74 төгрөгөөс 126,314.37 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,314.37 төгрөг, төрийн сангийн орлогоос 126,314.37 төгрөг тус тус гаргуулж нийт 252,628.74 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ