| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03842/И |
| Дугаар | 192/шш2025/03565 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/шш2025/03565
2025 03 27 192/ШШ2025/02383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: *******,,,,,-д холбогдох
архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч:
гуравдагч этгээд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* архины албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн ээж, ах, дүү нь хүсэлт гаргасан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи уудаг нь үнэн, өмнө нь хоёр удаа баривчлагдаж байсан, архины албадан эмчилгээнд явж байгаагүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт итгэмжлэл, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ах П.Баасандалайн өргөдөл, Г.Даваахүү, н мэдүүлэг, Г.Содномдарийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийнны засаг даргын тодорхойлолт, П.Баасандалай, Г.Содномдарь, Г.Даваахүү, нарын иргэний үнэмлэхний хуулбар, зөрчлийн хэргийн лавлагаа, эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* гуравдагч этгээд захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргасныг, шүүх хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн ээж, ах, дүү нь хүсэлт гаргасан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд ... архи уудаг, архины албадан эмчилгээнд ээж, ах П.Баасандалай нар хамтарч өргөдөл гаргасан байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
5. нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ агсам согтуу тавьдаг. Мөн иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, тайлбар, ах П.Баасандалай, ээж Г.Содномдарь нарын хүсэлт, архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт, зөрчилд холбогдож байсан талаархи бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байна
6. нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч, мансуурсны улмаас бусдад аюул учруулах эрсдэлтэй, архины хамааралтай бөгөөд архинд донтох эмгэгийн 3 дугаар зэрэгтэй болох нь хэрэгт авагдсан байримтаар тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
7. Түүнчлэн нь ам бүл 2-уулаа амьдарч байгаа бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байна гэж үзлээ.
8. Согтууруулах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд тусгагдсанаар: сэтгэц-донтолтын эмчийн үзлэг, төрөлжсөн мэргэшлийн эмч нар үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд Согтуурах мансуурах донтой, захиргааны журмаар албадан явуулж болно гэж дүгнэлт гарсан байна.
9. Иймд -г архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
10. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар албадан эмчилгээнд хамруулж байгаатай холбогдуулан түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид даалгах нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан -г захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ