| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00297/И |
| Дугаар | 304/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00243
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Г******* Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П*******гийн Ш*******-О******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,427,646.29 /арван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00297/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.Ш*******-Од нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г******* б*******тай ЗГ/2715137166 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,713,387.08 төгрөг, зээлийн хүү 2,386,581.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 327,677.49 төгрөг, нийт 10,427,646.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Ш*******-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Ш*******-Од миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч П.Ш*******-О******* холбогдуулан 10,427,646.29 /арван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Ш*******-Од нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 10,427,646.29 /арван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч П.Ш*******-Од нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 90,896 /ерэн мянга найман зуун ерэн зургаа/ төгрөг, хариуцагч П.Ш*******-Одоос 90,896 /ерэн мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА