| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00282/И |
| Дугаар | 304/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00242
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Д******* ф******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З******* н******* ф******* ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,216,084 /нэг сая хоёр з******* арван зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00282/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д******* ф******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ" байгуулсан ба гэрээний дагуу манай компани 29,222,655 төгрөгийн эм бараа нийлүүлсэн байдаг. Гэвч "З******* н******* ф*******" ХХК хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийн төлбөрөө манайд шилжүүлснээс хойш дахин төлбөр шилжүүлээгүй билээ. Өр төлбөрөө барагдуулах талаар 2022 оноос манай компани удаа дараа "З******* н******* ф*******" ХХК-д мэдэгдсээр хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 114 тоот "Гэрээний үүргийн гуйцэтгэл хангуулах тухай төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээ ханган ажиллахыг хүссэн албан бичгийг Монгол шуудан ХК-аар Булган аймгийн Д******* сум руу илгээсэн ба албан бичгийн хариуг манайд ирүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй хэвээр байна. Иймд хариуцагчаас 1,216,084 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн бүхий 1,216,084 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ф******* ХХК нь хариуцагч З******* н******* ф******* ХХК-нд холбогдуулан 1,216,084 /нэг сая хоёр з******* арван зургаан мянга наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч З******* н******* ф******* ХХК нь нэхэмжлэгч Д******* ф******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,216,084 /нэг сая хоёр з******* арван зургаан мянга наян дөрөв/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******ийн Шүүх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ф******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,216,084 /нэг сая хоёр з******* арван зургаан мянга наян дөрөв/ төгрөгийг хариуцагч З******* н******* ф******* ХХК нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангаас 16,868 /арван зургаан мянга найман з******* жаран найм/ төгрөг, хариуцагчаас 16,868 /арван зургаан мянга найман з******* жаран найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА